“Говь”-д ажлын байрны дарангуйлал хэрээс хэтэрч ажилтан нь шүүхджээ

оёдолчидМанай том аж ахуйн нэгжүүдэд компаний соёл, засаглал нэвтрэхэд холын хол байгаа аж. Монголын нэрийг тахалдаг “Говь” мэтийн компанид хүртэл дарга захирал нарын дарангуйлал тогтож гүйцэтгэгч албан тушаалтан нь боолын нийгмийн гэмээр дарлал доромжлолыг амсдаг нь илэрчээ. Захиргаа, хүний нөөцийн газар менежерээр ажилладаг Ж.Болор-Эрдэнэ, Ж.Долгорсүрэн нар нь газрын захирал Д.Батсайханы хувийн соёлгүй харьцаа, албан тушаалаа ашиглан ажилтан нартайгаа бүдүүлэг, дээрэнгүй харьцдаг байдлыг нь удаан тэсэлгүй компаний тэргүүн дэд захирал Д.Наранбаатард өргөдөл гаргажээ. Өргөдөл дурдсанаар Д.Батсайхан нь удирдлагадаа ажилладаг хүмүүст ажлын байрны дарангуйлал, дарамт гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг байсан гэнэ.

Удирдах ажилтны ёс зүйгүй, бүдүүлэг харьцаатайн  дээр ажилтнуудаа хувь хүн гэдэг талаас хүндэлдэггүй байнга дорд үздэг. Түүнээс гадна нэг ноцтой зүйл байгаа нь тэрээр ажилтнуудаа заналхийлсэн үйлдэл олонтоо гаргаж байсан тухай өргөдөлд дурджээ. Заналхийлэх гэдэг нь өргөн утгатай аюулт үйлдэл юм.Амь нас эрүүл мэнд болон ажлаас нь халахаар заналхийлж болох бөгөөд “Говь” компаний ажилтнууд удирдлагынхаа байнгийн заналхийлэл дарамт дор ажилладаг нь тодорхой болжээ.

Мөн өргөдөл гаргасан хүмүүс нь голдуу эмэгтэйчүүд байгаа нь ажлын байрны бэлгийн дарамтын далд хэлбэр энэ компанид нүүрлэсэн байж магадгүй гэх хардлага төрүүлж байгаа гэнэ.  Ажилтууд нь захиралтайгаа хамтран ажиллах боломжгүй гэж байхад тэргүүн дэд захирал нь түүнийг хамгаалж өргөдөл гаргасан ажилтнуудыг хөөжээ.

“Говь”-д удирдлагууд нь бие биенээ дэмждэг агаад ямар ч үед доод ажилтнуудын буруу болдог бололтой. “Бид Батсайхан даргын ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй вэ, ямар алдаа дутагдал гаргасан бэ” гэхэд тэргүүн дэд захирал, газрын дарга хоёр үг хэлж чадаагүй гэнэ. Харин өргөдөл гаргасан ажилтнуудыг толгой дараалан халжээ. Гэсэн ч шүүх үнэн зөв шийдвэр гарган халагдсан ажилтнуудыг ажлын байранд нь буцаан авах, ажилгүй үеийн цалинг нөхөн олгох шийдвэр гаргажээ. Эмэгтэй ажилтнууд ажилдаа эргэн орсон ч Д.Батсайхан болон бусад удирдлагынх нь дарангуйлагч төрх өөрчлөгдөх найдвар тун бага бололтой.

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих