Дотуур хувцасны сонирхолтой шийдлүүд

Эмэгтэйчүүдийн дотуур хувцасыг хэн зориулж үйлдвэрлэдэг вэ. Эмэгтэйчүүдэд зориулж биед нь эвтэйхэн, загвар сайтай байлгах гэж загвар зохион бүтээгчид хичээдэг нь үнэн. Гэхдээ эмэгтэйчүүдийн дотуур хувцас эрэгтэйчүүдийн анхаарлыг зүй ёсоор татах ёстой. Тиймээс дотуур хувцасны өвөрмөц гэж хэлж болох зарим шийдлийг танилцуулья.

1. Диснейн гүнжүүдийг санагдуулам дотуур хувцас

Охид хар багаасаа л Диснейн гүнжүүд шиг үзэсгэлэнтэй болж бас гоёмсог даашинзыг нь мөрөөдөж өсдөг. Харин охидын энэхүү сонирхол, мөрөөдлийг Японы “Bellemaison” дотуур хувцасны компанийнхан ашиглажээ. Тэд Диснейн Ариэль, Покахонтас, Мулан, Жасмин, Үнсгэлжин, Нойрсож буй гүнж зэрэг баатруудын даашинзгы загвар өнгөөр дотуур хувцас үйлдвэрлэжээ. Тус компанийн дотуур хувцасны нэг хослол нь 38 ам.доллар.

 2. Хүүе өгзгөө гаргачихсан юм уу даа (Butt Reveal Underwear)

Хачин мөртлөө тун хөгжилтэй шийдэл. Токиогийн олон үдэшлэгийн гол тоглоом болдог “ Үнэн ба шийтгэл”  тоглоомонд энэ хамгийн их тохиромжтой хувцаслалт «Shiridashi Butt Reveal Underwear» компанийн энэхүү дотуур хувцас нь харж байгаа хүнд хачин санагдах ч энэ бол зүгээр л зураг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ анх харсан хүн дотуур хувцсаа юунд гогдоод өгзгөө гаргачихаа вэ гэж аман дээр гарч ирмээр байгаа биз.

3. “Жинхэнэ хайр” хөхөвч  (True Love Bra)

«Ravijou» бол японы дотуур хувцас үйлдвэрлэлийн томоохон брэнд. Жинхэнэ хайр нэртэй энэхүү бүтээгдэхүүн нь дэлхийд үнэнчээ баталж, үнэнчийг илэрхийлэх цорын ганц бөгөөд анхны хөхөвч юм.
Тус компани өөрийн 10 жилийн ойгоо тохиолдуулан баярын шинэ бүтээгдэхүүн худалдан авагчдадаа санал болгосон нь энэ.  Өндөр технологийн ачаар энэ хөхөвчийг зүүсэн эмэгтэй зөвхөн өөрийн хайртай хүний утсан дахь кодоор хөхөвчөө тайлах юм. Хөхөвчинд буй мэдрэгч нь таны найз бүсгүйн хөхөнд бусдын гар хүрэхэд л танд дохио өгөх гэнэ.

4. Эр хүнд зориулсан дотуур хувцас

Грекийн эртний баримлууд шиг сайхан бие галбиртай болно гэдэг хүн бүрийн мөрөөдөл байх.
«Funkybod Muscle Top»-ын тусламжтайгаар эрчүүд маань сайхан биетэй харагдах боломжтой болжээ. Булчинлаг болох гэж өдөржин зааланд төмөр өргөх шаардлагагүйгээр сайхан харагдах боломжийг эрчүүд маань алдахгүй гэдэгт итгэлтэй байна.Энэхүү дотуур хувцас нь хөхний булчинг товойлгож, гэдэсний булчинг чанга бас далбаатай харагдуулдаг гэнэ. 48 ам.доллараар үнэлэгдэж байгаа дотуур хувцсыг хар, цагаан, саарал өнгөтэйгээр авч болох юм.

5. Утааны эсрэг хөхөвч (Gas Mask Bra)

Энэ хөхөвч манай бүсгүйчүүдэд ч сүүлийн жилүүдэд хэрэг болж мэдэх эд байна. 1986 онд болсон Чернобылийн ослын дараа эмч Елена Бонар хорт хийнээс хамгаалах ямар нэгэн зүйл бүтээхийг хичээх болжээ.  Харин 2009 онд тэрээр анти Нобелийн шагналыг энэхүү бүлээрээр авсан байна.  Ослын хөхөвчийг бид зүүсэн тохиолдолд хорт хий утаа за тэгээд томуу томуу төст өвчнөөс ч өөрсдийгөө хамгаалж болох юм.  Хамгийн гол нь хөхөвчний хоёр аяга хоёулаа хорт хийнээс хамгаалах хамгаалалттай.

6. Таагүй үнэрийг шингээгч дотуур хувцас (Fart Filtering Underwear)

Энэ бол Британийн “Shreddies” компанийн бүтээл. Хүнээс гардаг таагүй үнэрийг энэ дотуур хувцас гадагшлуулдаггүй өөртөө шингээдэг гэдгээрээ бусдаас ялгаатай.  Бандаашны хойд тал нь нүүрсхүчлийн хийг шингээх Zorflex материалаар хийгдсэн . Энэ нь цэргийн тусгай хувцасны шингээх чадвараас хамаагүй бага ч гэлээ таниас хаяа гардаг хийг өөртөө шингээх чадвартай.  Харамсалтай нь дууг харин дарж чадахгүй гэнэ. 2006 онд Пол ОЛири ба түүний багийнхан энэхүү дотуур хувцсыг зохион бүтээсэн юм байна.

7. Мэдрэгчтэй хөхөвч (Overeating Detector Bra)

Хөхөвч заримдаа танд дараатай мэт санагдах үе бий. Гэхдээ таны таргалж турж байгааг хамгийн сайн хэмждэг нэг зүйл бол хөхөвч гэдэгтэй санал нийлэх байх. Тэгвэл өнөөдөр таны биеийн хэмжээ төдийгүй, сэтгэлзүйн байдал, хэт их стресдэх, хоол их идэх зэрэг анхааруулж дохио өгдөг хөхөвч гарсан гэнэ.
“Microsoft Research” –ийн бүтээсэн энэ хөхөвчийг шидэт гэж хэлж болох. Таны хооллолтын явц, биеийн чинь жинд байнга анхаарал тавьдаг нэгэнтэй байна гэдэг бүсгүйчүүдэд хамгийн чухал зүйл. Зохион бүтээгчид эрчүүдэд зориулж мөн ийм дотуур хувцас үйлдвэрлэх гэж хичээсэн боловч одоогоор амжилтанд хүрээгүй байгаа аж.

8. Жиргэдэг хөхөвч (Tweeting Bra)

Энэ хөхөвч бол таныг тайлах бүрт жиргэдэг. OgilvyOne Athens компанийн “Netsle Fitness”-д зориулан зохион бүтээсэн энэхүү хөхөвч бүсгүйчүүдийг  хөхний хорт хавдраас сэргийлнэ хэмээн үзэж байсан гэнэ. Гэвч одоогоор энэ хөхөвчний тусламжтайгаар та өөрийнхөө Твиттерийг л шалгах боломжтой юм байна.

9. Хамгаалагч дотуур хувцас (Autocleaning Underwear)

Чилийн Monarch  компанийн бүтээсэн энэхүү дотуур хувцсыг зэсээр хийсэн. Та гайхамж байна уу. Зэс хувцас өмсөнө гэж байх уу хэмээн эргэлзэж эхлэв үү. Зэс нь элдэв бактер болоод мөгөөнцөрийг 99 хувь устгадаг гэдгийг эрдэмтэд баталсан юм байна. Тэгвэл зэсэнд буй химийн элементүүдийг энэхүү дотуур хувцсыг үйлдвэрлэхэд ашигласан байна. Энэ дотуур хувцас нь өглөө бүрийг ус савангүйгээр төсөөлж чадахгүй болсон нэгэнд тун тустай юм.

10. Покемон дотуур хувцас (Pokemon Panties)

Өнөөдөр хүмүүс аль болох өөрийн биед эвтэйхэн байх зүйлсийг сонгож өмсдөг болж Покемон  загварын энэхүү дотуур хувцсыг «Мэйкерс Уэй» (Makers Way) нэрийн дор худалдаалж буй аж.


URL:

Сэтгэгдэл бичих