Гишүүд зүйр үгээр зандарч, Д.Амарсайханыг ухааруулав

УИХ-ын гишүүд сүүлийн үед байнгын хорооны хуралдаануудад оролцохдоо ихэвчлэн зүйр цэцэн үгээр санал хэлж, зандардаг болжээ. Тодруулбал, АТГ-ын дарга Д.Амарсайханыг боловсруулах үйлдвэр барьтал нь сандаргаад авсан гэхэд хилсдэхгүй.

Д.Амарсайхан дарга холбогдох байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өгч, нэлээд жавтий хүртсэн. Гэтэл манай эрхэм гишүүд Д.Амарсайхан даргыг “Сүх далайтал үхэр амар” гэж өдгөө хүртэл үйлдвэр барих эрхийг нь яагаад өгөөгүй юм бэ. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг шиг шатахууны хувьд манай улс хойд хөршөөсөө байнгын хамааралтай байх юм уу. Тэгээд л иймэрхүү асуудал гарахаар бадар гуйгаад явдаг. Алийн бүр бид “Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх” гэсэн юм. Хэзээ ч “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” л байхгүй юу. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдгийн адилаар бага оврын ч байтугай боловсруулах үйлдвэр барьчихсан бол өдийд юу гэж ингээд суух вэ дээ гэх зэргээр зэмлэж, өмөөрч, зандарч гарсан. Тиймээс Д.Амарсайхан даргын ой тойнд том, жижиг хоёр боловсруулах үйлдвэрийн шав тавигдсан нь лавтай. Хэзээ ч мартагдахааргүй түүхэн санал ч байсан байх.

Б.ЯРУУ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.