УИХ-ын гишүүд Филиппин улсад эмийн бүтээгдэхүүний талаар туршилга судалж байна

10150400_620140014732299_379828412_o

УИХ-ын гишүүн НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогтоор ахлуулсан тус байнгын хорооны зарим гишүүд болон ЭМЯ, Азийн хөгжилын банкны ажилтнууд Филиппин улсад айлчилж байна. Тус айлчлалын бүрэлдэхүүнд
Догсомын Батцогт                       УИХ-ын гишүүн, НББСШУ-ны БХ-ны дарга
Зангадын Баянсэлэнгэ                  УИХ-ын гишүүн, НББСШУ-ны БХ-ны гишүүн
Даваажанцангийн Сарангэрэл         УИХ-ын гишүүн, НББСШУ-ны БХ-ны гишүүн
Янгүгийн Содбаатар                     УИХ-ын гишүүн, НББСШУ-ны БХ-ны гишүүн

Айлчлалын зорилго нь Филиппин улс өндөр идэвхитэй, чанартай, аюулгүй хямд эмээр хүн амаа хэрхэн хангадаг талаар туршлага судалж байна. Филиппин улсын эмийн зохицуулалтын байгууллага хагас зуун жилийн түүхтэй бүс нутагтаа жишиг болж  байгаа байгууллага юм. Манай улс эмийн талаар баримтлах төрийн бодлогоо 12 жилийн өмнө баталж эм хангамжийн чиглэлээ тодорхойлсон байдаг. Төрийн бодлогын гол зорилго нь эмчилгээний өндөр идэвхтэй  аюулгүй чанарын баталгаатай эм хэрэглэх нөхцөл бүрдүүлэх  хүн эмнэлэг, мал эмнэлэгийн байгууллага болон хүн амийг боломжийн үнэтэй шаардлагатай эмээр тасралтгүй хангах эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэж байна. Тэгвэл 12 жилийн өмнөх нөхцөл байдал өөрчлөгдөж өнөөдөр эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг цаг үе, олон улсын жишигтэй уялдуулан өөрчлөх эмийн замбараагүй хэрэглээг  зохицуулах, хуурамч, бүртгэлгүй  эмийн борлуулалтыг таслан зогсоох  зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх  хэрэгтэй байгаа. Хэдийгээр зах зээлийн зохицуулалттай эмийн борлуулалт байгаа авч бүсийн орнуудаас 3-5 дахин өндөр үнээр манай хэрэглэгчид  эм тариагаа авч байгаа нь бас л анхаарал татсан асуудлуудын нэг болж байна.

 

Манай төлөөлөгчдийн туршлага судалж байгаа Филиппин улс болон  Япон, Хятад, Энэтхэг, Индонез, Солонгос, зэрэг оронд эмийн асуудлыг бие даасан, хараат бус эмийн зохицуулалтыг байгууллагын хүрээнд хийж байна. Зарим хэсэг нь хүнс эмийн, нөгөө хэсэг нь эмийн агентлаг байгуулан эмийн зохицуулалтаа хийж байна. Эдгээрийн үйл ажиллагаа нь бие даасан 10-15 хуулиар зохицуулагддаг. Ингэснээр хүн амаа чанартай, аюулгүй, үйлчилгээ сайтай , хямд үнэтэй эмээр хангах төрийн үүргээ биелүүлж чаддаг байна. Манайхныг түгшээж байгаа хуурамч эмийн зах зээлд эзлэх хувь 8 хувиас доош оржээ. Манай хувьд эмийн нэгдсэн зохицуулалтын байгууллага байхгүй Эрүүл мэндийн яам,  Мэрэгжилийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар зэрэг хэд хэдэн байгууллага салангид үйл ажиллагаа явуулж байгаагаас эмийн талаар төрөөс баритмлах бодлого төдийлөн үр дүнд хүрэхгүй байна гэж Эрүүл мэндийн яам,  Азийн хөгжлийн банкны төслийн мэрэгжилтнүүд үзэж байна.

 

Гэхдээ хүн ам цөөтэй манай орны хувьд эмийн зохицуулалтын ямар хувилбар илүү оновчтой байхыг тал талаас нь судалж байж эцсийн шийдвэр гарна. Энэ зорилгоор ч УИХ-ын НББСШУ-ны  гишүүд Филиппин улсын эмийн бодлогын хэрэгжилттэй танилцаж байна.


URL:

Нэр: Dong Samela Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.