Авилгажсан 10 барилгыг нэрлэв

DSSDDSSDSSSSEЗасгийн газраас “Авилгажсан топ 10 барилга”-ыг нэрлэлээ.Ингэснээр дээрх барилгын компаниудын тендерт оролцох эрхийг хязгаарлаж байгаа аж. 1. “Заг” ХХК-Говь-Алтай аймгийн Алтай чуулгын барилгыг зураг төсөвгүйгээр 2007 онд ам.метрийг нь 1.000.0 сая төгрөгөөр барихаар аталсан бөгөөд хэсэгчилсэн зураг төслийг гурван удаа баталгаажуулан тухай бүрт нь тендер зарлан төсөвт өртөг нь 6.295.9 сая төгрөг болсон.

2. “Си Эйч Си” ХХК-ССАЖЯ-наас Гандантэгчилэн хийдийн өргөтгөлийн барилга гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тухайн жилийн төсөвт баталсан дүнтэй уялдуулан таван удаа тендер зарласанба анх баталсан төсөв өтрөг 5.2 дахин буюу 12.892.0 сая төгрөг болж өссөн.

3. “Нийслэл өргөө”ХХК нь гурван объектод 30.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Үүнд, Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмэнэлэг /Пума ХХК түншлэл/ Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийн 2 дугаар байрын барилга, Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилга зэргийн гэрээний нийт дүн нь 30.545.3 сая төгрөг болжээ.Тиймдээ ч Засгийн газраас төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр давхардуулан авсан, ажлын гүйцэтгэл хангалтгүй гэдэг үндэслэлээр авилгажсан 10 барилгын нэг болжээ.

4. “ Алтанбулаг трейд” ХХК- Гурван объектод 8.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Архангай аймгийн багшийн коллежийн барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нэгдүгээр сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн барилга гэрээний нийт дүн найман тэрбум 840 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулсан ч ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа аж.

5. “Арвис Интернэйшнл” ХХК нь сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4.056.0 сая төгрөг.Мөн геронтологийн эмнэлгийн үндсэн барилгын зарим хэсэгт тедер зарлан гэрээ байгуулснаас гүйцэтгэл 3-4 жил үргэлжилсэн уг барилга нь дөрвөн блоктой анхны төсөвт өртөг нь нэг дахин нэмэгдсэн.

6. “Интеро инженеринг” ХХК нь Баянзүрх дүүрэгт сонсогч оюутны дотуур байр барихад 3.503.9 сая төгрөг Сонгинохайрхан дүүргийн сургуулийн барилгын гэрээг 1.529.0 сая нийт 5.032.9 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулсан ч өнөөдөр дээрх барилгын ажил зогссон байна.

7. “Хөвсгөл геологи” ХХК-Хөвсгөл амйгийн бохир усны сувгийн шинэчлэл цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэх, Хан-Хэнтий чуулгын барилыг барихаар гэрээ байгуулж үнийн дүнд 4.445.0 төгрөг авсан ч ажил нь зогссон байна.

8. “Бүтээлч шинэ сонголт” ХХК нь гурван объектод 3.2 тэрбумын гэрээ байгуулсан.Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээр үл барам ажлаа дундаас нь хаяснаас барилгуудыг царцаасан байна.

9. Дархан-Уул аймгийн Дархан суманд 2200 хүний суудалтай спорт цогцолбор барих ажлыг 2011 онд 11.052.9 сая төгрөгийн өртөгтэй баталж байсан бол одоо өртөг нь нэмэгдэж барилгын ажлыг зогсоосон.

10. “Гурван тэс” ХХК нь Завхан аймгийн Улиастай сумын хөгжимт драмын театрын барилгын инженер геологийн дүгнэлтийг “Гурван тэс” компани гаргахдаа 3.5 метрийн гүнд хөрсний ус байна гэж тусгасан боловч суурийн ажил эхлэх үед хөрсний ус 1.5 метрийн гүнээс гарч байснаас уг барилга байгууламжийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих