“Mixх” пицца бохирдож, худалдан авахгүй байхыг сануулав
Гэтэл тус газрын үүдэнд тамхины иш хөглөрч, үүгээр ч зогсохгүй хүний өтгөн шингэн холилдон байх аж. Юу гэсэн үг вэ. Ийм газраас хэрэглэгчид итгэлтэйгээр пиццагаа захиалан авч иддэг гэж бодохоор огиудас хүрмээр хэмээн манайд мэдээлэл өгсөн үйлчлүүлэгч хэлсэн. Тухайн үйлчлүүлэгч байнга энэхүү “Mixх” пиццаг захиалан авдаг аж. Харин нэгэн өдөр ойр явах далимаар худалдаж аваад харъя хэмээн ортол ийм бохир заваан газар угтажээ. Тиймээс тэрээр хэлэхдээ “Одоо ахиж хэзээч “Mixх” пиццаг авахгүй. Үүнийг худалдан авч идэж байсандаа бөөлжис цутгаж байна. Дахин хэлэхэд “Mixх” пиццаг захиалан авч хүмүүсийг битгий ав гэж захия. Намайг ирэхэд энэ шатны орчим, доод хэсэгт бүр заваан, яг л задгай ОО-д орж ирсэн шиг санагдсан. Үнэр танар гэж авах юм байхгүй. Шээс урссан газар байна лээ” хэмээн бүр нэг үзэн ядсан үүднээс мэдээлэл өгсөн юм.
Уг нь сүүлийн жилүүдэд аятайхан үйлчилгээтэй, амт чанартай гэх үйлчилгээний төрлүүд өргөнөөр нэвтэрсэн ч ийнхүү эхнээсээ бохир заваан амт чанаргүйгээрээ дуудуулаад эхэллээ. Өнөөдөр гадаадын салбар компаниудын пиццаны сүлжээ, бусад хүнсний бүтээгдэхүүний сүлжээ орж ирэх нь ихэссэн. Тэгэхээр манайхны явуулж байгаа энэ мэт бохир үйлчилгээнд хэн хамрагдахыг хүсэх билээ.
URL: