Охины цогцос мөс цөмөрсөн газраас 400 метрийн зайнд олджээ

20140404093950Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд буюу Дэлгэр мөрний усанд хүүхэд унаж эндсэн хэрэг гарсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийнхний эрэн хайх ажиллагааны дүнд долоон настай охины цогцсыг өчигдөр 16.00 цагийн үед олжээ.

Цогцсыг мөс цөмөрсөн газраас 400 метрийн зайнаас олсон байна. Эрлийн багийнхан ослын газраас эхлэн урсгал дагуу 61 цооног гаргаж хайх ажиллагааг явуулжээ. Хөвсгөл аймгийн ОБХ-ийн Эрэн хайх салбарын дарга, дэслэгч Н.Мягмарсүрэн хэлэхдээ “Ажлын нөхцөл хүнд байсан ч хэрэгцээт багаж, техник, хангалт харьцангуй сайн байсан тул эрэн хайх ажиллагааг амжилттай дуусгалаа” гэж мэдэгдэв. 

 

URL:

Сэтгэгдэл бичих