Нью-Йоркийн метроны харх ард иргэдийг айлгасаар байна

rat_harhАНУ-ын Нью-Йорк дэлхийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй, олон үндэстний хот гэдгээрээ алдартай. Тэгвэл тус хотын зорчигч тээврийн метро дэлхий дээрх хамгийн олон хархтайгаараа мөн л олны танил болжээ.

Нью-Йоркийн метроны харх олширч буй нь тус хотын оршин суугчдын хувьд хамгийн тэвчиж чадамгүй асуудал болсон байна. Учир нь метрогоор нэг сэлгүүцэх том биетэй хархнууд хүмүүсийн амар тайван байдлыг үгүй хийж байгаа тухай ард иргэд гомдоллож эхэлсэн юм. Олон хүн амтай тус хотын метро цаг тутам битүү явах бөгөөд хүн ихтэй нөхцөлд харх гараад ирвэл хүмүүс орилолдож хашгиралдах нь энүүхэнд гэнэ. Тэр байтугай харх хүн рүү үсэрдэг нь хүмүүсийг хамгийн ихээр айлгаж сандаргадаг байна.

Тиймээс хотын нийтийн тээврийнхний хамгийн тулгамдсан асуудал нь харх болоод буй гэнэ.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих