1127 иргэний газар эзэмших эрхийг цуцалжээ

1.23Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар, Тамгын газрын мэргэжилтэн М.Цэцэгмаа нар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус шүүхийн өнгөрсөн онд шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувь нь газар эзэмших, ашиглахтай холбоотой зөрчил байжээ. Шүүхэд
нэхэмжлэл гомдол гаргасан үндэслэлүүдийг авч үзэхэд нийслэл, дүүргийн Засаг дарга, нь өмнө нь гаргасан захирамжуудаа хүчингүй болгосноос гарсан маргаан зонхилсон байна.

Мөн урьд онуудынхтай адил кадастрын зураг тодорхойгүйгээс газар давхардуулж олгосон, нийтийн эзэмшлийн зам талбайд орон сууц барих зөвшөөрөл олгосныг цуцалсантай холбоотой маргаан гардаг аж. Түүнчлэн иргэд өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүсээгүй байхад тухайн газар сайн дураар ашиглалт явуулсан, усны сан болон дархан цаазат газар тогтоосон журмыг зөрчиж эрх олгосон маргаан цөөнгүй гарчээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч   Ц.Цогт “Өнгөрсөн
оны аравдугаар сарын байдлаар Засгийн газрын тогтоол, төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээ, автозамын зурагт орсон гэдэг үндэслэлээр Засаг даргын найман удаагийн захирамжаар есөн байгуулагад 188.1 га газар эзэмших эрх олгосон.

Гэвч хууль тогтоомж зөрчсөн, гэрээний үүргээ биелүүлээгүй бусдын газартай давхардуулсан, газраа хоёр жилийн хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, иргэд оршин суугчдын гомдлын дагуу 1127 иргэн аж ахуй нэгжийн 14.7 га газрын эзэмших ашиглах эрхийг хүчингүй болгосон” гэлээ.

 

Э.ЭНХТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.