ЗАМБУУЛИНГИЙН ЗУРГААН ЧИМГИЙН НЭГ БУЮУ БОГД ИХ НАГАРЖУНАЙН ТӨВ ҮЗЭЛ
Гайхамшигт оюунт мэргэдийн дотроос энэтхэгийн төрүүлсэн их ухаантны нэг Нагаржунайй онцгой тодорно” гэж Жавахарлал Неру дуун алдсан нь үлэмж их, багш Нагаржунайн бээр, буй хийгээд үгүй хэмээх өрөөсгөл үйлийг номлосныг хэлсэн буй заа. Хоёр мянган жилийг элээхэд арслан сургааль нь хуучирсангүйгээр үл барам, түүнийг дагагсад улам гэгээрэн, дагасан улс гүрэн ч эс ялагдаж, цэцэглэж амуй. Бурхан багшийг таалал төгссөнөөс хойш 400 жилийн адагт мэндэлж, хоосон чанарын сургуулийг төгс төгөлдөр боловсруулж, бурхны хутгийг олж гэгээрчээ.
“Хорт могой хийгээд
Хорт муу ард хоёрын
Могойноос муу ард
Үлэмж хорт
Могойн хорыг
Эм, тарниар дарна
Муу ардын хорыг
Юугаар дарна…” хэмээсэн үүнийг одоогоос 2000 жилийн тэртээ өгүүлсөн мэргэн чадагч тэрбээр төв үзэл буюу дундаж үзэл, хоосон чанарын тухай тэнцэшгүй бүтээл олныг туурвиснаас гадна, ёс суртахууны нандин бүтээлээр эгэл ардыг хүмүүжүүлэхийн тулд оюуны эрдэнэсийн санг чамгүй үлдээжээ. Өдгөө цагт садар самуун, сархад идээний бузар арвижиж, хорт муу үйл, хүчирхийлэл, хар муу явдал цадигаа алдаж, мунхгууд хэрэг бүгдийг жолоодож, шунал хүсэл нь төрийн жолоог алдруулж, олз хөөх нь тоймгүй болсон тул олон ардын тусын тулд Гомболүдэвийн гэгээн гэж манай Монголд өнө эртнээс алдаршсан. Европ дахин Нагаржунай нэрээр нь эс андах цагийг ялагч их багшийн сургаалд юун хэмээснийг сануулсугай хэмээн үүнийг бичигч молхи би эрмэлзэн авай.
“Эрхэм ухаантан билигтэн маш цөөрөв л
Энгийн шударга явагчид асар дарагдав л
Элдэв нүгэлтэн мэхтэн ихэд өрнөв л
Эчнаа үймээн самуун улам олшров л”
Ариун бус явдалтан тэргүүлэх цаг болов л Аймшигт ширүүн хортон хүчирхэх цаг болов Адаг муусын журмыг дагахад хүргэв л Аврал бурхны шашныг сөнөөхүйд шахав л
Амарлингуй амар явах цаг нь барагдав л
Атаархан хашлах цаг нь дэлгэрэв л
Ариун төвшин явдалтан цөөрөв л
Аврал болох богд нар чухаг болов л” хэмээсэн үүнийг уншсан ухаант хүмүүн дуун алдан бишрэх буй заа.
Учир юун гэвэл авралт богд түүний 2000 жилийн өмнө айлдсан сургааль нь өдгөө цагийн үйлийг дурайтал хэлээд өгөх ба үүнээс зөрөх зүйл манайд одоо байна уу..? Цөвүүн цаг гэгч 2000 жилийн тэртээ ч 300 жилийн адагт ч, эс бөгөөс одоо цагт ч агаар нэгэн буй. Тэр юун гэвэл амьтны хорт сэтгэл нь амар амгаланг эвдэж, ертөнцийн жам ёсны бүтцийг хөндөж, эргээд өөрийг нь хөнөөх аж. Фолкнер, Хемингуэй, Камю, Сартр, Акутагава зэрэг олон сод бүтээлчид шагшин магтаж, эдүгээн Америк, Орос, Англи, Франц, Японд гайхагдагч их зохиолч Достоевский “дэлхий ертөнцийн хилэнцийн механизм нь хүний ухамсраас үүдэн гарах” тухай өгүүлсөн нь Нагаржунаййн санаатай нэн төстэй бөгөөд ялгаа нь үүнийг Достоевский XIX зуунд хэлсэн бол Нагаржунай бээр хорт муу сэтгэлийн, ертөнцийг бохирдуулагч чанарын тухай 2000 жилийн өмнө өгүүлжээ. “Нэгэн муу сэтгэлийн үр дагавар хүмүүн төрөлхтөний удамшилд нөлөөлөх генийн хувилбар болж, сэтгэл зүйн хувьд эрэмдэг зэрэмдэг болгож болно.
Хүмүүс муу сэтгэл, буруу үйлээс айхаа больжээ гэж их зурхайч Павел Глоба, Тамара нар харамсан өгүүлснийг ч дурдахад илүүдэхгүй. Нэгэн хорт үйл нь нэгэн хэсгийг хохироох атал, олон хорт үйл нь олон хэсгийг эвдэж, бидний дээр агаар мандлаас гадна “хорт сэтгэхүйн мандал” буй болж, тэр нь нийгэм, улс орон бүхэлдээ хямрах төдийгүй, байгалийн аюултай гай гамшгийн эх үүсвэр ч болж байна. Хаана хэрүүл тэмцэл, хүмүүсийн уур бухамдал ихсэнэ вэ? тэнд өвчин зовлон, газар хөдлөлт, усны аюул, их салхи шуурга үүсэж буйг эрдэмтэд, зурхайчид нотолж тэр ч байтугай дээрх Павел Глоба, Тамара нар “хүн ам бага оршин суудаг дэлхийн хойт урд туйлд газар хөдлөлт, доргиолт бараг үгүйг” тэмдэглэсэн байна. Үүнтэй Нагаржунаййн санаа яг нийлж буйг “Ардыг тэжээхүй рашааны дусал” нэрт бүтээлийн 89 дүгээр бадаг батална.
Аяа, халаг хохой ийм муу болсон цагт
Алсаа бодогчид үйл түвгийг тэвчээд
Аглаг үймээнгүй нэгэн зохист оронд
Амраар номлон суувал машид зохино гэж л энд өгүүлж буй.
Чухамхүү үнэнийг хэлбэл “аглаг үймэнгүй нэгэн зохист оронд” л сэтгэхүйн хорт мандал үл үүсэх бөгөөд тийм газар хэрүүл тэмцэл үгүй учир сайн амгаланг олъюу. Харамсалтай нь эдүгээ агдаг үймээнгүй газар дэлхий дээр нэн хомсдож хаа л бол хаа үймээн самуун түйвээн чарлан ихэссээр… Арменд болсон газар хөдлөлт, Гүржид болсон аюул Чернобылын осолд, “Челленжер” хөлгийн сүйрэл. Югославын задрал тэнд болж буй тасралтгүй байлдаан, ялангуяа Босни-Герцоговина дахь аллага хядлага, Сомалийн аймшигт сүйрэл, өлсгөлөнгөөр үхсэн хоёр сая хүн. Персийн булангийн үйл явдал, Лос-Анжелост болсон үймээн, Хятадад болсон усны үер, энэ бүхэн юуг хэлнэ вэ..? юуг сануулна вэ? Хүмүүсийн “Сэтгэл эвдэрсэн” газар байгалийн гай гамшиг яг хүлээж буй юм шиг санагдана.
“Олиггүй энэ цагийн ард хүсэлд шунаад
Омог тзмцэл хэрүүл ба муруй наадам тэргүүтэн
Олон элдэв нүглийг үйлдсэний гэмээр
Орчлонгоос гэтлэх онгоцоо эвдэж сүйтгэв” гэж их багш харуусан гуньжээ.
Ингээд өгүүлэхдээ “Энэ муу цаг дахь ширүүн цалгай явдалд эрдэмгүй буруу үзэлт мунхгууд” эрднийн сайхан журмыг эвдлэхэд хүрснийг сануулсан байна. Ноомой явдал, төв байдал, буянт ариун сэтгэлийг тэрбээр номлох бөгөөд “аргисан хэрэггүй олон үг бүү чалч, алгасан түрхрэх үймээний дотор бүү ор, архи тэргүүтэн согтоогчийг бүү уу, амьтанд чадлаараа өглөг өг” гэж сургасан байна. Харамсалтай нь бид энэ бүхнийг эс дагаж, харин яг эсрэг нь явж, чингээд үйлийн үрдээ орооцолдож үйл тамаа эдлэх бүлгээ.
“Хэзээд хөөрөн омгорхолгүй маш номхноор яв
Хэн нь ч хуурч мэхлэлгүй үнэн шударгаар егүүл” хэмээснийг нь буруутгах хүн енөө гарахгүй гэдэгт найдна.
Бусдыг хүргэлж ном унш! гэж сургавч, өөрөө үл уншигч нэгэн хөвгүүн өнгөрсөн зун Нагаржунайгийн их сургаалийг бүх нийтийн өмнө доромжлон, “төв үзэл гэгч…” гэж мушилзаж байсныг сананам. Тэнгэр рүү нулимах хэрэггүй, шүлс чинь эргээд л чиний нүүрэн дээр унана гэж мэргэн үг буй. Тэр хөвгүүн суут богд Нагаржунайнг бус, өөрийгөө л ДЭЛГЭЖ орхисон доо. Номыг нь эс сурваас номхоныг нь сур! гэж манай ард түмэн өнө эртнээс ярилцаж ирсэн нь Нагаржунаййн сургаалтай яг дүйнэ. Учир юун хэмээвэл ноомойг дээдлэнэ гэгч гэм хорыг үл үйлдэнэ. муу үйлийг тэвчинэ гэсэн л утга бус уу? Үүнийг эс зөвшөөрөгчид идэвхитэй зарчмын тухай л ярих буй заа. Тэд нэг хацрыг чинь алгадвал нөгөө хацраа таньж өг! гэдэг Буддын зарчмыг дооглон мушилзана. Өөрсдөө бол нэг хацрыг чинь алгадвал элэг рүүн хүчтэй шаа, хоёр хацрыг чинь алгадвал хоолойг нь огтол гэж зарлиг буулгах биз. Хүчирхийлэл нь зөвхөн хүчрхийллийг төрүүлж, өс хонзонг аривтгана.
Муу зүйлийн бадраана, хүлцэн тэрчих нь тэмцлийг мөхөөх хамгийн ердийн арга бөгөөд хүн өрөөл бусдыг бус, өөрийгөө алах хэрэгсэл юм. Өөрийн өмчийг өөрийн хилэнцийг, өөрийн мунхгийг ялж хүн гэгээрнэ. Өөрийнхөө сул талыг ялж бусдын сул доройг хүлцэхээс илүү ялалт гэж үгүй.
Асар арга мэхийг нэн хэтрүүлбээс Анхандаа бүтэвч алсдаа бүрлэх тул ашид Эгэл ойр башир хуурмагаар бүү загна Эгц үнэнгүй засдаг явдлаар бүү яв Энэ зуур гэсгээлгүй тааваар өнгөрөвч Эцэстээ одонд хөнгөрөн итгэмжилгүй болох” хэмээн Равжаа хутагтын өгүүлснийг үзвэл, Монголын бичгийн их хүмүүс богд Нагаржунаййг үлэмж дээдлэн, буянт үйлийг аривжуулж байсан нь мэдэгдэнэ.
Монголын авах гээхийн дөрвөн мөртөд: “Өөдгүй омогт сэтгэлтний уур хилэн үл тасрах, өслөх сэтгэл өвөрлөгчийн хорлох сэтгэл үл тасрах, өөрийн эд, идээг харамнагчдын хэрүүл тэмцэл үл тасрах. Өнөд нөхөрлөн үл чадагчийн баясах гомдох үл тасрах” тухай өгүүлсэн нь хэлж буй санаа, шүлэглэх арга барил, мөр бадгийн бүтцээрээ Нагаржунайнг шууд санагдуулжбайна. Энэ нь юуг хэлнэ вэ? гэвэл Монголчууд угаасаа төв үзлийг дээдлэж ирсэнийг харуулна. Төрт ёсны уламжлалаа аваад үзсэн ч бид хоёр их гүрний дунд оршиж, нэг талаасаа оросоос хятадыг, хятдаас орсыг тусгаарлаж, энэ хоёр их гүрний тэнцвэрийг хадгалж буй явдал юм. Хойшоо харж хуцаж, урагшаа харж мөөрөх нь ямар аюултайг манай түүх харуулсан бөгөөд хойт, урд хоёр хөрштэйгөө төвийг сахин, эвийг эрхэмлэн, зохицуулах замаар явах нь зайлшгүйг төв үзэл сануулж байна.
Монголчууд төв үзлийг үл туйлшрах, ямар ч юманд ноён нуруу алдахгүй гэсэн утгаар ойлгож, төв даруу, төлөв төвшин занг нэн эрхэмлэж ойворгон зөрүүд, ихэмсэг дээрэнгүйд дургүйцдэг ч юмсын хэмжээ, тунг үгүйсгэдэггүй байв. “Дайнд баатар, далайд усч, номонд мэргэн нойронд сэргэг” байхыг чухалчилж, хэцүү цагт урдаа, тайван цагт ардаа явдаг хүмүүсээ дээдэлдэг байв. Үүнийг Нагаржунай богдын айлдсан ” хойт төрлөө бодож санавал цэцэн мөн, хорт нисваанисыг даран чадвал сайн эр мөн, ховдог хазгайгүй шударга болбол номч мөн, хотол зөв бурууг ялгаж явбал мэргэн мөн” гэсэн утгаар нь ойлгож, юутай тэмцэх, юутай эс тэмцэж, юуг хүлцэх, юуг эс хүлцэхийг мэддэг энэ ард түмэн хотол зөв бурууг ялгах ухаантай” гэдгийг санавал зохино. Хүлцэх гэсэн хэрнээ эс хүлцэх, тэмцэхгүй гэсэн хэрнээ тэмцлийн тухай яриад унах чинь юун билээ гэж зарим хүн өнгөц логикоор нь ойлгоод асууж магадгүй юм.
Тийм хүнд Нагаржунай багшийн “Бурхан Будда үнэхээрийн эрхээр номлосон бус, ертөнцийн томъёоны эрхээр номлосон юм” хэмээх алдарт хариултыг өгөх ёстой.
“Үзэгдэх илбэ адилын ертөнцөд төрөх эвдрэхийг үзэгдэвч
Дээдийн утгад төрөх хийгээд эвдрэх нь буй бус” хэмээн хоосон чанарын гол санааг тодорхойлсон Нагаржунай багш хорвоогийн ёсонд буюу хувирч өөрчлөгддөг цагийн амьтанд л тэмцэл гэгч буй бөгөөд дээдийн утгаараа тэмцэл гэгч үгүйг заагаад “буй хэмээх мөнх баримтлал үгүй хэмээх тасархай үзлийг” барих бус энэ хоёрын шүтэн барилдсаны учрыг мэдэж хоосон чанарыг онох , чингэснээр хоёр туйлыг барих ташаа үзлээс салж, төв үзлийг олох тухай л номлосон юм.
Сайн үйлийн тулд биднийг дуудсан их багш тэрбээр “амьтанд туслах” сэтгэлийг л дээдийн зорилго болгож, хамаг амьтны тусын тулд “Ардыг тэжээхүй рашааны дусал” хэмээх суут бүтээлээ туурвисан нь 2000 жилийн турш хүн төрөлхтний оюуны чимэг болж бидний үед хүрч ирсэн нь юутай бахархалтай. 2000 жилд үй түмэн хот тосгон үнсэн товрог болсон бус уу? Өдий төдий улс орон ч сүрсэн бус уу? Гагцхүү үнэн гэгч мөнх агаад оюун санаа гэгч ялагддаггүйн учир. Нагаржунай багшийн бутээл өдгөө ч биднийг гийгүүлсээр бус уу? Үнэнхүү утгыг шүтэж, ертөнцийн эд бүхэн барагдана, олз бүхэн үрэгдэнэ. хүссэн бүхэн хоосон, шунасан бүхэн мунхаг, буй бүхэн худлаа хэмээн мөнх бусыг санаж, амьд яваагаа зүүдэндээ эрдэнэ олохтой дүйцүүлэн бодвоос хувь төгөлдөр, хутагт их багшийн айлтсан номлосон бүхэн андуугүй таньсан эрдэм аж.
* * *
Өтөлсөн хөгшид, өсөөгүй нялх ба өвчит хүн Үнэхээр арга ядсан амьтан ба үгээгүй ядуу Үлэмж хүчтэнд шахагдсан ба гаслантныг Өчүүхэн ч үл энэрэгч тэдгзэр маш муу хүн буй
* * *
Хэрцгий муу буруу бодлогот хүн нь Хэдий чинээ тэтгэн тусалсныг ор тас мартаад Хэдэрлэж дэмий уурлан хор хар хийх ба Хэрэв өчүүхэн дээшилбэл харин доромжлон ядна Хишиг буян, амь нас бүхэн дэлгзрзх нь чухаг Хэсэг зуур бүрдэвч бас буурах нь маш хялбар Хэрэв аливаа юм сааран буурч барагдвал Хэрээ мэт дэмий цуугилгүй нам суувал зохих
* * *
Аливаа хүний санаа нь зөөлөн шударга болоод Ачилсныг мэдэн санаж, ачийг хариулах ба Ашид бусдын сайн хийснийг үл мартагч хүнийг
Алимад ихэс дээдзс тэтгэн сайшаах буй заа
* * *
Муудах сайдах нь хурдан олон урвалгат хүнтэй Магад нэгэн зангаар удаан ханилж үл болох Муу тавтиргүй тэр хүн юутай адил вэ гзвэл Маш хурдан өнгее алдах муу бөстэй адил
* * *
Аливаа үйл, явдал бүхнээ болгоомжтой үйлд Авсаар сэрэмжгүй аашлан загнахыг тэвч Асар зүггүй, галзуу заан мэт явдлыг Ашид хэзээ боловч огт бүү үйлд
* * *
Элбэг юмт баячууд тэнэгүүдийн дотор ч байдаг Эгнэгт үл халирах баатрууд адгуусанд ч байдаг Эндүүрэлгүй утга төгөлдөр өгүүлэн чадагч мэргэн Энэ ертөнцед үнэндээ маш чухаг
* * *
Эрхэм уншигч та Гомболүдэвийн гэгээн буюу хутагт их Нагаржунайгийн 2000 жилийн өмнө өгүүлсэн далай их сургаалийн хэдхэн дуслыг амталлаа. Гэвч тэдгээр нь чин сэтгэлээс хүртэж чадсан хүнд нүгэлийн үндсийг таслах увидастай хийгээд гэгээрэхүйн оньсыг атгуулах бүлгээ.
Муу сэтгэлээ дарах хийгээд, шударга ёсыг дээдлэх, амьтаны тусын тулд буян үйлдэх хийгээд харамч сэтгэлийн гай, урваач шарваачдын хорлол хийгээд ухаангүй тэнэгүүдийн лай, ач санах ёсон, эс санах хилэнц, орчлон мөнх бус хийгээд хүний амьдрал өгсөж уруудахын учрыг яруу сайхнаар өгүүлсэн нь олон зуун жилийн турш хээр тал, уул усанд маань хэлцэгдсээр ирсэн төдийгуй, заримдаа бүр манайхан ардын аман зохиолтой эндуүрэх нь ч буй. Манай нэгэн хэвлэл Гүнгийн зууны гэгээн Ишданзанванжилын шүлэг гэж эндүүрэн Нагаржунаййн дөрвөн мөрийг эш татсан нь тэднийг зэмлэхээс өмнө ерөөсөө Нагаржунай нь Монголын бичгийн их мэргэдэд тэгтлээ нөлөөлсөн төдийгүй өнө эртний Монгол сэтгэлгээ, дундад зуун хийгээд өдгөө цагийн оюун сэтгэхүйд ч түүний давтагдашгүй логик сэтгэлгээ, уран илэхийлэх арга, шүлэглэх энгүүн байдал, машид шингэснийг л харуулж байна.
Ялангуяа хутагт их Равжаагийн бүтээлд шүлэглэх аяс төрх байдал, утга санааны гүнзгийрэлт сэлтээрээ Нагаржунай богдоос суралцаж, уламжилсан зүйл багагүй байгааг өөр нэг бүтээлдээ дурдсу. Сүүлийн үед тэнцэшгүй богд, хоёрдугаар бурхан багш Нагаржунайг гүтгэх, дайрч давшлах явдал гарч буй нь ёс бус бөгөөд, захиргаадалт, хүнд суртлын үед Бурхан багшийн шашныг хэлмэгдүүлж асныг эрхгүй санагдуулж байна. Академич Ф.Щербатской Нагаржунайг “хүн төрөлхтний агуу их гүн ухаантнуудтай нэгэн эгнээнд” оруулан, Нагаржунай судлалаар эрдмийн зэрэг хамгаалсан доктор Г.Лувсанцэрэн “Нагаржунай аливаа асуудлыг шийдвэрлэхдээ логик гаргалгаа, рационалист аргыг гол болгон баримталж, дедуктин дүгнэлтийг урьдал болгон тулгуурладаг сэтгэгч юм” гэж үнэлж дүгнэжээ. “Түүний оюуны хүчин эрмэг чадал нь үнэнхүү гайхамшигтай үхэнх хүмүүст бол ер бусын ид шидэт байж боломгүй мэт санагдмаар дүгнэлтийг тэр хийхээсээ айдаггүй.
Тэрбээр өөрийн итгэдэг зүйлээ ч үгүйсгэл нь нотлолоор хөгжүүлдэг хатуу цэх логиктой билээ” гэж Нагаржунаййн тухай хүн төрөлхтний сод хөвгүүдийн нэг, их бандида Жавахарлал Неру бичсэн юм. Эртнээс нааш Монголчуудын дотор Гомболүдэвийн гэгээн буюу лусын бүтээлч Нагаржунай, Наганзана гэж алдаршсан Бурхан хүний тухай товч өгүүлэхэд ийм байна. Гүн ухааны бүтээл болон намтар сэлтийг нь миний бие “Бурханы мэлмий” номондоо бичсэн тул, энд зөвхөн ёс суртахуун, сургааль, номлолын шинжтэй “Ардыг тэжээхүй рашааны дусал” бүтээлийн нь тухай голлон бичив.
Мэргэн уншигч болгоох болтугай! Үйлс тань бүтэг!
URL: