Ногоон байгууламжийн ажлыг хүртээмжтэй талаас нь хийх хэрэгтэй гэв

00Дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нарын ээлжит хуралдаан өнгөрсөн баасан гаригт боллоо. Энэ удаагийн хуралдаан нийслэлийн Налайх дүүрэгт болсон юм. Тиймээс хуралдааны үеэр Налайх дүүрэгт өнгөрсөн онд хийсэн ажлууд болон энэ онд хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, өнгөрсөн онд эрүүл мэндийн амбулаторийн засварын ажлыг 112 сая төгрөгөөр хийжээ. Мөн өнгөрсөн онд 900 гаруй ажлын байрыг шивээр бий болгож, 700 гаруй хүнийг түр ажлын байраар хангасан аж Түүнчлэн иргэдийн 11 төсөлд 550 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон тухай хэллээ.
Харин энэ онд дүүргийн Жижиг, дунд үйпдвэрлэлийг дэмжих хүрээнд 500 сая төгрөгөөр барьсан үйлдвэрлэлийн барилгыг хүлээн авч, улсын төсвийн 455.8 сая төгрөгийн хөренгөөр Налайх дүүргийн V хороонд 75 хүүхдийн цэцэрлэг шинээр барьжээ.

Дүүргийн удирдлагуудын хэлж буйгаар 2014 онд тус дүүрэгт 11.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Харин үүний 5.6 тэрбум төгрөг нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн төсвөөс 3.1 тэрбум төгрөг, 2.5 тэрбум төгрөг нь дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө байгаа аж. Харин энэ хөрөнгөөр дараахь бүтээн байгуулалтын ажлыг хийх гэнэ. Үүнд
•Дүүргийн VI хороонд 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 150 хүүхдийн цэцэрлэг
•VII хороонд нэг тэрбум 397.9 сая төгрөгийн 700 хүний суудалтай спорт цогцолборын барилга
•Дүүргийн дулааны станцын өргөтгөлийн ажлыг дуусгаж хүлээн авах
•Гурван ширхэг сургуулийн автобус авч үйлчилгээнд явуулах
•Нийгмийн даатгалын хэлтсийн 550 сая төгрөгийн төсөвт өртөгтэй барилга барих
•VII хорооны 2.3 км автозамын шинэчлэлийн ажлыг 1.9 тэрбум төгрөгөөр хийх
•Дүүргийн автозамыг 159.6 сая төгрөгийн засвар үйлчилгээний ажил хийх
•85 сая төгрөгөөр хүүхдийн түргэн тусламжийн төвийн машин авах
•I, VII хороонд 185 сая төгрөгөөр гудамжны гэрэлтүүлгийн ажил хийх

•300 сая тегрөгийн төсөв өртөг бүхий нийтийн бие засах газрыг ашиглалтад оруулах зэрэг ажлуудыг хийх гэнэ.
Дүүргүүд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөө зохистой зарцуулах хэрэгтэй гэв Ийнхүү Налайх дүүрэгт хийсэн бүтээн байгуулалтын ажил болон хийх төлөвлөгөөг сонссоны дараа нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын

Ерөнхий менежер Б.Бадрал тохижилтын ажлын талаархи мэдээллийг хийсэн юм.-Учир нь Улаанбаатар хотын тохижилтын ажилд хэд хэдэн асуудал тулгамдаад байгаа юм байна. Тиймээс энэ удаагийн уулзалтаар тохижилтын ажлын талаар мэдээлэл хийж, цаашид хийх шаардлагатай байгаа асуудлын талаар танилцуулсан юм. Тодруулбал, нэн түрүүнд ажлын төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй байгааг хэлж байлаа. Өнгөрсөн онд “Улаанбаатар нэгтгэл” хэмээх нийтийн үйлчилгээний томоохон бай-гууллага байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан нийслэл болон дүүргүүдийн хийх ажлын ялгааг гаргаж өгсөн. Үүний үр дүнд дүүргүүд тохижилтын ажлыг хийхдээ Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан зураг төсөв, норм стандартын дагуу хийж байгаа тухай онцлон хэлсэн юм. Гэхдээ хоорондын ажлын уялдаа холбоо төдийлөн сайжрахгүй байгаа аж.

Нэг үгээр бол төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тохижилтын ажил дээр бодитойгоор хэрэгжих боломжтой байдаг байна.
Түүнчлэн тохижилт үйлчилгээний ажилтай холбоотой дэд бүтцийн шугам сүлжээний ажил хүндхэн байгаа тухай хэлж байна лээ. Тодруулбал, тохижилтын ажлыг хийхээс өмнө газар доорхи дэд бүтцийн ажлыг төлөвлөж, хийсэн байх ёстой юм. Гэтэл ерөнхий дарааллын дагуу ажлыг хийгээгүйгээс болоод тохижилтын ажил хийсний дараа шугам сүлжээний ажил хийхээр нөгөө ажлыг сүйтгэдэг тохиолдол гардаг байна. Тиймээс энэ онд энэхүү алдаа дутагдлыг гаргахгүй байх үүднээс хоорондын хамтын ажиллагааг сайжруулах хэрэгтэй ажээ. Мөн ямар нэгэн тохижилтын ажил хийсний дараа тухайн ажлыг үргэлжлүүлэн авч явах ажил ч дутмаг байгаа гэнэ. Наад захын жишээ дурдахад мод тарьчихаад усалдаггүй байх гэх мэт. Шалтгаан нь Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид болон хүчний байгууллагуудын ажилтнуудаар шаардлага тавиулан ажиллаж сурсантай холбоотой тухай албаныхан ч хэлж байсан юм. Тиймээс өдөр тутмын асуудалд хяналт тавих механизмыг сайжруулах шаардлагатай байгаа тухай хэлж байна лээ.

Үүнээс гадна тохижилтын ажил гэхээр хүүхдийн тоглоомын талбай, амралтын газар гэсэн ойлголт байдаг нь өрөөсгөл юм. Нийтийн бие засах газраас эхлээд гэрэлтүүлэг гэх мэтийг хүртэл тохижилтын ажилдхамруулах, түүнийхээ арчилгааг цаг тухай бүрт нь хийдэг байх нь зүйтэй юм. Тиймээс энэ цогц ажлын хүрээнд дүүргүүд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөө зөв эүйтэй зарцуулах нь чухал тухай хотын Ерөнхий менежер хэлж байлаа.

Өнгөрсөн намар нийслэл төсвөө батлахдаа иргэдийн саналыг авч төсвийн хөрөнгийг хуваарилсан. Үр дүнд нь иргэдэд чухам юу хэрэгтэй байгааг тодорхойлсон юм. Харин иргэд нэн шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийн дараагаар гэрэлтүүлэг, камержуулалт гэх мэт асуудлыг хэлж байсан. Тиймээс энэ асуудлыг нэлээд анхаарах хэрэгтэй байгаа гэнэ.

Мөн Хот байгуулалтын тухай хуулинд бүтээн байгуулалтын ажил хийхдээ тухайн талбайнхаа 30 хувиас доошгүй хэсэгт ногоон байгууламж, автомашины зогсоол байх ёстой хэмээн заасан байдаг. Тиймээс шинээр хийж байгаа бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих хэрэгтэй гэсэн санааг холбогдох хүмүүс хэлж байсан. Хэрэв төлөвлөгөөний дагуу явахгүй бол нийслэлд тулгамдаад байгаа хот байгуулалтын гажуудал үүсэх магадлалтай гэнэ. Ингэвэл гажуудлыг засахад асар иххэмжээний хөрөнгө, хугацаа зарцуулагдах аюултай.

Энэ үеэр алслагдсан гурван дүүрэг төвийн дүүр-гүүдээс хэмжээний хувьд харьцангуй бага байгаа учраас хоорондын уялдааг сайжруулах боломжтой тухай хэлж байсан. Тухайлбал, Багахангай дүүрэг л гэхэд тохижилтын ажилд үлгэр дуурайлал үзүүлж чадаж байгаа гэлээ. Харин төвийн дүүргүүдээс Сүхбаатар, Баянгол, Баянзүрхдүүрэгсайн ажиллаж байгаа юм байна. Энэ нь удирдлагын зохион байгуулалт сайн байгаагийн илрэл хэмээж байлаа. Өнгөрсөн хугацаанд олгож байгаагүй санхүүжилтыг олгож байгаа учраас удирдлага зохион байгуулалттай байвал дээрх ажлыг сайн хийх боломжтой гэнэ.

Ингээд мэдээллийн төгсгөлд өнгөрсөн онд хийсэн зарим ажил болон энэ онд хийх ажлын талаархи мэдээллийг хийсэн юм. Тодруулбал, өнгөрсөн онд тохижилт, бүтээн байгуулалтын 3.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий 71 ажлыг зохион байгуулжээ. Үүнийг задалбал хөшөө дурсгал сэргээн засварлах ажилд 91.6 сая төгрөг, хогийн саванд 577.3 сая төгрөг, амралтын сандалд 150.9 сая төгрөг, мод, бут сөөг, цэцгийн мандал байгуулах ажилд 507.1 сая төгрөг, хайс хашаа сэргээн засварлах ажилд 80 сая төгрөг, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд 95 сая төгрөг, үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажил 1.1 тэрбум төгрөг тус тус зарцуулжээ.

Харин энэ онд гэр хорооллын түр уулзах цэг, шороон замыг хусах ажил, Хувьсгалчдын гудамжны иж бүрэн тохижилт, Туул Жинпангийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсгийн иж бүрэн тохижилт гэх мэт ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн Чингисийн өргөн чөлөөнд “Цагаан нүүдэл” уран баримлын цогцолбор байгулах, 22-ын товчоо, Амгалан, Нийслэл хүрээ өргөн чөлөө, 32-ын тойргоос Долоон буудал хүртлэх замуудын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийхээр төвөвлөсөн аж.

Тусгай зөвшөөрлийн эрх дүүрэгт шилжлээ
Ийнхүү хотын Ерөнхий менежерийн мэдээлэл болон саналыг дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нар сонссоны дараа өөрсдөдөө тулгараад буй тохижилттой холбоотой асуудалд хариулт авсан юм.
Жишээлбэл, гэр хорооллын замыг хусах ажлын талаар Иргэдийн хурлын дарга нар сонирхож байсан бөгөөд энэ ажлыг өнгөрсөн онд хийх тухай санал хүргүүлж байсан тухайгаа хэлж байлаа.

Ингээд дүүргүүдийн ИТХ-ын дарга нарын асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
Багахангай дүүргийн Иргэдийн хурлын дарга Батнасан: -”Улаанбаатар нэгтгэл” нь алслагдсан дүүргүүдэд тохижилтын ажлыг хийх үү. Хотын захиргааны зүгээс алслагдсан дүүргүүдийн Тохижилт, үйлчилгээний компаниудыг ямар байдлаар ажиллуулах вэ. Дүүргүүд нь бодлогоо бариад явах юм уу?
Хотын Ерөнхий менежер Б.Бадрал: -”Улаанбаатар нэгтгэл”-ийн ажлын хариуцлага бол хотын төв хэсэг буюу хотын төвийн замууд болон тодорхой томоохон гудамж, талбайг хариуцан ажиллаж байгаа. Түүнээс бусад хэсгийг дүүргүүд хариуцаж байгаа. Тиймээс дүүргүүд өөрсдийн тохижилт,  үйлчилгээний компаниудыг хариуцан ажиллана. Тухайлбал, Баянзүрх дүүрэг газар нутгаа дөрвөн хэсэгт хуваагаад, дөрвөн байгууллагатай хамтран ажиллаж байх жишээтэй байна.

Сонгинохайрхан хайрхан дүүргийн Иргэдийн хурлын дарга Нямбаатар: -Манай дүүргийн хувьд энэ онд хэдэн газар л ногоон байгууламжийн ажил хийнэ. Үүн дээр нэмэлтээр хөрөнгө авч, өөр байршил нэмэх боломжтой юу. Хүн ам ихтэй хэрнээ ногоон байгууламжийн хөрөнгө оруулалт бусад дүүргээс бага байна?
-Дүүргүүдээс бид санал асуулга авсан. Үүний үндсэн дээр ногоон байгууламжийн ажлыг төлөвлөсөн. Тиймээс дүүргийн удирдлагатайгаа ярилцаад ногоон байгууламжтай болох хүсэлтээ явуулж болно. Харин херөнгө оруулалтын хувьд арчлалтаа тооцоолохоор дүн нь өөр өөр гарч байгаа юм.

Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын дарга н.Батхүү: -Манай дүүргийн Зүүн дөрвөн замаас Ботаник хүртлэх4.2 км автозамыг 12.5 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн байдаг. Үүнд нь явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт бүх зүйлс орсон байдаг. Гэтэл энэ ажлууд нь бүрэн хийгдээгүй. Энэ асуудлыг шийдэх боломж бий юү?
Ерөнхий менежер Б.Бадрал: -Таны хэлжбайгаа асуудал үнэхээр хүндрэлтэй байдалд байгаа. Ер нь бол замыг цогц байууламж гэдгээр нь зураг төсвийг нь нэгтгэн хийдэг. Ингээд бүх ажлыг зам барих компани авчихдаг. Тэгсэн мөртлөө зорчих хэсгийг нь хийгээд л үлдсэнийг нь орхичихдог. Харин энэ асуудлыг нийслэлийн Автозамын газар хариуцдаг. Тиймээс цаашид энэ асуудалд арга хэмжээг нь авъя, тэр байгууллагыг шаардаад хийх ёстой ажлыг нь хийлгэх тал дээр Автозамын газартай хамтран ажиллаж байгаа.

Иргэдийн хурлын дарга Д.Баттулга: -Зам хүлээн авч байгаа комисст Захирагчийн ажлын алба орох хэрэгтэй. Тэгэхгүй бол хичнээн хэлээд ч нэмэргүй.

Сүхбаатар дүүргийн иргэдиин хурлын дарга Б.Ган-Эрдэнэ: -Захирагчийн ажлын алба орон сууцны конторуудтай хэр холбоотой ажиллаж байна вэ. Зарим конторууд иргэдийг хохироож байгаа. Энэ асуудалд ямар арга хэмжээ авч ажиллаж байна. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хэрхэх вэ. Бид үйл ажиллагааг нь зөвшөөрөөгүй байхад нийслэлээс хэд хэдэн паб, ресторан зөвшөөрөл авсан байдаг. Үүнтэй холбоотой нэлээд асуудал гардаг?
Ерөнхий менежер Б.Бадрал: -Саяхан “өнгөрсөн баасан гаригт” нийслэлийн Засаг даргын холбогдох захирамж гарсан байна. Юу вэ гэхээр архитай холбоотой тусгай зөвшөөрлийг шийдэх эрхийг дүүргүүдэд шилжүүлсэн байна. Тиймээс цаашид энэ журмаар шийдэгдээд явна. Орон сууцны конторуудын хувьд тодорхой ажлыгхийхээр төлөвлөөд явж байгаа.

Мөн энэ үеэр дүүргүүдийн Иргэдийн хурлын дарга нар өөрсдийн дүүрэгт хийх ногоон байгууламж, тохижилтын ажлын хөрөнгийг ихээр сонирхож байсан юм. Тиймээс холбогдох албаны хүмүүс энэ талаархи мэдээллийг өгсөн. Тухайлбал, дүүргүүдэд энэ онд дараахь хөрөнгөөр цэцэржүүлэлт, ногоон байгууламжийн ажил хийх гэнэ.
«Сонгинохайрхан дүүрэгт 250 сая төгрөг                                                                                                                                                                                       *Чингэлтэй дүүрэгт 330 сая төгрөг
•Хан-Уул дхлтэгт 380 сая төгрөг
•Налайх дүүрэгт 50 сая төгрөг
•Багануур дүүрэгт 50 сая төгрөг
•Баянгол дүүрэгт 460 сая төгрөг
•Сүхбаатар дүүрэгт 990 сая төгрөг
•Баянзүрх дүүрэгт 430 сая төгрөг
•Багахангай дүүрэгт 20 сая төгрөг
•Бусад гол гол гудамжинд хоёр тэрбум төгрөгөөр ногоон байгууламжийн ажил хийх юм байна.
Харин цэцгийн сонголтын хувьд өмнөх жилээс арай өнгөлөг өнгө буюу улаан, цагаан, улбар, шар гэсэн дөрвөн өнгийг сонгон тарих гэнэ.

Харин уулзалтад ирсэн хүмүүс ногоон байгууламжийн ажлыг бүх дүүргүүдэд тэгш байдлаар хийх хэрэгтэй байгааг хэллээ. Учир нь хотын төвийн хэсгүүдэд ногоон байууламжийн ажлыгхийгээд, алслагдсан гэр хорооллын дунд ногоон байгууламжийн ажил хийхгүй байгаа тухай асуудлыг хөндөж байсан юм. Ийнхүү дүүргүүдийн ИТХ-ын дарга нар санал бодлоо солилцсон юм. Дашрамд дурдахад дараагийн хурал Багахангай дүүрэгт болох гэнэ. Тус хурлаар нийслэлээс барьж байгаа хот төлөвлөлт зэрэг асуудлыг танилцуулаач гэсэн саналыг тус дүүргийн ИТХ-ын дарга хэлж байсан юм.

Г.БАЯРЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих