Д.Сугарын хүү С.Цогт хоёр жилийн ял оноолоо

суграын хүү

Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж, С.Цогийг хоёр жилийн хорих ялаар шийтгэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхэд голлон оролцсон гэх этгээдүүдэд 3,5 жилийн хорих ял оноосон байна. Улсын яллагчийн зүгээс С.Цог, н.Энхтайван, н.Золбадрал нарт 12 жилийн хорих ял төлөвлөсөн байсан ч шүүхээс хоёр жилийн хорих ял оноожээ.

Улсын мөрдөн байцаах газраас С.Цог нарын 12 хүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгаж, ийнхүү шүүхээс ял оноолоо.

Шүүхийн шийдвэрийн талаар “Хэрэгт холбогдсон 12 хүнээс баячуудын хүүхдүүд нь хөнгөн ял авч, ядуу тарчиг амьдралтай айлын хүүхдүүдэд хэргийн гол бурууг тохсон” гэх байр суурь илэрхийлж буй хүмүүс ч байна.

Шүүхийн шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хүргэх болно.

Д.ЖАРГАЛ       Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих