Даатгалын компаниудын шунал хэтэрлээ

1277624f950fbcf2bigДаатгалын үйлчилгээ бол  хүний  сэтгэл зовнилд тулгуурлан ашиг олохыг хүссэн хэсэг бүлэг нөхдүүдийн бизнес билээ.  Энэ  утгаараа эрсдэлтэй мэт харагдах ч  овоо ашиг орлоготой  бизнес. Манай улсад 17 компани  ажилладаг. Монголын бүх жолооч, ихэнх байгууллага тэдэнд даатгуулдаг гэхээр  хөрөнгийн хэмжээ нь хэр их вэ гэдгийг мэдэж болно. Харин хэт их ашиг орлого дундаа нүд нь сохорсон бололтой юм  даатгалын үйлчилгээ үзүүлдэг 17 компани нийлээд  Монголын Даатгагчдын холбоо гээчийг байгуулан Монгол төрийнхөө эсрэг дуугарч эхлээд байна. Тэдний эсэргүүцэж байгаа зүйл бол “Үндэсний даатгалын корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани.   Энэхүү компанийг төр хувийн хэвшил хамтдаа байгуулж байгаа болохоор өөрсдийнх нь бизнесийн орчин, ашиг орлого багасна хэмээн эмээж  энэхүү холбоог байгуулсан юм байх.

“Үндэсний даатгалын корпораци” ХХК-ийг байгуулах зайлшгүй шаардлага төрд байгаа.  Тодруулбал Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор төслийн санал авсан. 7,3 их наяд төгрөгийн нийт өртөгтэй 888 төслийн авах зээлийн хэмжээ 4,2 их наяд төгрөг болж байгаа юм. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгоход бизнесийн болон экспортын үйл ажиллагааг даатгаагүй тохиолдолд банкуудын эрсдэлийн шимтгэл нэмэгдэх, олгох зээлийн хэмжээ буурах, зарим төслүүдэд олгох боломжгүй болох зэрэг байдал үүсч болзошгүй. Эдгээр төслүүдээс гадна уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ч зээлийн эргэн төлөлт, экспортын даатгалын үйлчилгээ авч чадахгүй байна.  Тиймээс дотоотын хувийн хэвшлийн үйлчилж чадахгүй байгаа даатгалын үйлчилгээг олон улсын жишгийн дагуу төр, хувийн хэвшлийн хамтарсан даатгалын компани  үзүүлж, зээлийн эрсдэл, экспортын төлбөрийн эрсдэлүүдийг даатгахаар болсон.  Тиймдээ ч ажлууд эхлээд байгаа.

Ийм байхад, цаг үеийн шаардлага гараад байхад  даатгалын 17 компани тухайн үед нь  дуугараагүй байж,  компани байгуулж,  улсаа хөгжүүлэх дээр тулахад   биднийг боомилж байна, бидэнд даатгасангүй хэмээн  мэдэгдэл гаргаж байгаа нь шударга ёсонд хэр нийцэж байгаа юм болдоо.

Нөгөө талаас үзэхэд Монголын Даатгагчдын холбоо хүчтэй чадалтай , би чадна гэж дуугарч байгаа.  Хэрэв үнэхээр тийм бол улс орны хөгжлийн чухал асуудалд ийнхүү саад болж,  сүржигнэх шаардлагагүй л баймаар.

Ер нь  даатгалын компаниуд улсад ямар хэмжээний татвар төлдөг юм бол? Иргэдээс  зүгээр шахуу  мөнгө хураагаад сууж байдаг мөртлөө иргэдийн амь амьдралд бэрхшээл учрахад нь тусалсан  уу? Үгүй шүү дээ.

Улс орны хөгжил 17 хувийн хэвшлээс  илүү  чухал гэдгийг бодож,  мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй мэт авирлаж байгаа энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Даатгалын компаниудын шунал хэтэрлээ

Даатгалын үйлчилгээ бол  хүний  сэтгэл зовнилд тулгуурлан ашиг олохыг хүссэн хэсэг бүлэг нөхдүүдийн бизнес билээ.  Энэ  утгаараа эрсдэлтэй мэт харагдах ч  овоо ашиг орлоготой  бизнес. Манай улсад 17 компани  ажилладаг. Монголын бүх жолооч, ихэнх байгууллага тэдэнд даатгуулдаг гэхээр  хөрөнгийн хэмжээ нь хэр их вэ гэдгийг мэдэж болно. Харин хэт их ашиг орлого дундаа нүд нь сохорсон бололтой юм  даатгалын үйлчилгээ үзүүлдэг 17 компани нийлээд  Монголын Даатгагчдын холбоо гээчийг байгуулан Монгол төрийнхөө эсрэг дуугарч эхлээд байна. Тэдний эсэргүүцэж байгаа зүйл бол “Үндэсний даатгалын корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани.   Энэхүү компанийг төр хувийн хэвшил хамтдаа байгуулж байгаа болохоор өөрсдийнх нь бизнесийн орчин, ашиг орлого багасна хэмээн эмээж  энэхүү холбоог байгуулсан юм байх.

“Үндэсний даатгалын корпораци” ХХК-ийг байгуулах зайлшгүй шаардлага төрд байгаа.  Тодруулбал Засгийн газраас экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор төслийн санал авсан. 7,3 их наяд төгрөгийн нийт өртөгтэй 888 төслийн авах зээлийн хэмжээ 4,2 их наяд төгрөг болж байгаа юм. Арилжааны банкуудаар дамжуулан зээл олгоход бизнесийн болон экспортын үйл ажиллагааг даатгаагүй тохиолдолд банкуудын эрсдэлийн шимтгэл нэмэгдэх, олгох зээлийн хэмжээ буурах, зарим төслүүдэд олгох боломжгүй болох зэрэг байдал үүсч болзошгүй. Эдгээр төслүүдээс гадна уул уурхай, хүнд үйлдвэр, барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд ч зээлийн эргэн төлөлт, экспортын даатгалын үйлчилгээ авч чадахгүй байна.  Тиймээс дотоотын хувийн хэвшлийн үйлчилж чадахгүй байгаа даатгалын үйлчилгээг олон улсын жишгийн дагуу төр, хувийн хэвшлийн хамтарсан даатгалын компани  үзүүлж, зээлийн эрсдэл, экспортын төлбөрийн эрсдэлүүдийг даатгахаар болсон.  Тиймдээ ч ажлууд эхлээд байгаа.

Ийм байхад, цаг үеийн шаардлага гараад байхад  даатгалын 17 компани тухайн үед нь  дуугараагүй байж,  компани байгуулж,  улсаа хөгжүүлэх дээр тулахад   биднийг боомилж байна, бидэнд даатгасангүй хэмээн  мэдэгдэл гаргаж байгаа нь хэр шударга ёсонд нийцэж байгаа юм болдоо.

Нөгөө талаас үзэхэд Монголын Даатгагчдын холбоо хүчтэй чадалтай , би чадна гэж дуугарч байгаа.  Хэрэв үнэхээр тийм бол улс орны хөгжлийн чухал асуудалд ийнхүү саад болж,  сүржигнэх шаардлагагүй л баймаар.

Ер нь  даатгалын компаниуд улсад ямар хэмжээний татвар төлдөг юм бол? Иргэдээс  зүгээр шахуу  мөнгө хураагаад сууж байдаг мөртлөө иргэдийн амь амьдралд бэрхшээл учрахад нь тусалсан  уу? Үгүй шүү дээ.

Хөгжил дэвшилд чөдөр тушаа болохгүй байхыг хүсэж байна.

Улс орны хөгжил 17 хувийн хэвшлээс  илүү  чухал гэдгийг бодож,  мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй мэт авирлаж байгаа энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

Шунал хэтэрбэл шулам болно гэдэг үгийг бодмоор.

А.Баярмаа

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.