МУГЖ С.Жавхлан төрсөн нутагтаа “Мянган ээжийн сүүн цацал” өргөх ёслолыг үйлджээ

10178278_1438558723051671_1814442823_n_zps279874af

МУГЖ, дуучин С.Жавхлан Монгол бөхийн өргөөнд “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо есөн өдөр  толилуулсан. Тэрбээр “Би Монголд мэндэлсэн юм” аялан тоглолтоо хөдөө орон нутгийн фэнүүддээ хүргэхээр болсоноо дуулгаж монгол түмнээ баярлуулсан билээ.

Ард түмний хайртай хүү хэмээн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн гавьяат  дуучин маань 21 аймгийн аялан тоглолтоо ханш нээх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдөр төрөлх нутаг Увс аймгаасаа эхлэн тоглосон юм. Энэхүү тоглолтын үеэр “Мянган ээжийн сүүн цацал” өргөх ёслолыг зохион байгуулжээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом хотын төв талбай болох Монгол улсын баатар Бэгзийн Гивааны талбайд мянган ээж цуглан сүү өргөх ёслол хийсэн байна.

Тус ёслолыг Апу компаны “САЙН” бренд ажилласан бөгөөд ээжүүд маш их идэвхитэй оролцож мянган ээж оролцох байсан уг ёслолд 2000 мянган ээж хүрэлцэн иржээ. Энэ дашрамд дуулгахад дуучин С.Жавхлан сүүн цацал өргөх ёслолоо тоглолт хийсэн аймаг болгондоо хийх бөгөөд монголын сайн цагийн төлөө ээжүүд сүүгээ өргөж буй нь энэ юм. Түүнчлэн Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг зэрэг дэлхий даяар тархасан бүх монголчууддаа сайхан бүхнийг бэлэгдэж ийнхүү ёслол үйлдэж байгаа ажээ.

 photo 10168291_1438558716385005_1701037063_n_zps723cd3ae.jpg  photo 10248919_1438558043051739_1931382985_n_zps4b856a40.jpg  photo 10168468_1438558223051721_1617780093_n_zpse4720112.jpg  photo 10168497_1438558369718373_845070423_n_zps988c89e3.jpg  photo 10173399_1438558363051707_311678393_n_zpsbace008a.jpg  photo 10248776_1438558049718405_166957106_n_zps9969222c.jpg  photo 10178278_1438558233051720_195553836_n_zps70821cae.jpg  photo 10178278_1438558723051671_1814442823_n_zps279874af.jpg  photo 10173256_1438558279718382_1291729492_n_zpsd43984f5.jpg  photo 986646_1438558219718388_405529902_n_zps4fee549a.jpg   photo 10156854_1438558289718381_1249591961_n_zps5f3022c5.jpg  photo 10013750_1438558046385072_2096431445_n_zps19fd6346.jpg

Шуурхай.мн

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.