100 буудалт даамын УАШТ эхэллээ

54ee7f56770975d15ba248f23cecd268_L100 буудалт даамын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуульд эхлэв.

Тэмцээнд оролцогчид эрэгтэй, эмэгтэй 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангилалд швейцарь системээр 11 өрөг тоглож, аваргуудаа тодруулна. Энэхүү тэмцээний медальт байранд шалгарсан тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм. Түүнчлэн эхний зургаан байрт орсон шатарчид  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн таван өдрийн турш үргэлжилж, ирэх долоо хоногийн лхагва гарагт өндөрлөнө.

Ч.Ариунболд


URL:

Сэтгэгдэл бичих