ГССҮТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг дахин зарлалаа

ЭМЯ-ны харьяа ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарласан байна. Учир нь ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалт өнгөрсөн гуравдугаар сард болж, Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайван сонгогдсон ч тэрбээр албан тушаалаасаа татгалазх хүсэлтээ салбарын сайддаа өгсөн юм.

Тэрбээр  шийдвэр гаргах болсон шалтгаанаа хувийн амьдралтайгаа холбон тайлбарлажээ. Тиймээс ГССҮТ-ийн даргын сонгон шалгаруулалтыг дахин явуулах нь.

 

Энэ удаад өмнөх шалгуурууд дээр удирдах албан тушаалыг 15-аас дээш жил хашсан байх үзүүлэлт нэмэгджээ. Шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч жич зарлах юм байна.

Шалгаруулалтад орох иргэний баримт материалыг ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон  сонгон шалгаруулах комисс  энэ сарын 21-ний өдрийг хүртэл хүлээн авах аж. Сонгон шалгаруулалтын хариу гартал тус эмнэлгийг Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч Ө.Өлзийбаатар эмч ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг хавсран хашихаар бол­жээ.

 

А.Зул

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.