Д.Мөнхбаяр: “Даяар Монголын голомт” ТББ Үндэсний үзлийн дор хууль бусаар бизнес хийж байна

-munh3 Хүний нэр төрд халдсан, мөнгө нэхсэн ажлаа зогсоогооч, ирж уулзаач” гэж хэлдэг ч ирж уулздаггүй.-

Монгол охид Солонгосчуудад ширээний үйлчилгээ үзүүлж байгаа тухай бичлэг цахим ертөнцөөр өчигдөр хурдацтай тархсан. Тэрхүү бичлэгийн эхний хэсэгт ширээний үйлчилгээ үзүүлдэг охидын талаар гарсан бол сүүлийн хэсэг буюу “Бояаж” зочид буудлын караокед авчсан бичлэг дээр нэг солонгос эр, гурван монгол эмэгтэй нэг залуугийн тухай гардаг.

Сүүлийн энэ бичлэгийг гуравдугаар сарын 30-нд  авсан бөгөөд өмнөх гуравдугаар сарын 3-нд авсан бичлэгтэй нийлүүлэн “Даяар монгол” гэх цахим хуудаст байршуулсан байв. Мөн олон нийтийн сүлжээ yutube.com-д байршуулсан байсан.

Тэгвэл бичлэгийн сүүлийн “Бояж” зочид буудын караокед авсан бичлэгт гардаг эмэгтэйчүүд “бид өмнөх бичлэг дээр гардаг шиг ширээний үйлчилгээ үзүүлдэг охид биш. Даяар Монгол хөдөлгөөний залуус хэмээн өөрсдийгөө танилцуулсан залуус бичлэг хиЙгээд гарсан. Ямар учраас бичлэг хийгээд байгааг ч тухайн үедээ ойлгоогүй. Бид гэр бүлтэй хүмүс. Найз нөхдөөрөө сууж байтал ийм зүйл болсон”.Бидний  нэр төрд бүдүүлгээр халдлаа гэх асуудлыг үсгээд байгаа юм.

Тэгэхээр тэр бичлэгийг хийсэн хүмүүс үнэхээр охид бүсгүйчүүдээ хамгаалахын тулд үүнийг хийв үү, эсвэл хэн нэгнийг санаатайгаар гутаан доромилж, энэхүү бичлэгээр сүрдүүлэн мөнгө нэхэх гэж байв уу гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Угаас Үндэсний үзлээ дээдлэгч гэх залуусын талаар “гадныхныг сүрдүүлж, мөнгө нэхдэг“ гэх яриа байдаг билээ. Иймээс энэ асуудлын үнэн мөнийг тодруулах, уншигчиддаа бодит мэдээллийг хүргэх үүднээс Үндэсний үзэлтэй хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн “Хас нэгдэл” байгууллагын Хэвлэл мэдээллийн алба хариуцс ан Д.Мөнхбаяртай ярилцлаа.

- Өнөөдөр /өчигдөр/ цахим ертөнцөд Монгол охид Солонгос эрчүүдэд мөнгөөр үйлчилж буй бичлэг хурдацтай тархсан. Гэтэл “Бояж”- д авсан сүүлийн кадр дээр гардаг эмэгтэйчүүд өөрсдийг нь ширээний үйлчлэгч” мэтээр бичлэг хийж, олон нийтэд цацаж, нэр хүндэд нь халдсан гэх зарга үүсгээд байна. Энэ талаар танай “Хас нэгдэл”-ээс ямар тайлбар хийх вэ?

-“Бояж” зочид буудалд биеэ үнэлэгчдийг дуудаж, үйлчлүүлэх асуудал угаасаа байдаг. Үүнтэй бид тэмцэж, баримтжуулах үүднээс бичлэг хийдэг. Гэхдээ энэ удаагийнх бол буруу замаар явдаг хүүхнүүд биш байсан байна лээ

Тэр бичлэгт 2014 оны гурвадугаар сарын 3-нд болон  30-нд авсан 2 бичлэгийг нийлүүлсэн байсан. Үүнээс гуравдугаар сарын 30-ны “Бояж” зочид буудлын караокед ширээний үйлчлэгч дуудсан асуудал байгаагүй.

Харин гэр бүлийн найзууд хамтдаа караокедож байтал “Даяар Монгол хөдөлгөөн”-ий нэрийг барьсан хүмүүс ийм үйлдэл гаргаж, хүний нэр төрд санаатайгаар халдсан байна.

Уул нь 15 үндэсний үзэлтэй хөдөллөөн, төрийн бус байгууллага нэгдэж, “Хас нэгдэл” гэдэг байгууллагыг байгуулсан юм. Энэ байгууллагад олноо танигдсан Даяар Монгол хөдөлгөөн гэж байгууллага байгаа. Мөн Даяар Монголын голомт гэсэн төрийн бус байгууллага нэгдсэн байдаг юм. Гэтэл “Даяар Монголын голомт” гэдэг ТББ “Даяар Монгол хөдөлгөөн”-ий нэрийг барьж гадны болон дотоодын байгууллагуудаас мөнгө нэхэж, шантаажлан, алдар нэр хөөцөлдөж байна. Нэг үгээр, тэд үндэсний үзэл нэрийн дор бизнес хийж байна. Бид энэ явдлыг болиулах, ийм зүйл гаргахгүй байх зорилгоор “Хас нэгдэл” байгууллагыг байгуулсан боловч, энэ маань үр дүнгээ өгөхгүй байгаа нь хагдаж байна. Даяар Монгол хөдөлгөөний нэрийг барьж, гадны болон дотоодын байгууллагуудаас мөнгө нэхэх, нэр төрд нь халдах асуудал тасрахгүй байна.

Энэ бичлэг дээрх гуравдугаар сарын 30-нд авсан бичлэг бол “Хас нэгдэл”-ийн байр суурь биш гэдгийг хариуцлагатай мэдэгдмээр байна.

Бид нийгэмд болж бүтэхгүй байгаа бусдыг садар самуунд уруу татсан, нийгэмд бугшсан муу бүхэнтэй тэмцдэг ч илт дүрсээр баримтжуулаад хүний нэр төрд халдахыг урьтал болгодоггүй.

Иймээс Үндэсний үзэл нэрийн дор бизнес хийгчидтэй шат дараатай тэмцэнэ.

-Тэгэхээр “Даяар Монголын голомт” ТББ “Даяар Монгол хөдөлгөөн”-ний нэрирйг барьж, энэ бичлэгийг хийн хүний нэр төрд халдсан гэсэн үг үү. Тэгэхээр энэ байгууллагыг эгнээндээ нэгтгэж, яваагийн хувьд  “Хас нэгдэл”-ээс тус ТББ-д хариуцлага тооцох уу?

- Тиймээ. “Даяар Монголын голомт” ТББ гадуур хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа талаар мэдээлэл ирж байгаа.  Бидний зүгээс “хүний нэр төрд халдсан, мөнгө нэхсэн ажлаа зогсоогооч, ирж уулзаач” гэж хэлдэг ч ирж уулздаггүй. Тэгсэн хэрнээ “Бид Хас нэгдлээс гарлаа” гэж хэлдэг. Бидний үгийг хүлээж авдаггүй. Тэгэхээр хүний нэр төрд халдсан бол хуулиар л шийдэх байх даа.

-Адилхан хар хувцастай, хас тэмдэг зүүсэн залуусыг  аль нь ТББ, альнь хөдөлгөөнийх вэ гэдгийг жирийн иргэдээс эхлээд пүүс компаниудын захирлууд ч ялгадаггүй. Тэгэхээр эд нарт хоорондоо ялгагдах тэмдэг гэж байна уу?

-Угаас “Даяар Монгол хөдөлгөөн” нь нийтэд танигдчихсан 10 гаруй жилийн түүхтэй. Туг далбаа нь ч нийтэд танигдчихсан. Тус хөдөлгөөний далбаа таних тэмдгийг бусад ТББ-ууд ч адилхан хэрэглэдэг. Тийм болохоор хоорондоо нэг их ялгагддаггүй.

-Тэр бичлэгийг хийсэн Даяар Монголын голомт ТББ-ын тэргүүн гэж ямар хүн байдаг вэ?

-н.Ганбат гэх залуу бий. ИЗИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн гэдэг. Бид уулзах гэхээр зугтаагаад байдаг. Тэгсэн хэрнээ гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагуудаас төсөл боловсруулсан, үүнийг маань дэмжээч гээд мөнгө нэхдэг.

Тодруулбал,тэрээр Авлигатай тэмцэх хуульчдын холбоо гээд нэг байгууллага байгуулчихсан. Тэр байгууллагынхаа нэр дээр  “Босоо монгол бичиг” гээд төсөл хэрэгжүүлж байна. /төслийг үзүүлэв/. Энэ төслийнхөө хүрээнд 28 дугаар сургуулийн нэг танхимыг тохижуулна гээд “Даяар Монгол”-чуудын нэрийг барьж, “World korea” гэх Монгол дахь Солонгос ресторануудын  холбооноос мөнгө нэхэж, 500 мянган төгрөг авсан байдаг юм.

Тэгэхэр нь бид үнэхээр 28 дугаар сургуультай Монгол бичгийн танхим нээв үү гээд тус сургуулийн захиралтай очиж уулзахад ямар ч анги танхим тохижуулаагүй байсан.

Харин интернэтээр тархаад байгаа бичлэг дээр гардаг  хүмүүсийн хувьд Сүүлийн кадр дээрх бичлэг дээр гардаг хүмүүс Солонгос, Монголын 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай чикен рестораны Монгол, Солонгос эзэд байсан байна. Тэр рестораны Солонгос эзэн нь эрэгтэй, Монгол эзэн ньэмэгтэй. Монгол эмэгтэй нь нөхөртөйгээ, гэр бүлийн найзууд болох хоёр эмэгтэйтэй  байсан юм байна. Тэд бүгд гэр бүлтэй хүмүүс. Нөхрийгөө ирж авна гээд л сууцгааж байсан байна. Нэг үгээр найзууд уулзалддаг даа. Тэгээд л сууж байж. Гэтэл Даяар Монгол хөдөлгөөний нэрийг барьсан хэдэн залуус орж ирээд Энэ солонгос хүн ямар хүмүстэй сууж байгааг ч судалхгүйгээр бичлэн хийн интернэтээр цацсан байна.  Өөрөөр хэлбэл, тэр Солонгос эзнийг нь л шантаажилж мөнгө нэхэхийн тулд энэ бичлэгийг хийсэн байгаа юм гэлээ.

Тэгэхэр өчигдрийн тархаад байсан бичлэгийн эхний хэсэг үнэн авч сүлийн хэсэг дээр Даяар монголын голомт байгууллага бусдын нэрийг ашиглан, Солонгос рестораны Солонгос эзнээс мөнгө нэхэх зорилгоор дээрх бичлэгийг хийсэн болох нь. Энэ талаар “Бояж” зочид буудлын караокед байсан Солонгос рестораны Монгол эзэн эмэгтэй болон нөгөө 2 эмэгтэй “Даяар Монгол хөдөлгөөнийх гэж өөрсдийгөө танилцуулсан залуус Солонгос эзний нэр төрд нь халдах зорилгоор энэ бичлэгийг хийсэн юм шиг байна. Тэглээ гээд түүнийг ямар хүмүүстэй байгааг нь ч судалж үзэлгүйгээр олон нийтийн цахим хуудсаар тархаасан. Бидний нэр төрд халдсан. Үнэхээр хэцүү байна. Бидэнд гадуур явахад ч хүнд байна, Олон хүн утсаар ярьж бичлэгийн талаар хэлж байна” хэмээн ярьж байлаа. Тэд энэ асуудлыг цагдаагийн байгууллагад өгч, нэг төрөө сэргээлгэнэ гэсэн юм.

Б.Цэцэүү

www.buzznews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.