“Юнител”-ийн реклам буюу “хулгайч хулгайчаараа” дуусдаг

UN(1)Рекламны хүч асар их их. Киноны дундуур реклам бус харин рекламны дундуур кино гардаг болсон энэ цагт бүр их болсон. Олон нийтэд шууд хүрдэг утгаар нь аль ч оронд реклам сурталчилгааны утга агуулга, зохиомж санаанд хяналт тавьдаг бол манайд гарын салаагаараа урсгаад хаясан. Үүний гайгаар сөрөг утгатай муу үлгэр дууриал үзүүлсэн реклам сурталчилгаа хүүхдүүдийн хүмүүжлийг эвдэж байна. Хамгийн ойрын жишээнд “Юнител” компанийг дурдаж болно. Уг нь шинээр гар утас худалдан авсан хүмүүсд нэмж 300 мянган төгрөгийн нэгж өгч буйгаа хэргэлэгчдэд хүргэн өөртөө татах гэж.  Гэсэн рекламны зохиомж хэлж байгаа санаа нь эхнээсээ аваад дуустал хулгай хийхэд хүний юмыг аваад тэр чигээрээ зугтаахыг уриалсан байна.

Насанд хүрэгчид ялгаж салгаж ойлгож болох ч хүүхдүүдийг огтхон ч бодолцоогүй аж. Голд дүрд тоглогч СТА М.Баярмагнай үйлчилгээний ажилтнаас гар утас болон цэнэглэх карт авсаны дараа “сул олз” орж байгааг мэдмэгц шууд зугтаадаг. Мөн түүнийг “дүфф хүүхэн” гэж доромжилдог. Хар ярианы хэллэгийг цэнхэр дэлгэцээр нэг цацаж. Энэ бол манай улсын тэргүүлэгч үүрэн утасны компани болон Монголын хошин урлагийн нэртэй жүжигчдийн ухаанаа заран байж олсон рекламны сценари гэнэ.

Одоо хүүхдэд “хүний юмыг бүү ав, авсан юмаа буцааж өгч бай, хулгай хийх буруу” гэж мянга хэлээд хэрэггүй. Учир нь мянга мянган багш эцэг эхийн сургаалыг “Юнител” өдөр бүр дэвслэн нурааж байна.  Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5.7 дугаар зүйлд “Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж буй зар сурталчилгааг хориглох” гэсэн заалт бий. Мөн хуулийн 7.4 буюу “Дараахи зар сурталчилгааг ёс суртахуунд үйл нийцсэнд тооцно” гэсэн зүйлд “Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан” болон “Хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” сурталчилгаа хийж болохгүй гэдгийг “рекламны” жүжигчин Баярмагнай Өсөхөө нар мэдэхгүй байж болох ч “Юнител” мэддэг байх ёстой. Бүр даган биелүүлэх учиртай.

“Юнител” хулгай хийх хүний юмыг аваад зугтаах, эмэгтэй хүнд элдэв нэр хоч өгөхийг уриалж байгаа бол гол дүрд тоглосон хошин шогийнхон бас “хулгайн” зангаа гаргаж. Тэд хэзээний  гадна дотны зохиол бүтээлийг “хулгайлахдаа” гаргуун тул зангаа харуулж энэ удаад “Юнител”-ийн нүүрийг сайхан түлжээ.

 

NUUTS.MN


URL:

Нэр: Victor Desalvatore Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих