АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙНХЭН «АМАА НИЙЛҮҮЛЖЭЭ»

бүлэгЕрөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт  оруулах « УИХ-ын гишүүн нь ‘Засгийн газрын сайдаар давхар ажиллахыг хориглох тухай заалтыг хэзээнээс мөрдөх вэ гэдэг дээр Ардчилсан нам болоод МАН-ын бүлгийн хооронд санал зөрөлдөж буй.

Энэ асуудлаас болж Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдав. Өндөр хамгаалалт, хөл хорион дор болсон Ардчилсан намын  бүлгийн  хуралдаанаас гарсан эцсийн шийдвэр сайд нар давхар дээлийн асуудлаар санал хураалтад оролцох нь, сонирхлын зөрчил үүсэхгүй хэмээн үзжээ. МАН-ын бүлгийн, хувьд уг хуулийг хэрэгжүүлж хугацааг 2014 оны долдугаар сарын 1 гэж буй бол АН-ын бүлгийн нэгдсэн байр суурь Ерөнхийлөгчийн өргөн мэдүулснээрээ буюу 2016 оны долдугаар сарын 1 гэж узэж буй. Гэвч энэ асуудлыг чуулганаар хэлэлцэх үед Ардчилсан намын гишүүд дотор эсрэг саналууд гарч, хуулийг хэрэгжүулэх хугацааг 2014 оныхоор байсан
нь зөв гэх гишүуд гарсан тул Ардчилсан намын бүлгийн удирдлагаас эрхийнхээ хүрээнд завсарлага авсан билээ. Улмаар завсарлагын хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө намрын чуулганыг завсарлуулж, тав биш 65 хоногийн дотор дотоод зөрчлөө шийдвэрлэх боломж бүрдсэн. Бүлгийн хуралдаан дээр хуулийн хэрэгжүүлэх хугацааг баталсан өдрөөс нь эхлэх ёстой гэсэн гишүүд байсан аж. Үүнтэй холбоотойгоор энэ асуудлыг хэлэлцэх хуралдааны санал хураалтад 17 сайдыг оролцох нь сонирхлын зөрчил мөн эсэх талаар хэдэлцүүлэг өрнөсөн аж.

Гэвч хурлын төгсгөлд “17 сайдыг санал хураалтад орох нь сонирхлын зөрчил үүсэхгүй” гэдэг дээр нэгдсэн байр сууринд хүрсэн бөгөөд “Аливаа нэгэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газар огцрох ёсгүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль бол 2016 оны сонгуулийн дараа байгуулагдах дараагийн Засгийн газрын тухай ярьж байгаа учраас сайд нар санал хураалтад орж болно” гэх тайлбарууд гаргасан байна.

 
Б.СЭЛЭНГЭ


URL:

Сэтгэгдэл бичих