Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга хоёр бие биенийгээ шалгуулж байна

527-1396228218888_500x500ЦЕГ-ын дарга Б.Билигтийн шууд заавраар өөрийг нь шалгаж, гүйцэтгэх ажилллагаа явуулж буй тухай Хууль Зүйн сайд Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн билээ.
Үнэхээр ч түүнийг хар тамхи хэрэглэдэг охидыг өмгөөлсөн, хайцаалсан хэрэгт буруутгаж байгаа хэмээн эх сурвалжууд өгүүлж буй юм.
Харин Х.Тэмүүжин үүнийг гүтгэлэг гэж үзэн ” Миний хүүхдүүдийн цүнхэнд хар тамхи хийгээд ч гүтгэж мэднэ.” хэмээсэн билээ.

Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин  цагдаагийнхан прокуророос зөвшөөрөл аваагүйгээр өөрийг нь гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна хэмээн үзэж, Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст гомдол гаргажээ. Гомдлын үндсэн дээр  ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг  ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс шалгах аж.
Ийнхүү Хууль Зүйн сайд, ЦЕГ-ын дарга хоёр нь нэг нэгнийгээ гэмт хэрэгт холбогдуулан, шалгуулж буй хачирхалтай явдал Монголд анх удаа болж байна.

Э.Мягмар http://sonin.mn/news/politics-economy/25286


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.