Биеэ үнэлэгч

Түнэр харанхуй, гудамжны сүүмгэр гэрэл, богино банзал, урт хөл, хямдхан гоо үзэсгэлэн…

Энэ дүр зураг миний амьдралын үнэ цэнэ… нарнаас би ичдэг… тэр дэндүү их гэрэлтдэг… миний бүх нууцыг дэлгэчихдэг учраас би айдаг… сар бас одонд би дуртай…тэр намайг нуудаг ядаж нуухыг оролддог… бүдүүлэг үг, шалиг харц, архины эхүүн үнэр миний дасан зохицол…

Би хувь тавиландаа гутардаг… нүгэл миний амьдрах зам… бурхан надаас нуугдаад хаашаа ч юм алга болчихсон… түүнд итгэх нь айдас…

Таалагдах гэж жүжиглэх нь миний өдрийн цай бас орой хоол… машины гэрэл анивчих, эсвэл “хүүе” гэж дуудах нь миний боломж…

Бяцхан хүүдээ энэ бүхнийг нуух нь миний “ухаан”… ирээдүй бол хоосон зүйл… таашаал бол мартагдсан түүх… цэнхэр хувцастай цагдаа аврал эсвэл сүйрэл…

Бутархай мөнгө миний доромжлол… бүхэл мөнгө азын зоос… мөнгө бас мөнгө амьдралаас авч буй цорын ганц таашаал…

Толь миний энэ өдрийн өнгө… бас ичгэвтэр байдал…

Анхны хайрын дуу эмгэнэл… дурсамж бүхэн үзэн ядалт…

Хурц үнэртэй ус миний ялгарах онцлог… өндөр өсгийтэй гутал би газрыã арай дээрээс хардаг…

Доромжлол гэдэг чинь амьдралын нэг хэсэг…

Аз жаргал гэгч танихгүй хүнтэй хааяа нэг тааралдаж болох л юм…

Хань ижил… ийм үг байдаг билүү…

Өдөр бүхэн танихгүй үнэр, танихгүй харц, танихгүй дууны өнгө… энэ бүхэн надад танил…

Энэ бодлууд миний сүүдэр…

Шөнийн 02 цаг 47 минут

Нэгэн халамцуу залуу дэлгүүрт орлоо… тэр бодно

- Би архи авах уу эсвэл таашаал авах уу… тэр хэсэг бодоод архи авахаа болин гадагшаа гарлаа…

Энэ өдөр миний азтай эсвэл хамгийн азгүй өдөр…

Эх сурвалж: http://tsetsensod.blog.banjig.net/post.php?post_id=28478


URL:

Сэтгэгдэл бичих