Хойд Солонгос улс амьд үлдсэн 3 далайчинг яаралтай буцааж өгөхийг шаардав

20140405101404565Хоёр хоногийн өмнө 01.19 цагийн орчим Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэг , Ёсү хотын далайн эргээс 74 км зайд Монгол улсын харъяа, 16 онгоцны гишүүнтэй,  6 500 тонн жинтэй ачааны усан онгоц живж, 11 иргэн далайд ор сураггүй алга болж , 2 иргэн нас барж, 3 иргэн амь аврагдсан явдал болсон билээ.

Дээр явдлын тухай өнөөдөр Хойд Солонгос улсын улсын телевизээр мэдээллэж, Өмнөд Солонгос улс нь Хойд Солонгосын  амьд үлдсэн 3 далайчинг яаралтай буцааж өгөхийг шаардсан байна.

Монгол улсын нэр дээр бүртгэгдэн тус улсын эзэмшилж болж, Монгол улсын төрийн далбааг мандуулан явсан Гранд Пюжун нэртэй усан онгоцон дээр Хойд Солонгос улсын иргэдээс бүрдсэн онгоцны баг ажиллаж байсан гэдгийг мөн Хойд Солонгос улс мөн баталж байгаагаа мэдэгдсэн ажээ.

Одоогоор амьд үлдсэн 3 далайчинг Чежү арал дээрх нэгдсэн төв эмнэлэгт эмчилж байгаа ба тэдний биеийн байдал сайжирч байгаа тул тун удахгүй хөл дээрээ босдог болонгуут эх орон руу нь буцаах болно гэж Өмнөдийн тал хариу мэдэгдээд байна.

WWW.MGLRADIO.COM


URL:

Сэтгэгдэл бичих