“Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд маш ховор төрлийн эдгэшгүй хавдартай болж, нас минь богиноссон

cf4e2b11be203b16originalЦ.Ариунаа: Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс хохирогчдын холбоонд хандахаас өөр арга байсангүй

“Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд маш ховор төрлийн эдгэшгүй хавдартай болж, нас минь богиноссон

 “Herbalife” гэдэг чимээгүй алуурчин хэдхэн монголчуудыг цааш харуулсаар байх уу! гэх нийтлэлийг анх уншаад хэн бүхний толгойд айж сэрэмжлэхээс илүүтэй “Энэ сэтгүүлчид эрээн цаастай сонингоо зарах гэж арай муухай үгээр бусдын босгож ирсэн бизнесийг сүнсгүй гүтгэх юм. Чимээгүй алуурчин нь ч юу вэ, зарим хүний биед харшил өгч, бага зэргийн өөрчлөлт орсон биз. Хэрвээ хүний биед хортой, аминд хүрдэг ургамлын бэлдмэл байсан бол төрөөс аль эрт хаах байсан шүү дээ. Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, Цагдаа хүчнийхэн гээд энэ олон төрийн байгууллага гараа хумхиад зүгээр хараад суухгүй нь лавтай” гэсэн бодол төрж байв. Ядаж Ардчиллын өлгий нутаг Америкт “Herbalife” байсаар гуч дөчин жил оршин тогтносон шүү дээ гэсэн бодол хөвөрнө. Энэ бодол минь “Herbalife”-ийн хохирогчдыг уулзах газраа иртэл сэтгэлд минь гүн бат байлаа.
Гэтэл царай нь цонхийж цайсан таван хүн орж ирэв. Нас нь 40-45 насных болов уу гэмээр хоёр эрэгтэй, гурван эмэгтэй.  Тэдэнтэй удаан ярилцаж, нулимс цэлэлзсэн гунигтай нүд, хоолой нь тасалдах гомдолтой дуу чухам үнэнийг хэлж байгааг мэдэрсэн юм. “Herbalife”-ийн БАД-ын бизнес нь гараас гар дамждаг, сүлжээ хэлбэрээр нууц байдалд хүн элсүүлдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам, зар сурталчилгаа явуулдаггүй, мөн клубынхээ үүдэнд хаяг, адресаа тавьж байгаагүй нь эцэстээ өөрсдийн хохирогчдоос нуугдаж, тэднийг нэгдэж тэмцэхээс урьдчилан сэргийлж байсан хэрэг болохыг хожуу ойлгосон юм. Тэдний яриан дунд ганц нэг хохирсон хүмүүс урд нь “Herbalife”-тэй тэмцэл хийгээд хүчин мөхөсдөж байв.
Хуучин МАХН буюу өнөөгийн Ардын намынхан эрх мэдлийг атгаж байхад та нарын үгийг төр засаг нохой хуцаж байгаагаас дор хүлээж авна хэмээн “Herbalife”-ийн босс хүүхнүүд даналзаж байсан гэнэ. Миний өөдөөс таван хохирогч цугаараа “Гагцхүү үнэнийг ард түмэнд хүргэж өгөхийг гуйж байна. Бас цаана нь гомдолтой өчнөөн хохирогчид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандана” гэцгээв. Тэд эрүүл мэндээрээ нөхөж баршгүйгээр хохирсон. Балбар, Дамдин нар бөөрөө солиулсан, Ц.Ариунаа гэх эмэгтэй Монголд анх удаа өөхөн эдийн хавдар гэдэг оноштой шаналж, байнга эмчийн хяналтанд явдаг аж. Үлдсэн хоёр эмэгтэйн нэг нь “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ходоод нь дотроосоо шохойжсон, нөгөө бүсгүй нь Хятадад элгээ солиулсан байлаа. Ингээд “Herbalife”-ийн хохирогч Ц.Ариунаагийн яриаг хүргэе.
-Танд ямар ямар бүтээгдэхүүн санал болгож байв. Хэдий хэрийн хугацааны дараа та өвдөж эхэлсэн бэ?
-Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг жил гаруй хэрэглэсэн. Клубынхээ багш нарын зөвлөснөөр коктейль, “Формула-1”, “Формула-2”,  Терможидекс цай, алэо, лайн, целлозин зэргийг хэрэглэж байсан. Эхлээд үнэхээр сайхан болж байгаа юм шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Гэтэл үнэндээ цаагуураа биеийг “идэж” байсан. Жил гаруй хэрэглээд би өөхөн эдийн хавдар гэсэн  өвчин туссанаа мэдэж, Хавдар судлалын төвд хагалгаанд орсон.  Намайг анх үзсэн эмч ердөө хоёр сарын настай гэж хэлж байсан.
Миний өвчин  Монголд бүртгэгдээгүй өвчин  байсан. Гэхдээ л амьдралын төлөө зүтгэж,  хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон ч миний хавдар дахих магадлал маш өндөр. Анх хагалгаанд ороход  эмч нар “Ямар нэгэн биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэдэг үү” гэж асуусан. Би “Herbalife”-ийн бүтээгдэхүүн хэрэглэдэгээ хэлэхэд “Яах гэж тийм баталгаагүй юм хэрэглэдэг юм бэ” гэж хэлж байсан. Тухайн үед эрүүл саруул биетэй байна гэж бодож л хэрэглэж байсан болохоос ийм хортойгоор нөлөөлнө гэж бодоогүй байсан болохоор үнэхээр  шоконд орсон.  Ингээд би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больж,  анагаах ухаанаар явсан даа. Үүнийхээ хүчээр  өдгөө химийн эмчилгээ хийлгэж өдөр хоногийг аргацааж явна даа. Химийн эмчилгээ хийлгэснээр үс маш их унаж, бууралтах болсон.
-Энэ олон бүтээгдэ¬хүүнийг нэг дор хэрэглэх юм уу. Ямар нэгэн байдлаар тэдэн цагт, тийм бэлдмэлээ уу гэсэн заавар зөвлөгөө өгч байв уу?
-Яг тухайлсан тийм нарийн зүйл хэлж өгөхгүй. Энэ олон бүтээгдэхүүнийг нэг дор л хэрэглэж байсан. Найз маань анх санал болгоод “Биеийн дархлааг нэмэгдүүлдэг, сайн бүтээгдэхүүн” гээд байхаар нь анх очиж байсан. Гэтэл ердөө жилийн дараа эрүүлжих нь байтугай хавдар, тэр тусмаа ховор тохиолддог мэдрэл дагаж өвчилдөг өөхөн эдийн хавдар туссан нь гайхалтай.Хэдийгээр хавдрын хагалгаанд орж авахуулсан ч гэлээ миний бие төдийлөн дээрдэхгүй байгаа. Одоо дотор эрхтэн бүгд өвдөж, биеийн дархлаа маш муудсан. Байнгын эмчилгээ асаргаанд байдаг.  Богино настай болсон байна даа гэж бодож явдаг. Хаа хамаагүй баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэсний маань гор ингэж  л гарлаа. Тийм болохоор би бусдад сургамж болох үүднээс “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс татгалзаарай гэж хүмүүст хэлэхийн тулд Хохирогчдын холбоонд хандаж байгаа юм.
-Мэдрэл дагасан хавдар гэдгээ яаж мэдсэн бэ. “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс өвдөхөөр ямар нэгэн онош гардаггүй гэдэг?
-Яг үнэн. Би бие өвдөөд эмнэлгээр зөндөө явсан. Өгөөгүй шинжилгээ байхгүй. Томографт хүртэл үзүүлэхэд ямар ч хавдрын шинж тэмдэг илрэхгүй байсан. Эмч нар хүртэл сүүлдээ гайхаж байсан. Онош тодорхойгүй болохоор эмч нар гэрт гаргачихсан байсан. Ингээд хөнгөвчлөх эмчилгээнд нь хамрагдаад дахин явж байж оношоо гаргуулсан. Гэхдээ л үүнд эмч нар 100 хувийн онош өгч чадахгүй байгаа. Мэдрэл дагасан хавдар байна гэсэн. Тэгэхээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг тархи, толгойнд нөлөөлдөг юм байна гэж би хувьдаа дүгнэж байгаа. Миний толгой энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд маш их өвддөг болсон. Одоо маш мартамхай болоод байгаа.
-Энэ талаараа клубынхээ багш нарт хэлж үзсэн үү. Тэд юу гэж хэлэх юм?
-Хэлсээн, хэлсэн. Тэд “Манай бүтээгдэхүүн ямар нэгэн гаж нөлөөтэй биш.  Усаа сайн уу, шингэн чинь дутагдаж байна, наад бэлдмэлүүдээ л уугаад бай” гэж зөвлөдөг байсан.
-Одоо таны биеийн байдал ямархуу байгаа вэ. Эмчилгээ хийлгэж байгаа юу?
-Ер нь тааруухан талдаа. Өвдөхгүй эрхтэн ч гэж байхгүй болсон. Бүх эрхтэн өөрчлөлт өгчихсөн. “Herbalife”-ийг хэрэглэхээс өмнө шинжилгээ өгч байхад элэг, бөөр ямар ч өөрчлөлтгүй гарч байсан. Гэтэл одоо өвдөөгүй эрхтэн гэж алга. Ялангуяа дотор таван цулд маш их өөрчлөлт өгсөн. Иймд байнгын эмчилгээ хийлгэж байгаа.  Бас хавдрын эмчийн хяналтанд байгаа.  Анх бие өвдөхөд шинжилгээ өгөхөд элэг, бөөр сайн гараад л байсан. Яг юунаас болж өвдөөд байгаа нь мэдэгддэггүй юм билээ. Одоо бол миний бие ядрангуй, тайван биш,  наад зах нь гэхэд сайхан унтаж амарч чадахгүй болсон. Иймд би “Herbalife”-ийн бүтээгдэхүүнээс хохирогчдын холбоонд хандахаас өөр арга байсангүй.
-Тэгэхээр цаашид та “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг төр, засгаас хэрхэн яаж зохицуулаасай гэж хүсч байна вэ?
-Миний хувьд ерөөсөө энэ бүтээгдэхүүнийг төр, засгаас хориглоосой л гэж хүсч байна. Сайхан сайхан охид, залуус хэрэглээд  эрүүл мэндээрээ битгий хохироосой л гэж бодож байна даа. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд бид нар ингээд эрүүл мэндээрээ хохирч байгаа юм чинь хэзээ нэгэн цагт тэд ч өвчлөхийг хэлж мэдэхгүй шүү дээ.
-Тэгэхээр хохирогчид удахгүй нэгдэж, “Herbalife” -ийн бүтээгдэхүүнүүдийг Монголд хориглох хүртэл тэмцэх гэж байгаа юм билээ. Та энэ тэмцэлд нэгдэх үү?
-Нэгдэнэ ээ. Өөрийн биеэр оролцож тэмцэнэ  гэж бодож байна.
Жич: Дараа дараагийн хохирогчдыг бид цаг алдалгүй сонин хэвлэл, сайт, телевизээр хүргэх болно. Тун удахгүй хохирогчид хэвлэлийн хурал зарлаж, голлох телевизүүдээр нэвтрүүлэг хийж, ард түмэнд цорын ганц үнэнийг хүргэнэ. Төр засагт асуудлыг тавьж, “Herbalife”-ийг Монголоос гаргах хүртэл хуулийн хүрээнд тэмцэл өрнүүлэх болно. Хохирогчдыг нам дарахын тулд “Herbalife”-ийн Монгол дахь салбарынхан таньж мэдэхгүй еврей, цагаан арьстнуудын гоё үгтэй үнэнээс гажсан ярилцлагуудыг зарим сайтад тавьж, мэдэгдэл гаргаж байгаа. Энэхүү ярилцагыг уншсан та бүхэн цус нэгт монгол хохирогчдыхоо үгэнд итгэх үү, бүгдийг зоосны нүхээр харж буй “Herbalife”-ийн сүлжээнийхэнд итгэх үү гэдгээ бодоорой. Ямагт сонголт таных байх болно.

URL:

Нэр: dr mohen Огноо: 25 September 2016

Сайн байна уу бие нь бүр миний нэр Луйс Jeffery Колумбийн иргэн байна
Би энд би зарж дараа баян болов хэрхэн дэлхийд нийтлэхийг байна минь
Энэтхэгт Mohen бөөрний эмнэлэг, одоо өмнө нь манай гэр бүл маш ядуу бид өдөрт нэг бээр төлж чадахгүй хэмжээнд байна. Би 350,000 доллар сумын миний бөөр худалдан хүлээн зөвшөөрч интернет дэх доктор Mohen холбоо уулзаж хүртэл энэ нь ядуурлыг бууруулах арга замыг хайж байна
Тэр надад ажиллагаа Энэтхэгт энд явагдсан өмнө дүнгийн тал хувийг төлж, үлдэгдэл үйл ажиллагааны дараа надад мөнгө өгсөн, одоо би гэр бүлээ гэж хэлэх зоригтой байна, би хэзээ ч амьдралд дахин ядуу байж болно.
(Mohen.hospital@gmail.com) ядуурал түүнийг хангахын тулд танд зөвлөгөө өгөх мөнгө нь батлан хамгаалах яагаад бол гэмт хэрэг юм. (Mohen.hospital@gmail.com)

Нэр: Doktor Lucien Огноо: 20 July 2017

Сайн өдөр Бидний үнэлэмж донор
    Энэ нь бөөрний хандивлагч эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдээлэх, Alur мэргэжилтний эмнэлэг бөөрний бөөр худалдан авах үйл ажиллагаа эхлэхэд $ 150,000 ам.долларыг зарцуулж эхэлжээ. Үүнд: 29B Sainte Stev Medical Medical , Бангладеш INDIA, 21-с дээш насныхан хандивлагчидтай холбоо барина уу. Доктор Люсиентэй холбоо барьж имэйлээр хандаж болно: Dr.Lucienpye.clinic@gmail.com эсвэл та +447031967810 эсвэл 917050494622 руу утасдаж болно. Энэ нь хүүхдийн тоглоо биш гэдгийг бид та бүхэнд уриалж байна Амьдралыг аврах, шагнал урамшуулал бол өвчтөн аль хэдийн хадгалуулсан байсан юм. Тиймээс бид эрүүл, ноцтой хандивлагчид баярлалаа
Бид таны түргэн хариуг хүлээж байна!
Доктор Люсиенийн талаар

Нэр: dr ameer Огноо: 1 September 2017

Бие биенийхээ нэрийг монголын иргэн Жон гэж нэрлэе
Би өөрийгөө зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болохыг дэлхий нийтэд зарлах гэж байна
Энэтхэгийн Фортс эмнэлэгт бөөрөнд, одоо манай гэр бүл маш ядуу байсан
Өдөрт нэг миль хүрч чадахгүй болох хэмжээнд хүртэл. надад байсаар байгаа
АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
бөөр худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
180,000 доллар,
Энэ үйл ажиллагаа явагдахаас өмнө тэр хагасыг надад төлсөн
Энэтхэгт үйл ажиллагаа явуулсны дараа бэлэн мөнгө өгч, одоо би
Би гэр бүлээ хэлэх гэж зоригтой байдаг. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.
Түүнтэй танилцах зөвлөгөө (fortis.hospital.in@gmail.com)

Нэр: OYUN SHINE Огноо: 20 May 2019

Сайн хүн бүр би бөөр, баян чинээлэг,
  Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна, миний нэрийг би Оюун бол Монголоос ирсэн. Би интернетээр интернэтээр зардаг ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон.
Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би монголын баялаг, аз жаргалтай байна. Би өөрийнхөө компанид 780,000 $ -оор бөөрнийхээ төлбөр төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсч байвал имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Эсвэл +91424323800802 руу залгана уу
No Whatsapp: +15177971496.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.