М.Зоригт гишүүнд зөв бичгийн дүрэм хэрэгтэй

caf3c0b0076ced81big

Японы мэргэжлийн сумогийн гуравдугаар сарын тэмцээн буюу Хару башёгийн 15 дахь өдрийн барилдаанд  ёкозуна цол горилон барилдсан озэки Какүрюү Ананд учраа бөх озэки Котошогикүг давснаар түрүүлж,  мэргэжлийн сумогийн 71 дэхь аварга Монголоос төрлөө.  Анандыг Сүмогийн аварга болсонд Монголчууд тун их баярлаж байгаа. Тэгвэл тэдний нэг, УИХ-ын эрхэм гишүүн М.Зоригт баярлаж, шүлэг хүртэл зохиосноо интернетээр тараав.

Харамсалтай нь УИХ-д хоёр  дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа М.Зоригтын өөрийн гараар бичсэн шүлэг улаан алдаа.

“Мандах наран зүгийн нутгаас.

Мадаггүй нэгэн аврага төрлөө.

Томоос том наран манддаг нутгаас

Торойлгүй тэр аврага боллоо.

Монголын мянга мянган ээжүүд сүүн цацлаа өргөж байна.

Монглын мянга мянган аавууд омогшин ярьж бахархаж суун.

Монглын мянга мянган гоо бүсгүйчүүд түүнийг бодон суугаа.

Монглын мянга мянган аргамаг хүлэг хамраа сарталзуулан дүүхэлзэж байгаа.

Наран улсын иргэд нээх их баярлаагүйл байх.

Нарантуулын иргэд харин баяралсан нь дамжигүй.

Наран улсын тэнгэр бүрхэг үүлтэй байсанч.

Нарлаг монглын тэнгэр бөртийх үүлгүй цэлмэг байлаа” гэж бичсэн байх юм. Үүнийг харсан олон хүн “Эрхэм гишүүдэд ядаж зөв бичгийн дүрэм зааж өгөх хэрэгтэй. УИХ-ын тамгын газар ч үүнд анхаарах ёстой” хэмээн шүүмжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.