Согтохоос зайлсхийх таван арга

bolzooХатуухан ундаа байхгүй бол юуных нь найр наадам байх билээ. Гэхдээ хэт согтохгүйн тулд зөв ууж сурах хэрэгтэй.
1. Өлөн битгий уу.
Өлөн ууж байгаа үед архи нэн даруй цус руу нэвтэрч чаддаг.
2. Өөх, тос хэрэглэж болно. Ургамлын тос цайны халбагаар уу. Тос ходоодны ханыг бүрхдэг учраас архи бүрэн шимэгдэх явцыг саатуулдаг.
3. Шүүсээр даруулж уу. Гэхдээ хийжүүлсэн ундаа бүү уу. Ходоодонд нөлөөлөх согтууруулах бодисын сөрөг нөлөөг саармагжуулдаг хүчлүүд шүүсэнд агуулагддаг.
4. Давстай хүнсээр даруулж бай. Ходоод руу орж байгаа давс нь согтууруулах бодисыг шингэрүүлэх усыг өөр рүүгээ “татдаг”.
5. Согтууруулах ундааг хольж бүү уу. Аргагүй холих хэрэгтэй бол эхлээд зөөлнөөс нь уу. Хатуу архины дараа зөөлнийг уух нь хордолтыг улам ихэсгэдэг.


URL:

Сэтгэгдэл бичих