Чингэлтэйн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийг залгамжлан бас нэг хууль зөрчигч төрсөн нь Ц.Содхүү

01Шүүхээс хорих ял сонсч байсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ц.Содхүүг албан тушаал болон ИТХ-ын төлөөлөгчөөс нэрийг нь татах тухай асуудал яригдаж байна. Ийн ярих болсон нь тус дүүргийн ИТХ-д өнгөрсөн 2012 онд сонгогдож Засаг даргын орлогч болж байсан, түүнийг өөрийнхөө чадлаар бус намын тохироогоор албан тушаал авсан гэж олон хүн хэлдэг төдийгүй албан тушаалд очихоосоо өмнө “Бүгд найрамдах” уншуулж байсан нэгэн юм. Гэтэл тус дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ гэгч ичих нүүргүй этгээд, өөртэй нь зовлон нэгтэй учир Ц.Содхүүг хамгаалаад тун ч зүү орох зайгүй байна. Бат-Эрдэнэ Содхүүг улаан цээжээрээ хамгаалахаас ч яахав.

Ц.Содхүүг Д.Бат-Эрдэнэ өөрийнхөө ивээлд авч, хамгаалах болсон нь их учиртай. Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа ИТХ-ын даргын суудлын тэлөө өрсөлдөхөөр болжзэ. Түүнийг энэ суудалд аваачихын тулд Ц.Содхүү ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тодруулбал, Ц.Содхүү төлөөлөгчдийг Д.Бат-Эрдэнийн төлөө санал өгөхийг ятгаж, зарим нэгэнд нь мөнгө ч өгөөд амжсан гэдэг юм билээ. Энэ чармайлт нь талаар болоогүй бөгөөд Д.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргын сэнтийд заларчээ. Тиймээс ч Д.Бат-Эрдэнэ Ц.Содхүүтэй холбоотой асуудалд нухацтай хандаж, хаа явсан газар нь өмгөөлдөг болсон байна. Түүнчлэн Ц.Содхүүд Чингэлтэй дүүргийн Нийгэм, соёл боловсрол хариуцсан дэд даргын суудлыг “бэлэглэжээ”.

Ц.Содхүүгийн хувьд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын дүү бегөед энэхүү суудалд суух хүн биш. Учир нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 98.1, 156.2 гэсэн зүйл ангиар 2.6 жилийн ял сонссон нэгэн. Гэсэн ч тэрээр давж заалдан 2009 онд батлагдсан “Өршөөлийн хууль”-д хамрагдаж суллагдсан юм. Мөн анхан шатны шүүх хурлын дараа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид сар гаруй хугацаанд саатуулагдаж байсан. Энэ нь шүүхийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдсон гэсэн үг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13.1.4-гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Гэтэл энэхүү хуулийн заалт түүнд үйлчилдэггүй бололтой. Хуулийн байгууллага сар гаруйн өмнө эцэслэн гэм буруутайг нь тогтоон шийдвэрээ гаргасан байхад ажлаас нь чөлөөлөх бус албан тушаалд дэвшүүлж байгаа нь хууль завхруулагчдын гэмт үйлдэл мөн.

Угтаа бол Монгол Улсын хууль бүхий л хүмүүст адил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл Ц.Содхүү мэтийн хуулийг гууль болгогч хурган дарга нарт яагаад үйлчлэхгүй байна. Эсвэл түүний ард хуулийг уландаа гишгэсэн нөлөө бүхий нэгэн байна уу. Өөрөөр хэлбэл, хорих ангиас ажлаа удирдаж байсан нэгэн. Түүнийг хорих ангиас ажлаа удирдаж байхад тусалсан гол хүн нь Д.Бат-Эрдэнэ. Хэрвээ энэ бүхэн жам ёсны дагуу явсан бол Ц.Содхүүг гэмт хэрэгт шалгагдаж байх үеэс түүний төлөөлөгч, дарга байх бүрэн эрхийг нь түдгэлзүүлж дараагийн хүнийг гаргах ёстой байсан. Гэтэл Д.Бат-Эрдэнэ өөрийг нь дарга болгоход тусалсан хүнийхээ ачийг нь хариулж, Ц.Содхүүгийн оронд өөр хүн суулгахыг хүссэнгүй, суудлыг нь хадгалж байсан байна. Түүнчлэн Ц.Содхүү давж заалдах шатны шүүхээс Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдсан гэдгийг ч мэдэж байсан байх нь. Хэрэв тэгээгүй бол дараагийн хүнээр хэнийг сонгох талаар яригдаж эхлэх ёстой байлаа. Энэ тухай бусад төлөөлөгчид нь Д.Бат-Эрдэнэд удаа дараа хэлж байсан ч нохой хуцаж байна чинээ тоогоогүй байна. Харин Ц.Содхүү нь өөрийгөө гэм буруугүй нь нотлогдож цагаадсан болохоор Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийгэм соёл боловсрол хариуцсан дэд дарга
байж болно хэмээн ярьдаг байна.

Хэрвээ Ц.Содхүү хэрэг хийгээгүй хэмээн цагаадаж суллагдсан юм бол буруутай хэмээн анхан шатны шүүхээс оноосон ялыг юу гэж ойлгох вэ. Энэхэрэгдээр ажилласан мөрдөн байцаагч, яллах дүгнэлт үйлдсэн прокурор гэмгүй хүний нэр төрд халдаж, хилс хэрэгт унагасан болж таарлаа. Хэрвээ тийм бол анх хилс хэрэгт гүтгэсэн гэх мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар Эрүүгийн хуулийн 248 дахь хэсэгт заасан зүйл анги / Илт гэм буруугүй хүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээр тооцох/-оор эрүүгийн хариуцлага хүлээх юм. Ц.Содхүү ч нэр төрөө сэргээлгэнэ хэмээн хууль хяналтын байгууллагад хандах учиртай. Гэтэл Ц.Содхүү энэ талаар ямар нэгэн үг дуугарч үйлдэл хийсэнгүй. Тэгэхээр Ц.Содхүү хууль бусаар энэ суудалд суусан гэдгийг өөрөө баталж байгаа юм.

Ц.Содхүү нь 1976 онд Дорнод аймагт төрсөн. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын төрсөн дүү нь юм. Тэрээр Чингэлтэй дүүргийн “АРД” кино театрын урд байрлах валют солих цэгийг ажиллуулдаг аж. Ц.Содхүү нь 2008 оноос эхлэн Эрүүгийн хуулийн 98.1 дэх хэсэг буюу /бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах/, 156.2 дахь хэсэг /Банкны хууль тогтоомж зөрчих/ гэсэн зүйл ангиар цагдаад шалгагдажбайсан. Энэ нь 2012 оны орон нутгийн сонгуулийн хуулиар “.гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд сонгуульд нэр дэвшихийг хориглоно…” гэсэн заалтыг зөрчин түүнээ нуун төөрөгдүүлэх замаар нэр дэвшсэн гэдгийг баталж байгаа юм. Ц.Содхүү өмнө нь 2012 оны зургадугаар сард НИТХ-д ИЗН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн боловч амжилт олоогүй аж. Тиймээс түүнтэй хамт мөр зэрэгцэн суугаа нөхөд нь “Шүүхээс ял сонсч байсан нөхөр ИТХ-д суух ёсгүй” гэж үзэн эргүүлэн татахаар гарын үсгээ зураад эхэлсэн аж. Түүгээр ч барахгүй түүний но-той, ноцтой үйлдпүүдийнх нь холбогдох бүх бичиг баримтыг цуглуулж хуулийн байгууллагад дахин өгөхөөр болжээ.

Хамгийн гол нь Ц.Содхүү хэдийгээр Өршөөлийн хуульд хамрагдаж ял зэмгүй болсон нэгэн хэдий ч түүнийг эргүүлэн татах нэлээд хэдэн үндэслэл нь хуулийн заалтад тусгагдсан байдаг байна. Тухайлбал, “Хурлын төлөөлөгчийг чөлөөлөх,   огцруулах” тухай, эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13.1.4 гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол ажлаас чөлөөлөгдөх ёстой” гэж заасан байдаг байна. Эл хуулийн заалтыг задалж маш энгийнээр ойлгоход “аймаг, сум, иргэдийн хуралд нэр дэвшигч ял шийтгэлтэй болсон нөхцөлд төлөөлөгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалт өдгөө Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль. Тиймээс энэ удаа тус дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч уг асуудлыг намжаахгүй, харин ч түүнтэй холбоотой зарим нэг нөлөө бүхий улстөрчийг олонд зарлах болно гэдгээ ч мэдэгдсэн байна. Түүнчлэн тэрээр өөрийнхөө нэр дээр авч байсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэлээн том хэмжээний газрыг таван жилийн хугацаатайгаар амины орон сууцны зориулалтаар эзмшинэ гэж бүртгүүлж байжээ. Гэтэл уг газартаа амины орон сууц биш бетон зуурмагийн үйлдвэрийн барилга бариулсны улмаас маргаан үүсч эхэлсэн тухай яриа ч гарч эхлээд байна.

Хамгийн гол нь иргэд Төрийн албаны тухай хуулийг сайн мэддэггүй учраас шүүхээр хорих ял сонссон хүн төрд ажиллаж болдог юм уу гэж асуудаг. Тэгэхээр Ц.Содхүү дарга эл асуултад хариулах цаг нь ирсэн бололтой гэж хэлэх байна. Ямартай ч төрийн албаны хурган дарга нар өөрсдийн хууль бус үйлдлээ нуун дарагдуулж иргэдэд ямар заавар зөвлөгөө өгч байгаа нь бас л сонирхууштай хэрэг. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэгчээр хариуцлагагүй энэ эрхэм хэдий болтол хариуцлагатай албай тушаалд тухлах юм бол.

 

 

П.ДӨЛГӨӨН


URL:

Сэтгэгдэл бичих