Зохиомол бороо оруулав

борооМонгол  орны нутаг дэвсгэрт өнгөрсөн гуравдугаар сарын 27-ноос энэ сарын 8-нд хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг есөн удаа явуулжээ. Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх хөдөлгөөнт  экспедиц, газрын генераторуудыг ирэх аравдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Гуравдугаар сарын 27-нд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд суманд энэ сарын 1, 2-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт хоёр удаа, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Баян-Адрага, Батширээт сумдын нутагт гурван удаа тус тус цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлжээ. Ихэнх нутагт хуурайшилт ихтэй байгаа учраас хөрсний чийгийг тэтгэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түймэр гарсан үед унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохиомол бороо оруулах ажлыг эрт эхлүүлжээ.

 

ХӨДӨЛМӨР сонин


URL:

Сэтгэгдэл бичих