“Unitel” хэрэглэгчээ удаа дараа хохироож, үл тоомсорложээ
Үүрэн холбооны оператор “Юнител” саяхан техникийн шинэчлэл нэрийн доор хэрэглэгчдээ сандаргаад авсан. “Юнившин”- нь бүтэн 1-3 хоног тасарч лавлах дугаар нь утсаа ч аваагүй.
Гэтэл энэхүү хариуцлагагүй байдлынхаа төлөө хэрэглэгчдээсээ уучлалт гуйх нь битгий хэл үл тоомсорлосон. Тэгвэл энэ байдал хэвийн үзэгдэл болж байгаа бололтой байна. “Юнител” нэгэн хэрэглэгчээ хохироож, үүнийхээ төлөө уучлалт гуйхгүй, үл тоомсорлосон хэрэг гарсан байна. Энэ талаар “Юнител”-ийн хэрэглэгч Г.Батхүүгээс тодрууллаа.
- “Юнител” таныг хэрхэн хохироосон талаар ярьж өгөхгүй юу?
- 3-р сарын 15-ны өдөр 3,4-р хороололд байрлах салбарт утасныхаа төлбөр болох 80 000 төгрөг болон интернэтийн unlimited үйлчилгээг авсан. Тэгтэл 9 хоногийн дараа гарах ярианы эрх хаагдчихсан. Нөгөөдөр нь орох ярианы эрх хаагдсан. Өмнө нь аль ч үүрэн телепоны компанид ийм зүйл тохиолдож байгаагүй шүү дээ. 15 –нд төлчихсөн болохоор алдаа гарсан гэж бодоод, гайхаж байсан ч ажил ихтэй байсан болохоор 4 хоногийн дараа холбогдоход “Та төлбөрөө төлөөгүй байна. Төлбөрийн үлдэгдэл 42 000 төгрөг байна” гэсэн. Тэгээд 3-р сарын 31-нд 42 000 төгрөгийг төлсөн.
3-р сарын 31-нд нэг хоногийн дараа интернэтийн unlimited үйлчилгээнд нэг хоногийн дараа элсэнэ гэсэн. 4-р сарын нэгэндээ интернэт хэрэглэсэн. Тэгтэл интернэт, утасны орох эрх хоёулаа хаагдчихсан.
- “Юнител”-ийн лавлах дугаарт нь холбогдсон уу?
- 4-р сарын 2-нд “Юнител”-ийн лавлах 1414 рүү бүхэл бүтэн цаг залгасан. Авахгүй болохоор нь 1433 дугаар руу нь залгаад холбогдож чадалгүй нэг өдрийг алдаж байгаа юм. Маргааш нь ахиж залгаж, залгаж нэг хүнтэй холбогдтол “Таны интернэт чинь задгайгаар тооцогдоод явчихаж. Таны интернэтийг холбосон мэргэжилтэн эргээд холбогдоно. Та утсаа чөлөөтэй байлгаарай” гэж тайлбарласан. Үүнийх нь дагуу төлбөрөө төлөөд, ингэсэн гээд бүх тайлбараа хэлээд 30 минут ярьсан. Тэгтэл сар бүрийн эхэнд хэрэглэгчийн төлбөр 20 000 төгрөгөөс эхэлдэг бол минийх 55 000 төгрөг болчихсон байсан. Мөн үйлчилгээний ажилтан нь даруй эргэж холбогдоогүй. Утсаа 2 цаг хүлээсэн ч залгаагүй. Орой гэртээ очоод гараа угааж байтал 8911-1166 дугаараас залгасан байсан. Тэр дугаар руу эхнэрийнхээ дугаараас эргээд залгахад утсаа аваагүй.
Улмаар Улсын их дэлгүүрт байрлах салбарт санал гомдол хүлээж авдаг гэхэд нь очиж уулзахад их “янзгүй” хүн байна лээ. “Та төлбөрөө дутуу төлсөн, та мэдэх ёстой байсан.” Гэж үл тоомсорлож, миний дэргэд ажилтантайгаа ярьсан. Үнэндээ бол мэдээллийн ажилтнаас л хэрэглэгч лавлаж байгаад төлбөрөө төлж байгаа шүү дээ. Надаас уучлалт ч хүсээгүй. Ингэж их хохироочихоод. Ахлах ажилтан нь хүртэл одоохон би шалгаадахъя л даа гэж зандарсан. Үнэндээ л хэлэх үг олдохгүй болоод л гараад явсан.
- Таньд учирсан бодит хохирол?
- 3-р сарын 27-31-ны хооронд, 4-р сарын нэгэнд дугаар хаагдсаны улмаас надад сэтгэл санаа, ажил байдлын хувьд ихээхэн хохирол амссан. Мөн 4-р сарын 3-ны өдөр ажлаасаа чөлөө авч, бензин, цагаа алдан байж “Юнител”-ийн Их дэлгүүр дэхь салбарт очсон.
Өнгөрсөн хугацаанд ажил хэргийн хамтрагч маань 8 сая төгрөгийн гэрээ байгуулах гэж байсан ч утас хаагдсаны улмаас хийгдээгүй. Нэр хүнд унасан. Сэтгэл санаагаар хохирсон.
Энэ бол “Юнител”-ийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас хэрэглэгч хохирсон хэрэг. Хэрвээ үйлчилгээ үзүүлж байгаа бол хэрэглэгчид тайлбарлаж, гүйцэд үйлчлэх ёстой. Тэгтэл хэрэглэгчид дутуу үйлчилсний улмаас удаа дараа хохироосон байгаа юм. Нэгэнт ийнхүү хариуцлага алдсан нь илт байхад ямар ч бизнесийн байгууллага хэрэглэгчээсээ уучлалт гуйж, хөнгөлөлт, урамшуулал олгодог. Тэгтэл “Юнител”-ийнхэн уучлалт гуйлгүй загнаж, увайгүй авирлан хэрэглэгчээ хохироосон байх юм.
Үндэсний хэмээх тодотголтой “Юнител”-ийнхэн ажилдаа хариуцлагатай хандаж, хэрэглэгчээсээ уучлалт гуйж сурмаар…
Э.Мөнгөн
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: