“Юнител” групп хэрэглэгчээ доромжилж байна!!!

9628263964af0878bigЮнителийн дугаарыг гурван жилийн өмнө бэлгэнд авснаасаа хойш хэрэглэх боллоо.  Гэтэл өнгөрсөн хугацаанд тус группийн  ёс зүйгүй үйлдэл, хэрэглэгчээ доромжилж байгаа үйлдэл хэрээс хэтэрсээр байна.

Жишээ 1.  Одоогоос гурван жилийн өмнөөс  “5 байр хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.  Тухайн үед  нийт 624 мянган хэрэглэгчтэй бөгөөд үүний 558.952 нь урьдчилсан төлбөрт хэрэглэгч байсан гэдэг.  Бүх урьдчилсан төлбөрт  хэрэглэгч утсаа 3 мянган төгрөгийн картаар цэнэглэлээ гэвэл 1 тэрбум 676 сая төгрөгийн борлуулалт хийгдэнэ. Түүнээсээ  хонжворын 1 өрөө байрыг тохижуулаад тохиролд өгөхөд үсрээд л 90 сая болно.
1,6 тэрбумыг олоод 90 саяыг зарлагадана гэдэг асар ашигтай бизнес. Харин энэ нь хэрэглэгч  хожих магадлал 600 000:1. Өөрөөр хэлбэл “5 байр” хөтөлбөр бол 88 болон 89 дугаарлалтай гар утас бүхий 600 мянган хэрэглэгч дунд явуулдаг лото. Зарчим, аргачлал нь ёстой хаанаас нь ч харсан энгийн нэгэн сугалаа. Харин энэ сугалаанд хожих магадлал 600 мянгад нэг бөгөөд  тухайлсан хэрэглэгч хэд хэдэн удаа картаа цэнэглэж азаа үздэг гэвэл магадгүй саяд нэг юм. Энэ нь хэрэглэгчийн  хүсэл мөрөөдлөөр тоглож, шууд ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа бохир арга гэж хэлж болно.  Нөгөө талаас  5 байр хөтөлбөрийн сургталчилгааг хийхдээ  бусдын оюуны өмчийг  хуулиа харж байгаад овжин ашигласан байгаа юм. “5 байр хөтөлбөр III” сугалаалт урамшууллын зар сурталчилгаанд Д.Чимэд-Осорын “Зэрэг нэмэхийн өмнө”, Б.Балжинням, И.Нямгаваа нарын “Гарын таван хуруу”, Д.Жигжидийн “Ардын элч”, Ж.Бунтар, Д.Хишигт нарын найруулсан “Гарьд магнай″, Б.Балжиннямын “Мандухай цэцэн хатан” кинонуудыг ашиглажээ. Ард түмний сэтгэлд хоногшин, хэдэн үеэрээ үзэж хүмүүжсэн дэлгэцийн бүтээлүүдийг “Юнител”-ийн захиалгаар онигоо ярьдаг хэдэн нөхөр элэглэн дууриаж, арилжааны реклам болгосон нь
Зохиогчийн эрх, оюуны өмч зэргээ байг гэхэд ёс журам, эх зах гэдэг юмыг 3000 төгрөгийн нэгж зарахын тулд “Юнител”, “ТВ коктейль” хоёр умартсан.

Жишээ 2.   Тэд  саяхан хэрэглэгч  Г.Батхүүг  асар ихээр хохироосон. Тодруулбал  хэрэглэгч болсон явдлын талаар ингэж ярьсан бөгөөд баримтаа үзүүлэн ярьсан юм.  “ 3-р сарын 15-ны өдөр 3,4-р хороололд байрлах салбарт утасныхаа төлбөр болох 80 000 төгрөг болон  интернэтийн  unlimited  үйлчилгээг авсан юм. Тэгтэл 9 хоногийн дараа гарах ярианы эрх хаагдчихсан.  Нөгөөдөр нь орох ярианы эрх хаагдсан. Яагаад хаагдчихав гээд асуухад  “Та төлбөрөө төлөөгүй байна. Төлбөрийн үлдэгдэл 42 000 төгрөг  байна” гэсэн.  Тэгээд 3-р сарын 31-нд 42 000 төгрөгийг  төлтөл 3-р сарын 31-нд нэг хоногийн дараа  интернэтийн  unlimited  үйлчилгээнд нэг хоногийн дараа элсэнэ гэсэн.  4-р сарын нэгэндээ  интернэт хэрэглэсэн. Тэгтэл интернэт, утасны орох эрх хоёулаа хаагдсан байна. улмаар  4-р сарын 2-нд “Юнител”-ийн лавлах 1414 рүү бүхэл бүтэн цаг залгасан.  Авахгүй болохоор нь 1433 дугаар руу нь залгаад холбогдож чадалгүй нэг өдрийг алдаж байгаа юм.  Маргааш нь ахиж залгаж, залгаж нэг хүнтэй холбогдтол “Таны интернэт чинь задгайгаар тооцогдоод явчихаж. Таны интернэтийг холбосон мэргэжилтэн эргээд холбогдоно. Та утсаа чөлөөтэй байлгаарай” гэж тайлбарласан.  Үүнийх нь дагуу  төлбөрөө төлөөд, ингэсэн гээд бүх тайлбараа хэлээд 30 минут ярьсан.  Тэгтэл сар бүрийн эхэнд  хэрэглэгчийн төлбөр  20 000 төгрөгөөс эхэлдэг бол минийх 55 000 төгрөг болчихсон байсан. Мөн  үйлчилгээний  ажилтан нь даруй эргэж холбогдоогүй.   Улмаар  Улсын их дэлгүүрт байрлах салбарт санал гомдол хүлээж авдаг  гэхэд нь очиж уулзахад  их “янзгүй” хүн байна лээ. “Та төлбөрөө дутуу төлсөн,  та мэдэх ёстой байсан.”  Гэж үл тоомсорлож,  миний дэргэд ажилтантайгаа ярьсан.  Үнэндээ бол  мэдээллийн ажилтнаас л хэрэглэгч лавлаж байгаад төлбөрөө төлж байгаа шүү дээ.  Надаас уучлалт ч хүсээгүй.  Ингэж  их хохироочихоод.  Ахлах  ажилтан нь хүртэл одоохон би шалгаадахъя л даа гэж зандарсан. Хариуцлага алдсан энэ үйлдлээс нь болж   3-р сарын 27-31-ны хооронд, 4-р сарын нэгэнд дугаар хаагдсаны улмаас надад сэтгэл санаа, ажил байдлын хувьд  ихээхэн хохирол амссан. Мөн 4-р сарын 3-ны өдөр ажлаасаа чөлөө авч, бензин, цагаа алдан байж  “Юнител”-ийн Их дэлгүүр дэхь салбарт очсон.   Өнгөрсөн хугацаанд  ажил хэргийн хамтрагч маань  8 сая төгрөгийн  гэрээ байгуулах гэж байсан ч утас хаагдсаны улмаас  хийгдээгүй. Нэр хүнд унасан.  Сэтгэл санаагаар  хохирсон.” Хэмээн тайлбарласан юм.  Нэг хэрэглэгчийг  удаа дараа “бүлэглэн”  хохироосон байгаа юм.

Жишээ3. Шинэ утас авахад нэмж 300 мянган төгрөгийн нэгж өгчнө гэсэн  нэг сурталчилгаа байнаа.  Ухамсаргүй, хариуцлагагүй болох сэтгэхүйг хүүхдүүдэд  шууд утгаар нь зааж өгч байгаа бол олон нийтийг луйварчин, худалч, залилагч байж болохыг уриалаад байна энэ сурталчилгаа. Нөгөө талаас энэхүү сурталчилгаа нь  Зар сурталчилгааны тухай  хуулийн 7-р зүйл, хууль бус зар сурталчилгаа гэснийг сануулахад хүргэж байгаа юм. Тодруулбал  7.4.5 д заасан  “7.4.5.үндэс угсаа, хэл, арьсны өнгө,  нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол,  шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг  ашигласан”  7.4.6.д д заасан “хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” бол  хууль бус сурталчилгаанд тооцно гэж байгаа. Тэгэхээр  энэхүү сурталчилгаа нь хууль бус ы сурталчилгаа болж таарч байгаа юм.

Жишээ 4.  Хэрэглэгчээсээ  мөнгө авч л байвал  хэзээ ч хамаагүй төлбөрөө нэхэмжилдэг. Тухайлбал  хэрэглэгч миний  өнгрсөн  сарын төлбөрыг  өчигдөр   23 цагийн орчимд смс-ээр ирүүлж байгаа юм. Тэрний өмнөх сарын төлбөрийн нэхэмжлэлийг   үүрийн  6 цагт  ирүүлсэн.  Тэрний өмнөхийг  22 цаг өнгөрч байхад ирүүлсэн.   Энэ нь хэрэглэгчээ үл тоомсорлон амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэрэг юм.

Саяхан даа  хэрэглэгчдээ бөөнд нь цус харвуулах шахсан  смс-ийг шөнө дунд илгээсэн. Сардаа дээд тал нь 50 000 гардаг төлбөр маань 95 000 төгрөг гарсан гэх смс хар шөнөөр ирсэн юм.  Тэр шөнөдөө  гайхаад унтаж чадаагүй. Маргааш нь  лавлах руу нь залгатал огт аваагүй.  Улмаар өөрийн биеэр  салбарт нь очиж төлбөрөө  өгөхдөө  лавлатал:  “Техникийн шинэчлэл хийсэн, үүний улмаас  ийм смс очсон.  Хүмүүст зөндөө л хэлсэн ш дээ” гээд аашилах юм.  Хэлсэн мэдэгдэл гаргасан уучлалт хүссэн бол  хэрэглэгчид мэдэх л байсан.  Мэдэхгүй болоод л асуусан.  Яг над шиг ийм явдал хэрэглэгчдэд  тохиолдсон бөгөөд нэг биш өдрийг “Юнител”-ээс болж бухимдуу өнгөрүүлсэн.

Энэ мэтээр энэ группийн ёс бус, хэрэглэгчээ үл тоомсорлосон  үйлдэл нэгээр дуусахгүй.  Бизнесийн  соёл,  ёс зүй,  уучлалт гуйх  ухамсар зэргийг энэ байгууллагад  төрийн  албан хаагчид ойлгуулж, хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг  хүсч байна.

А.Баярмаа 

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.