МАХН “ШУДАРГА ЁСНЫ ИНДЭР”-ээс шинэ цагийн хэлмэгдүүлэгчдийг нэрлэнэ

DSC_0026

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 оны 4 дүгээр сарын 12-нд Монгол Улсын гуравдах Ерөнийлөгч Намбарын Энхбаярыг тухайн үеийн төр улс төрийн хэлмэгдүүлэлтээр өргөст торны цаана хүчээр суулгаж байв. Монголчууд тэр өдрийг амьсгаа даран айдас түгшүүр дунд өнгөрүүлж Монгол Улсад орчин цагийн хэлмэгдүүлэлтийн хар түүх дахин шинээр эхэлснийг харсан билээ. Эл үйл явдал олон нийтийн дунд гүн эмзэглэл төрүүлсэн явдал нь Монгол Улсад шударга ёс алдагдаж, хэнд эрх мэдэл байна, тэр дур зоргоороо авирлан эгэл жирийн иргэд шударга бус явдал, эрх мэдлийн золиос болж байгааг нийгэмд харуулсан байдаг. Тэгвэл эл хар өдрийг нэхэн санаж Монгол Улсад ахин ийм шударга бус үйл явдал ахин бүү давтагдаасай гэдэг үүднээс МАХН-ынхан маргааш буюу дөрөвдүгээр сарын 12-нд 12.00 цагаас “ШУДАРГА ЁСНЫ ИНДЭР” хэмээх арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээгээр монголд шударга ёс байгаа эсэх, цаашид улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахгүйн төлөө хэрхэн ажиллах талаараа нээлттэй ярилцах гэнэ. Мөн эгэл жирийн иргэдийн эрх ашиг хэрхэн зөрчигдөж, шударга иргэд яагаад хэлмэгдэж буруутан гэмтэн хэмээн цоллогдож байгаа талаар ч байр сууриа илэрхийлэх юм байна. Үүний зэрэгцээ нийслэлийн 9 дүүрэгт фото зураг, шударга бус явдлыг биеэрээ амссан иргэдтэй холбоотой баримт материалаас бүрдсэн үзэсгэлэн гарах аж.

DSC_0079

Мөн Монгол Улсад хүний эрхийг хамгаалж, шударга ёсыг тогтоох эрх бүхий байгууллагуудыг цаашдын үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, шударга бус явдал байсаар байгааг анзаараасай гэдэг үүднээс “Шударга шүүр” арга хэмжээг хийх юм байна. Энэ арга хэмжээний хүрээнд Чингисийн талбайд тайван жагсаал хийж, эмэгтэйчүүд шүүр, хувинтай хөөстэй усаар Төрийн ордны гадна хашааны  баруун хаалгыг угааж, төрийн ордноор ариун ядалтай хүмүүс орох ёстой гэдгийг илэрхийлэх гэнэ. Эндээс харахад МАХН “ШУДАРГА ЁСНЫ ИНДЭР”-ээр дамжуулан шинэ цагийн хэлмэгдүүлэгчдийг шударга бус үйлдлээр нь дамжуулан нэрлэж, олон нийтэд илчлэх бололтой.

 


URL:

Сэтгэгдэл бичих