“Найман шарга”-ын ченжүүд ханшаа дур мэдэн тогтоож байна

,01Төгрөг үнэгүйдэж. дотоодын зах зээлд гадаад валютын ноёрхол тогтоод багагүй хугацаа өнгөрлөө, Өдөр хоногоор бус, цаг  минутаар “чангарч” буй ам.доллар, юанийн ханшаас хамаарсан үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа болж байна. Зүгээр ч нэг ачаа төдийхөн бус хүнд дарамт болоод байгаа. Тиймээс дээр, дооргүй л эдийн засгийн хямралаас хэрхэн гарах талаар хэлэлцэж байна. Ярилцаад ч тодорхой үр дүнд хүрч чаддаггүй ээ. Харин Төв банкны зүгээс “Ханш, ханш гэж хашгирч, шууд тогтоож, тогтоосон ханшаа чанга барих нь буруу. Алгуурхан бууруулах арга хэмжээ авна” хэмээж байгаа ч ханш өдөр ирэх тусам өсч байна. Өчигдөр 11 цагийн үед “Найман шарга” валютын захад очиход, хүн цөөн байв. Гэхдээ валют арилжааны мухлагийн эзэд нь хэдийнэ ирчихсэн, шинэ ханшаа тогтоогоод самбар дахь мэдээллүүдээ шинэчилчихсэн байлаа. Тэдний тогтоосноор ханш ийм байв.

Валют                           Найман шарга      МВМ         Капитал банк
Еиро                                           2498              2485              2482
Ам.доллар                            1790               1786              1791
Юань                                        288.5                288                 290

ӨНГӨРСӨН САРД АМ.ДОЛЛАР, ЮАНИЙН ХАНШ НЭГЭЭС ТАВАН ТӨГРӨГӨӨР ХЭЛБЭЛЗСЭН
Валютын ченж Б-гээс цөөн зүйл тодрууллаа.
-Валютын ханш маш их хэлбэлзэж байна. Та нар ханшаа яаж тогтоодог юм бэ?
-Монгол банк өдөр бүр хаалтын ханшийг зарлаж, өөрийн сайтдаа байршуулдаг. Түүнийг нь интернэтээс харж байгаад үнээ тогтоодог. Нэг их өсгөдөггүй.
-Танайхыг хамгийн хямд ханштай гэж бодтол зарим башшаас өндөр юм аа?
-Манайх уг нь хамгийн хямд байсан. Гэхдээ нийлүүлэлт хомсдохоор үнээ өсгөхөөс аргагүй юм байна шүү дээ. Банкууд бол өөр. Тэдэнд Төв банкнаас шууд нийлүүлэлт хийж байна. Долоо хоногт хоёр удаа Монгол банкны валютын дуудлага худалдаанд  оролцож,
хэрэгцээтэй валютаа авчихаж байгаа. Бидэнд тийм зүйл алга. Тиймээс бид зах зээлийн хуулиараа л ханшаа тогтооно. Гэхдээ хаданд авируулчихгүй, ханатай байлгана л даа.
-Та валютын арилжаагаар бизнес хийдэг хүний хувьд ам.доллар, юанийн ханш хэдэн төгрөгөөр хэлбэлзэж, хэдийд хамгийн их өсч, буурдгийг сайн мэдэх байх?
-Монголчуудын хамгийн их авдаг валют бол ам.доллар, юань. Энэ хоёр төрлийн валют ойрын өдрүүдэд ойролцоогоор нэгээс таван төгрөгөөр хэлбэлзэж байгаа. Ерөнхийдөө Монгол банкны хаалтын ханш өмнөх өдрийнхөөс хэр өссөн байна төдий хэмжээгээр бид ханшаа өсгөдөг. Буурсан бол мөн л ялгаагүй буулгана. Өнгөрсөн сард дээд тал нь таван төгрөгөөр л хэлбэлзсэн.
-”Шүлхий гарсантай холбоотойгоор урд хөршийг зорих хүн цөөрсөн” гэж дуулдсан. Энэ нь валютын арилжаанд мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэлгүй яах вэ. Өмнөх оны гурав, дөрөвдүгээр сартай харьцуулахад валют арилжааны хэмжээ эрс  буурсан. Үүнд шүлхийнээс гадна эдийн засгийн хямрал их нөлөөлж байгаа.
-Валют тогтмол авдаг хүн олон байдаг уу?
-Байлгүй яах вэ. Бидэнд бүгдэд нь байнгын үйлчлүүлэгч бий. Наймаачид валют авах гэж ирэх бүртээ өөр өөр мухлагаар үйлчлүүлэхгүй шүү дээ. Тогтсон нэг газраас аваад сурчихсан байдаг юм. Буух эзэн буцах хаягтай учраас тэр нь ч амар байдаг биз.
-Эдийн засгийн хямралаас болж байнгын үйлчлүүлэгчийн тоо цөөрч байна уу?
-Зарим ченжийн хувьд тийм зүйл байгаа л байх. Миний хувьд цөөрсөн зүйл алга. Гэхдээ хоёр сая төгрөгөөр юань худалдаж авдаг байсан хүн 1.5 сая, нэг сая гэх зэргээр буурсан тал бий. Энэ мэтээр хүн бүрт эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа. Энэ нь бидэнд ч мэдрэгдэж байна.

С.БАЯРЧИМЭГ: ЮАНИИН ХАНШИЙН ӨСӨЛТӨД ДАРЛУУЛЖ БАЙНА
Ченж Б-тэй ийн ярилцаж байх зуур С.Баярчитэг гэх эмэгтэй ирж, 500 мянган төгрөгөөр рублъ худалдан авлаа. Түүнээс цөөн зүйл асуусан юм.
-Та “Найман шарга” захаар байнга үйлчлүүлдэг үу?
-Би “Алтжин Бөмбөгөр”-т бэлэн хувцасны лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Тэгээд сардаа нэг удаа бараагаа татахаар урагшаа явдаг болохоор юань авахаар энд ирдэг.
-Энэ удаа юань биш рубль авахыг бодоход хойшоо явах ньуу?
-Эгчийн маань охин Эрхүүд сурдаг юм. Тэгээд эгч охин руугаа хэдэн рубль өгч явуулах гээд намайг явуулсан юм. Түүнээс биш, би рубль авах гэж ирдэггүй. Гэхдээ рублийн ханш ч жаахан өсчихжээ. Аргагүй биз дээ. Дэлхийн зах зээл дээр ноёрхож байгаа ам.долларын ханшийг дагаад хэлбэлздэг байх.
-Юанийн ханш их өсч, наймаачдад хүнд цохилт болж байх шиг.  Танд мэдрэгдэж байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Юаннйн өсөлт наймаачдад хүнд цохилт болж байгаа. Ялангуяа багахан мөнгөөр эргзлддэг бидэн шиг хүмүүст. Их хэмжээний мөнгөөр наймаа хийдэг хүмүүс бол энэ зэргийн цочроог ажрахгүй давах байх. Харин бидэнд тийм биш шүү дээ. Би анх наймаа хийж эхлэхэд юань 225 төгрөгийн ханштай байсан. Гэтэл одоо бүхэл бүтэн 60-70 төгрөгөөр өсчихлөө. Өмнөхөөсөө харьцангуй их мөнгөөр бараагаа татдаг болсон ч юанийн ханшийн өсөлтөд дарлуулж байна шүү дээ.
-Бараандаа хэр давтамжтай явж байгаа вэ?
-Уг нь өмнө нь хоёр долоо хоноод л нэг удаа явдаг байлаа. Бага мөнгөөр бараа татдаг учраас авчирсан бараа дороо дуусдаг байсан. Одоо хүмүүсийн худалдан авах чадвар сайнгүй болчихож. Бараа хурдан борлогдохоо больсон. Тиймээс сардаа нэг удаа л явж байгаа. Зарим сард явж ч чадахгүй юм байна шүү дээ. Монголчууд тэр аяараа мөнгөгүй болчихсон юм биш үү.
-Та түрүүнээс хойш “Бага мөнгө эргэлдүүлдэг” гэх юм. Хэчнээн төгрөгөөр бараагаа татдаг юм?
-Шалихгүй ээ. 3-3.5 сая төгрөгөөр л явдаг. Над шиг бага мөнгөөр наймаа хийдэг хүн ховор шүү.

“НАЙМАН ШАРГА”-ЫН ХАНШ ЖИЖИГ БАНКУУДЫНХААС ӨНДӨР
Ченжүүд валютын ханшийг Монголбанкны хаалтын ханшаар тогтоодог гэх ч “Найман шарга” захаар үйлчлүүлж буй иргэд өөр байр суурьтай байсан юм. Тухайлбал, “Валютын ханш өдөрт хэчнээн удаа хэлбэлздэг. Үүнийг ченжүүд тогтоодог. Замын-Үүд, Эрээнийг зорих галт тэрэгний цаг дөхөхөөр тэд юанийнхаа үнийг өсгөчихдөг” хэмээн ченжүүдийг буруушааж байлаа. Валют худалдан авахыг хүсч байгаа бол “Найман шарга” захад өглөө эртхэн ирэхийг зөвлөж байлаа. Бас өөр нэгэн мэдээлэл хүргэхэд, тус захын эргэн тойронд байрлах Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон бусад жижиг банк “Найман шарга”-ын ханшаас хямдаар валют худалддаг юм билээ. Үүнийг нь мэддэг болсон наймаачид “Найман шарга”-ыг хоёрдугаарт дугаарлах болсон гэнэ шүү.

 

О.АМАРЗАЯА


URL:

Нэр: Elyse Огноо: 23 April 2019

Touche. Outstanding arguments. Keep up the great effort.
Billiga Fotbollströjor

Нэр: Clyde Turko Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.