Хууль зүйн сайдын өмгөөлөлд байдаг хар тамхичин “хэний хэн бэ”???

123456

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрт нь цагдаагийн байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулж  тагнаж чагнаад байгааг тэвчээртэй ажиглаж буй талаараа мэдээлж олны чихийг дэлдийлгэсэн.

 Энэ мэдээллийг уншсан уншигчид Хууль зүйн сайдын дор ажиллаж түүний тушаалаар үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн байгууллагын нөхдүүдийг өөрт нь гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг мэдсээр байж чимээгүй ажиглаж байгаа гэх хуулийн өндөр мэдлэгтэй сайдын үгэнд гайхаж суутал үүний учир удалгүй олдох шиг болж Улсын Их Хурлын гишүүн, Хууль Зүйн сайд маань одоо шоронд хоригдон шалгагдаж байгаа хар тамхи хэрэглэдэг, худалдаалдаг охидуудтай холбоотой байсан талаар шуугиан дэгдэж бүгдийг ангайлгав.

Учир зүй нь олдож байгаа юм байх гэтэл тийм биш Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Цагдаагийн дарга Б.Билэгт хоёрын хоорондох зөрчилдөөнөөс үүдэлтэй нэг нэгнээ унагаах гэсэн зохиомол зүйл гэсэн бор шувуу, цэнхэр болжмор хаа сайгүй нисэлдэх боллоо.  Ингээд сэтгүүлч миний бие өөрийн үүргээ гэж үзээд үнэн худал аль болохыг сурвалжлан хүргэж байна.

Цагдаагийн байгууллагад  хэвлэлээр бичигдсэн шиг Т.Халиунаас хар тамхи худалдаж авдаг, үнэ нэмж дамлан зардаг, өөрсдөө хэрэглэдэг 4 охин, Т.Халиун гэгчийн хэрэг шалгагдаж байгаа нь үнэн юм байна. Т.Халиун нэрээр нь тусдаа салгаад бичээд байсан нь энэ хэргийн ганц эрэгтэй нь, урьд өмнө нь дээрмийн гэмт хэрэгт олон жилийн ял шийтгүүлж суллагдсан, шоронгоос суллагдсаныхаа дараа хар тамхи хилээр нэвтрүүлж байгаад баригдаж хамт явсан хүн нь ял шийтгүүлж өөрөө ялгүй салсан нилээн архаг нөхөр гэнэ.

Энэ хэрэгт шалгагдаж байгаа 4 охины нэг Хууль зүйн сайдтай холбоотой гэгдээд байгаа С гэгч хэн бэ гээд судлаад үзлээ.  “С” нь   20 нас ч хүрээгүй, Сэлэнгэ аймгийн гаралтай, ерөнхий боловсролын сургуулиа Улаанбаатар хотод дүүргэсэн нэгэн юм байна. Тэгээд цаашаа хар бараан амьдрал буюу 2013 оны 5 сард Баянгол дүүргийн цагдаад хүн зодсон хэргээр шалгагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болжээ. Үүний шалтгаан нь хэн нэгэн ивээн тэтгэгч нь хохирогчод 800,000 төгрөг өгч амыг нь хаасан байна. 2013 оны 06 сард зочид буудалд хамт орсон залуугийнхаа эд зүйл хулгайлаад 3 сарын баривчлах ял шийтгэгдсэн, биеэ үнэлэлт, хар тамхи гээд өдий насанд баймгүй архаг гэхээр охин аж. Сайд маань яахаараа ийм охинтой холбоотой болчихвоо, хамаатан садан дүү нь биш биз гэдэг хардлага төрхөөр нь судлаад үзтэл Төв аймаг, Сэлэнгэ 2 оос гаралтай сайд, охин 2 яавч ах дүү биш, өөрийн хүүгээ өргүүлчихээд өргөж авсан охин нь юм болов уу гэтэл бас биш байна. Тэгэхээр юу нь болж таарах вэ гээд сурвалжлаад явтал миний чадал хүрэх эд биш юмаа.  Мэдээллийн ил тод байдал гэдэг Цагдаад лав алга, хэрэг шалгагдаж байгаа мэдээлэл өгөх аргагүй гэх, хэнийг шалгаад байгаа юм, сайдыг шалгаж байгаа юм уу гэхээр  мөрдөн байцаалтын нууц гэх. Олж сонссоноор сайд С гэгч охиныг мөнгөөр,  боловсролоор бусад зүйлээр тэтгэдэг  бололтой. Бид бүгд бас сайд шиг чимээгүй ажиглаад байвал энэ хэрэг ингэсгээд мөн л чимээгүй болох байх даа гэсэн бодол төрлөө.

Бусад улс оронд сайд үнэхээр ийм хүнтэй холбоотой байтугай хэлсэн зүйлээсээ болж сайн дураараа огцордог юм билээ. Иймэрхүү жишээнээс дурьдвал:

Япон улсын Хууль Зүйн сайд Минорү Янагида, АНУ-ын ТТГ-ын дарга Дэвид Петрэус, ОУВС-гийн тэргүүн Доминик Штраусс Кан,  Их Британы Батлан хамгаалахын сайд Жон Профьюмо, Польшийн Тээврийн сайд Славомир Новак гэх мэтээр уртаас урт үргэлжилнэ.

shumuul.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.