Гал тахих үйлээрээ гадаадынхныг сандаргасан бас нэгэн тохиолдол

0,01Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг бөөгийн онгод тэнгэртэй гэдгийг монголчууд мэднэ. Бөөгийн зан үйлийн нэг болох гал тахих үйлийг ёсчлон гүйцэтгэдэг тэрбээр үүнээс болж заримдаа Засгийн газрын хуралдаандаа ч ирдэггүй гэх. Өнгөрсөн жил Америкт ажлын айлчлал хийж байхдаа зочид буудлынх нь хажууд гал тахих гэснээс болж тус буудал дахин монгол хүн хүлээж авахаа больсон талаар гишүүд ярьдаг.

Тэгвэл Н.Батбаяр сайдын гал тахиж гадаадынхныг түргэн авахуулсан тохиолдол саяхан давтагдсан гэнэ. Японд айлчлалаар очихдоо тус улс дахь Монголын Элчин сайдын яамны хашаанд эл зан үйлээ хийх гэж оролджээ. Монголын ЭСЯ-ны Токиогийн төвийн дүүрэгт байрладаг. Бүр Японы одоогийн Ерөнхий сайд Ш.Абэгийн гэр Монголын ЭСЯ-наас таван зуухан метрийн цаана байдаг учир тэр хавь галын дохиолол сайтай. Н.Батбаяр сайдыг хашаан дотор гал түлсэн даруйд  дохиолол хангннаж багагүй сандаргасан талаарх яриа ордон дотор ёстой л ассан түймэр шиг “газар авч” байна.

Э.Долгион


URL:

Сэтгэгдэл бичих