Гадаад хэл түргэн хугацаанд эзэмших программ

big-preview-lingvistЭстон улсын иргэн, фи­ки­кийн ухааны док­­тор Майт Мюнтель хэд хэдэн гадаад хэ­лийг богино ху­га­цаанд эзэм­ших программ зо­хио­­сон аж.

Түүний са­нааг дэмж­сэн хө­­рөнгө оруу­лагчид прог­раммыг илүү сайж­руулж, олны хүртээл болгохын тулд нэг сая еврогийн хөрөнгө оруулжээ.

Майт Мюнтель цө­мийн судалгаа хийдэг Евро­­­пын төвд ажиллаж эхлэх­­­дээ франц хэл сурах шаард­­лагатай болсон учир хэл­ний хичээлийг ном үзэх, CD сонсохоос өөрөөр хийх зорилго тавьжээ.

Гадаад хэл сурахдаа шаард­лагатай хэсэгт ан­хаарлаа хандуулах шинэ аргыг Майт Мюнтель сон­госон байна. Тэрбээр өөрийн программыг ашиглан франц хэлийг хоёр сарын хуг­ацаанд сурчээ.


URL:

Сэтгэгдэл бичих