Хотын мээрийн Б.Чулуудай хүү “гэнэт томорч” 3 саяын азын дугаар авч онгирчээ

20130607_oron-suuts_1Гэр хороололын барилгажилтын том тендер авсан Баатар мээрийн хүү Чулуудай гэрлийн хурдаар томорч байгаа гэнэ. “Грандлайн” компаний захирал саяхан шинэ “ланд-200” машиндаа “5678УБВ” гэсэн дугаарыг гурван сая төгрөгөөр худалдан авчээ. Томчуудын хүүхдүүд азын дугаарт өөр хэлбэрээр ханддаг болж.

Урьд нь ижил тоотой дугаар сонирхдог байсан бол өдгөө “5678” гэх мэтийн дээшээ өсөн дэвшихийг билэгдсэн азын дугаарт үнэ хаядаг болсон гэнэ. Иймэрхүү дугаар хоёр саяас эхлэн үнэлэгдэж байна. Хотын мээрийн хүү хөрөнгө чинээ нэр хүнд, бизнесийн хувьд дээшээ улам өсөж улам томрохыг бэлэгдэн энэхүү дугаарыг үнэ цохин  авчээ. Ер нь Б.Чулуудай хүү гэр хорооллын барилгажилтын төсөл авснаасаа хойш шууд “томорсон” гэнэ.

Нэр хүнд нь өсөж харьцдаг хүмүүс ихэвчилэн улстөрчид эсвэл том компаний захирал нар байдаг болжээ. “Грайндлайн” компаний орон сууцны барилгыг “Зуншин” зэрэг хоёр хятад компани барихаар болсон. Б.Чулуудайн хувьд зөвхөн ар талыг нь л хариуцаж байгаа нь “хийхийг нь чи хий, аахилахыг нь би аахилья” гэсэнтэй агаар нэгэн гэнэ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих