Хоёр тийшээ харсан С.Оюун, Ц.Оюунгэрэл нар хэзээ хамтрах вэ

987651687Шинэчлэлийн Засгийн газарт хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг хэдэн яам бий. Яамных нь нэр, ерөнхий

тавьсан    зорилгыг нь бодоод үзвэл яалт ч үгүй хэрэгтэй. Гэхдээ хийж буй  ажил, бусадтайгаа уялдаж ажиллахгүй байгааг нь харвал тийм ч ач холбогдолтой биш. Одоо Эдийн засгийн хөгжийн яам, Сангийн яамд уялдаа   холбоогүй ажиллаж байгаа талаар яриад эхэлсэн. Энийг нь хаана хаанаа анзаарсан уу яасан нэгтгэх талаар ч ажил хэрэг болгон судалж байгаа бололтой юм.Өмнө нь олон нийт шүүмжилж байсанчлан нам доторх бүлэглэл фракцийн төлөөлөл,  нутаг нуга,  найз нөхөд, өөрсдийг нь дэмжсэн жижиг намын хэн нэгнийг сайдын суудалд суулгахын төлөө гээд өөр ямар шалтгаантай ч бай хамаагүй яамдын тоог нэмсэн нь буруу байж гэдгийг одоо л ухаарч байгаа нь эхнээсээ ингэж илэрч байж болох.

 

Хамгийн гол нь энэ Засгийн газарт дээрх хоёр яамнаас гадна уялдаатай ажиллах ёстой мертлөө ямар ч нэгдмэл чанаргүй, хүчээр гэмээр салгачихсан, одоо юу хийгээд байгаа нь ойлгогдохоо больсон яам нэг хоёроор тогтохгүй байгаа.

 

Тухайлбал Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл спорт аялал жуулчлалын яамыг дуу нэгтэйгээр нэрлэж болно.

 

Яах   вэ,   шинэчлэлийн   Засгийн газрыг Шударга ёс эвслийнхнээс гадна Иргэний зориг-Ногоон нам дэмжсэн гэдэг утгаар нь намын дарга С.Оюуныг нь сайд болгож, албан тушаалд томилж болно.

 

Харин байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлыг хүчээр аялал жуулчлалын бодлогоос нь салган яам байгуулж, сайдаар нь С.Оюуныг тавьсан нь тийм ч оновчтой шийдвэр биш. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байр байдал ч яг л ийм хэмжээнд байгаа гэдгийг олон хүн хэлж байна. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн тухайд мөн л гавьтай хийсэн зүйлгүй.

 

Нэг хэсэг Т.Батаарыг эх оронд нь авчирна гэж толгой өндийх завгүй ажилласан. Харин дараа нь мөнөөх авчирсан үлэг гүрвэлийн ясаа байртай болгоно, В.И.Лениний музейг Ардын намынхнаас буцааж авна гээд завгүй гүйсэн. Ц.Оюунгэрэл сайдын онцгой чухалд тооцон, хамаг цаг заваа гаргасан энэ хоёр ажлыг нь түр хойш тавиад өөр юу хийж байгаа билээ гээд бодохоор тоочоод байх зүйл бараг л байхгүй.

 

Эмэггэй гишүүдээр удирдуулсан энэ хоёр яам чимээ аниргүй, ийм л байдалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

 

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамныхан ойрын хугацаанд юу хийсэн талаараа албан ёсны хуудас дээрээ тавьж. С.Оюун сайдын хувьд гадаадад хурал зөвлөлгөөнд оролцож, Монголдоо ч арга хэмжээн зохион байгуулж байгаа юм байна. Бас хаа нэг газар худаг байгуулж, гол усны эхэнд тэмдэг тавьсан юм байна. Бас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулж, хүүхдийн дууны уралдаан, “Монгол ой” сэдэвтэй шүлгийн урапдаан хүртэл зохион байгуулдаг юм байна.

 

Харин газар сайгүй нүх ухаж, байгаль орчин сүйтгэж байгаа уул уурхайн компани, хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцэж, асуудлыг шийдвэрлүүлсэн зүйл бол нэгээхэн ч алга. Нэг ёсондоо С.Оюун сайд нийгэм, эдийн засгийн хөгжлийг экосистемийн даацад тохируулан байгаль орчны тэнцлийг хангах, байгалийн баялгийг тогтвортой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана гэсэн том зорилго тавьчихаад аар саархан зүйлээр хөөцөлдсөн шиг сууж байгаа нь энэ.

 

Ядаж утааг бууруулах асуудлаар тэмцэж, байгаль орчны асуудлыг аялал жуулчлал хариуцсан яамтайгаа уялдуулж, Ц.Оюунгэрэл сайдтай хамтарч ажилласан ч зүйл алга. Угтаа бол Монгол Улсын байгаль орчны асуудал аялал жуулчлалтай шууд холбоотой баймаар. Нөгөө талд Соёл спорт аялал жуулчлалын яамныхан үлэг гүрвэлээ хамгаалж, яаман дотроо хэл ам хийхээс гавьтай ажил хийсэнгүй ийм л байдалтай байна. Одоо аялал жуулчлалын улирал эхэлж байна. Энэ чиглэлээр хийсэн ажил байхгүй байгаа өмнөх ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд олимпиад зохион байгуулж, хүүхдийн дууны уралдаан, “Монгол ой” сэдэвтэй шүлгийн уралдаан хүртэл зохион байгуулдаг юм байна.

 

Харин газар сайгүй нүх ухаж, байгаль орчин сүйтгэж байгаа уул уурхайн компани, хулгайн мод бэлтгэгчидтэй тэмцэж, асуудлыг шийдвэрлүүлсэн зүйл бол нэгээхэн ч алга. Нэг ёсондоо С.Оюун сайд нийгэм, эдийн засгийн хөгжлийг экосистемийн даацад тохируулан байгаль орчны тэнцлийг хангах, байгалийн баялгийг тогтвортой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх замаар ногоон хөгжлийг дэмжиж, тогтвортой хөгжлийг хангах үйл ажиллагаанд төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг өрнүүлэх замаар хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана гэсэн том зорилго тавьчихаад аар саархан зүйлээр хөөцөлдсөн шиг сууж байгаа нь энэ.

 

Ядаж утааг бууруулах асуудлаар тэмцэж, байгаль орчны асуудлыг аялал жуулчлал хариуцсан яамтайгаа уялдуулж, Ц.Оюунгэрэл сайдтай хамтарч ажилласан ч зүйл алга. Угтаа бол Монгол Улсын байгаль орчны асуудал аялал жуулчлалтай шууд холбоотой баймаар. Нөгөө талд Соёл, спорт, аялал жуулчлалын яамныхан үлэг гүрвэлээ хамгаалж, яаман дотроо хэл ам хийхээс гавьтай ажил хийсэнгүй ийм л байдалтай байна.

 

Одоо аялал жуулчлалын улирал эхэлж байна. Энэ чиглэлээр хийсэн ажил байхгүй байгаа өмнөх жилүүдийнхтэи адил манай улсыг зорих жуулчдын тоо буурчээ гэсэн мэдээлэл энэ жил дахин гарахад гайхах зүйлгүй байна. Тиймээс ажлаа дорвитой хийдэггүй, уялдаа холбоотой байх ёстой гэдгээ умартсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг ч нэгтгэхэд болохгүй гэх зүйл алга ажээ. Ядаж л тэдний улсаас авдаг төсвийг таначихвал эдийн засаг хүнд байгаа энэ үед сайн үйлс болно шүү дээ.

 

Т.Урангэрэл

Эх сурвлалж: Улс төрийн тойм


URL:

Сэтгэгдэл бичих