Энэтхэгт зэрлэг заан хотод орж ирэн хүний амь хөнөөжээ

Лхагва гаригт Энэтхэгийн өмнөд нутгийн Мисори хотод хоёр зэрлэг заан галзуурсан мэт бүх зүйлийг үймүүлж нэг хүнийг дэвсэлж амь насыг нь бүрэлгэсэн  хэрэг гарлаа. Тэдгээр хоёр зэрлэг заан нь Лхагва гаригийн өглөөгүүр Мисори хотод орж ирсэн юм. Тэднээс нутгийн оршин суугчид яг л террорист халдлагаас зугтаж байгаа мэт зугтаж байсан байна. Зэрлэг заанууд хотын иргэдийг бараг 3 цагийн турш үймүүлжээ. Тэд шугамын автобус хөөж, зогсоолд тавьсан мотоциклуудыг эвдэж, амьтад руу дайрч байсан байна. Энэтхэгийн телевиз нэг заан нь хүн мөргөж байгаа дүрсийг харуулсан байна. Гурван цагийн дараагаар байгаль хамгаалагчид  нар тэднийг тайвшруулах эмээр тарьж байж барьж авсан байна. Тун удахгүй тэднийг зэрлэг байгальд нь буцааж аваачих юм. Энэтхэгт жил бүр зэрлэг заанууд хот суурин газарт орж ирэн оршин суугчдыг айлган, зарим тохиолдолд тэдэнд халдан амь нас эрүүл мэндэд нь аюул учруулдаг юм.


URL:

Сэтгэгдэл бичих