Ажил олгогч эздийн холбооноос УИХ-д шаардлага хүргүүлсэн тухай мэдээлэл хийнэ

today3Корпорэйт зочид буудлын 5 давхарт

09:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Европын Холбоо болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран зохион байгуулах “Байгууллагын стратегийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт эхэлнэ.

Багшийн хөгжлийн ордонд

09:00-12:00 цагт ЕБС болон СӨБ-д 5-6 дахь жилдээ ажиллаж буй УБ, хөдөө орон нутгийн аймаг-сумдийн нийт 104 багш нарын сургалтын нээлт болно.

 

ЦССҮТ-д

10:00 цагт ЦССҮТ-өөс нийт төрийн захиргааны төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд зарласан “Цусны донор болж амьдрал бэлэглэе аян”-д  Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны хамт олон нэгдэж, очиж, цусаа бэлэглэнэ.

 

Сүхбаатар дүүргийн 18 хорооны өрхийн эмнэлэгт

10:00 цагт Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох судалгааны нээлт  болно. Нээлтэд ЭМЯ, Глобаль Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ХӨСҮТ, УБ ЗДТГ, Сүхбаатар дүүргийн ЭМ-ийн нэгдлийн удирдлагууд оролцоно. Сүүлийн үед манай улсад сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа талаар, хэрхэн оношилж, эмчлэх талаар мэдээлэл авах боломжтой юм байна.

 

МҮЭХ-ны 4 давхрын зааланд

12:00 цагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос УИХ-д сонордуулга хүргүүлсэнтэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.

Чингисийн талбайд

12:00-14:00 цагт “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т зориулсан үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

“АПУ” ХК-д

15:00 цагт  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг “АПУ” ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны туршлагатай танилцуулах, харилцан туршлага солилцох, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, байгууллагуудад гарч байгаа үйлдвэрлэлийн ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, зөвлөгөөг өгөх сургалт болно.


URL:

Сэтгэгдэл бичих