Монгол залуу Солонгост амиа хорложээ

148763e5bb75604bigМонгол улсын иргэн 26 настай А гэгч залуу өчигдөр өглөөний 06:17 цагийн орчимд Солонгос улсын нийслэл Сөүл хотод амиа хорлон нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд  амиа хоролохыг завдаж өөрийгөө гэмтээсэн байна.  Талийгаач тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан аж.

 

Тэрээр цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , түүнд өөрийнхөө цээжин хэсгээр 3 удаа цохьсон байна. Түүний энэ үйлдлийг харсан нэгэн Солонгос иргэн тэр даруй цагдаагийн газар руу орж мэдэгдэн, цагдаа нарын хамт  Монгол залуугийн амиа хорлох үйлдлийг зогсоон эмнэлэгт хүргэсэн ч хутганы  ир зүрхэнд нь хүрч,  хэт их цус алдсанаас болоод нэг  цагийн дараа амиа алдсан байна.

Талийгаачийг мөнгөнөөс болж амиа хорлосон хэмээн эх сурвалж мэдээлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих