Их хэмжээний тарваган шийр хилээр гаргадаг сүлжээ илрүүлжээ

Thermopsis-lanceolata-1

Өнөөдөр Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Энэ үеэр хилийн ойролцоох зургаан газар түймэртэй байгаа бөгөөд унтраах арга хэмжээг цаг алдалгүй авч байгааг дуулгав. Мөн хилээр тарваган шийр ургамлыг их хэмжээгээр гаргах үйлдэл удаа дараа гарч байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал Дорнотын Эрээнцавын хилийн боомтоор ихээхэн хэмжээний тарваган шийр хилээр гаргадаг сүлжээг илрүүлж холбогдох хүмүүсийг нь саатуулан шалгаж буй юм байна. Өчигдөр л гэхэд гурван кг тарваган шийр хилээр гаргах гэж байсныг үйлдэл дээр нь барьжээ. ОХУ-д крокодиль буюу орчуулбал матар хэмээн нэрлэгддэг мансууруулах бодис хийдэг юм байна. Тэр бодисын үндсэн түүхий эд нь тарваган шийр болдог учраас ийнхүү хууль бусаар хил гаргах оролдлого ихээр бүртгэгдэж байгааг албаны хүн хэллээ.

 medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.