Ерөнхий сайдынхаар бол Сангийн Сайд Ч.Улаан цуурхал тараагч

527-1396580436ulaamnШинэчлэлийн Засгийн газрын хувь заяа ирэх долоо хоногт шийдэгдэнэ хэмээн зарим эх сурвалж өгүүлж байна.
Үүнтэй зэрэгцэн тун хачирхалтай үйл явдал боллоо.
4 сарын 2-нд Засгийн газрын “1111″ төвд Сангийн сайд Ч.Улаан ажилласан юм.
Энэ үеэрээ тэрээр : “50 мянгатын дэвсгэрт гаргах асуудлыг судалж байна. Гол нь эдийн засгийн үр ашиг талаас нь харах учиртай” хэмээн мэдэгдэв.
Гэтэл маргааш нь буюу 4 сарын 3-нд Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг : “50 мянгатын дэвсгэрт гаргахгүй. Энэ бол цуурхал” хэмээх нь тэр.
Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Сангийн сайд хоёр нь эдийн засгийн маш чухал асуудлын талаар эрс өөр байр суурьтай ийн будилж суугааг юу ч гэж тайлбарлахад бэрх юм.

Засгийн газрын гишүүдийн байр суурь зөрж буй анхны тохиолдол энэ биш хөгжлийн бодлого төлөвлөх учиртай Эдийн засгийн хөгжлийн яам гэхэд л ямар ч нэгдсэн бодлоггүй байгаа нь нууц биш.
Тус яамны дэд сайд О.Чулуунбат Монголын эдийн засаг маш хүнд байдалд ороод байна хэмээн дүгнэдэг бол сайд Н.Батбаяр нь : “Бид тэнгэр заяатай хүмүүс тул муу амлаж болохгүй. Эдийн засаг өсөж байна.” хэмээдэг.
Ийнхүү Шинэчлэлийн Засгийн газар танхимаар ажиллах чадамжаа үндсэндээ алдаж буй бололтой.

М.Гал http://sonin.mn/news/politics-economy/25467


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.