“Мон Уран” Б.Наранхүү хүүхдийн паркад сүндэрлүүлэх 68 давхар цамхагийнхаа зураг төсөлд 300 сая ам.доллар

687654Улаанбаатарт барих 68 давхар барилгын зураг төслийг Японы “Nikken Sekkei” компани гүйцэтгэхээр болж “Мон Уран”-тай гэрээ байгуулсан тухай constructionweekonline.com цахим хуудас мэдээлжээ. “Цамхаг” хэмээх уг барилга нь Чингисийн талбайгаас 10 минут алхаж хүрэх газарт, Монголын хүүхдийн ордноос урд зүгт, 1.1 га талбайг хамран орших гэнэ.

Ойролцоогоор 300 метр өндөр буюу 68 давхар уг барилгыг газар хөдлөлтөд тэсвэртэй технологиор барих аж. Тэнд таван одтой зочид буудал, оффис, орон сууц, худалдааны төв зэрэг нь байрших аж. Барилгын ажлыг энэ онд эхлүүлэн, 2018 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм байна.

Дэлхийн 40 орчим орны 20.000 гаруй төсөлд ажилласан туршлагатай “Nikken Sekkei” компанийн захирал Мицуо Накамура “Энэ нь Монголд хэрэгжүүлж буй бидний анхны төсөл биш. Уг цамхаг Монголын эдийн засгийн өсөлтийн бэлгэ тэмдэг байх болно” хэмээн өгүүлжээ. Мөн тус компанийн Ойрхи Дорнод, Азийг хариуцсан ерөнхий менежер Фади Жабри “Энэхүү төсөл нь шинэ санаа агуулсан, эрчим хүч хэмнэсэн технологийн нэгэн жишээ болно” гэж ярьсан байна. Зураг төсөл гаргах ажлын хөлсөнд тус компани 300 сая ам.доллар авах бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих