9911….-тэй дугаар үнэгүйдэх үү?

mobicom1Сүүлийн хоёр жилийн дотор монголын эдийн засаг чадавхи доройтож байгаа. Өдрөөс өдөрт эдийн засгийн хямрал нүүрэлж байгаа өнөө үед томоохон компаниуд ажилчдаа зуу зуугаар нь халж байгаа. Эдгээр эхний эгнээнд гэж хэлж болох “Мобиком” гэхэд 600 ажилчнаа халсан гэх.

Энэхүү их цомхтгол хийснээр ажилчдадаа гэнэт халагдсны нөхөн олговор олгох ёстой болохоор “Мобиком” ажилчддаа санал тавьсан байна. Гэнэт халагдсны тэтгэмжээ авах уу эсвэл 9911…. дугаараа авах уу хэмээх сонголтыг тэдэнд үлдээсэн аж.

Зах зээл дээр нилээдгүй үнэтэй тооцогддог “Мобиком”-ын уг дугаар нь одооны ханш нь доод зах нь найман саятай байгаа дугаараа орхиод гарах хүн бараг л үгүй болов уу? Тэгэхээр өнөө үнэтэй дугаар зах зээлд ихээхэн түрж орж ирэхтэй холбогдуулан 9911….-тэй дугаарын үнэ огцом буурах магадлал харагдаж байна. Ингэхээр энэхүү 9911….-тэй дугаарт дурлагсад одоо л авах боломж гарч ирж магадгүй бололтой.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.