Ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарлаа

67094_129697Өнөөдөр өглөө 08:40 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Говийн зам дээр ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарлаа.

Тодруулбал, хүнд механизм тээвэрлэгч машин 30-40 тонн ачаа ачиж, 40 орчим  км цагийн  хурдтай явж байгаад галт тэрэг ирж байгааг харсан ч зогсч чадалгүй мөргөлдсөн талаар албаны хүмүүс хэлж байгаа юм.

Ослын үеэр машин нь галт тэргэнд чирэгдээд явсан бөгөөд чиргүүл нь төмөр замын  гарман дээр үлдсэн аж. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл алга байна.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих