ХУУЛЬЗҮЙН САЙД ХҮНИЙ НАЙМАА, ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН УУ

b4cd1f515cb9d765big            Хуульзүйн сайд хар тамхичин охидтой холбоотой тухай мэдээлэл шуугиан дэгдээж байна. Ардчилсан үзэл санаатай, ёс зүй өндөртэй улстөрч байсан бол шууд сайдаасаа огцрох хүсэлтээ сайн дураараа гаргах, Хятад мэтийн улсад бол цаазаар авахуулах хэмжээний хэрэгт салбарын сайд нь гар орооцолдчихоод хээв нэг сууж байх юм. Энэ тухай баримтуудыг дэлгэж байна.

Сайд Тэмүүжин С… гэгч 20 орчим настай охинтой хувийн харилцаа холбоотой байсан нь тодорхой болжээ. Түүгээр зогсохгүй санхүүгээр, боловсролоор, бусад зүйлээр ивээн тэтгэдэг аж. Боловсролоор тэтгэдэг гэдэг нь ямар нэгэн сургуульд оруулж өгөхтэй холбоотой эсвэл сургалтын төлбөрийг нь төлдөг гэсэн үг юм.

С.. өнгөрсөн жил хар тамхины хэрэгт орж баригдаж саатуулагдахад төд удалгүй дээрээс нь өгсөн тушаалын дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгож Ганцхудагаас суллаж байжээ. Энэ тухай сонин сайтаар өчнөөн бичсэн. Зүгээр нэг жирийн охин байсан бол янаг амрагийн, сайндаа л садар самуунд уруу татсан  хэрэг болох байлаа. Хамгийн гол нь С… гэгч нь биеэ үнэлэгч, хулгайч,  бас хар тамхи татаж, борлуулдаг байсанд хамаг учир байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хар тамхины хэрэгт холбогдсон 12 залуу ял авч аавын хаалга татсан.

Гуравдугаар сарын хоёронд цагдаагийнхан, машин дотроо химийн аргаар гаргаж авдаг метамфетамийн төрлийн мөс хэлбэрийн буюу Ice гэгдэх хар тамхи /манайд үйлдвэрлэдэггүй/ татаж мансуурсан дөрвөн охиныг III төрөхийн орчмоос илрүүлэн баривчилсан байна. Тэдгээрийн нэг нь насанд хүрээгүй бөгөөд нөгөө гурав нь 1992-1994 оны охидууд ажээ. Уг төрлийн хар тамхийг Т.Халиун гэгчээс нэг граммыг нь 200 мянгаар худалдан авч татдаг, бас дамлан худалддаг байсан гэдгээ охидууд хүлээн зөвшөөрсөн байна. Т.Халиун гэгч нь урьд өмнө нь дээрмийн хэргээр олон жилийн ял эдэлж байсан, суллагдсаныхаа дараа хар тамхи хилээр нэвтрүүлж байгаад баригдаж хамт явсан хүн нь ял авч өөрөө ялгүй мултарч үлдэж байжээ.

Тамхиа худалдан авахын тулд С…-ийн iPhone5 гар утсыг ломбарданд тавьсан гэж мэдүүлжээ. Тус утсыг шалгах явцад нэгэн цочирдмоор явдал болсон нь уг утаснаас хуульзүйн сайд Х.Тэмүүжинрүү олон дахин удаа залгаж, мессеж бичиж харилцаж байсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийн дараа хамт саатуулагдсан Г… гэгч охин прокурорт хандаж “С… нь хуулийн салбарт нилээн “том” хамгаалалттай тул хамаг хэргийг надад үүрүүлээд мултрах вий гэдгээс айж байна” гэсэн захидал бичжээ.

Ингээд цагдаа нар салбарынхаа сайдыг шалгах шаардлагатай болсон бололтой. Үүний дараахан Х.Тэмүүжин сайд “Хуульзүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна шүү дээ. Үүнийг би маш тэвчээртэй харж байгаа” хэмээн ярилцлага өгч, “Хүүхдийн маань цүнхэнд хар тамхи хийчихээд сайдын хүүхэд хар тамхины хэрэгт баригдлаа гэж мэдэх улс” гэж жиргэжээ.  Хуульзүйн сайдтай холбогдсон С… гэгч нь 20 нас ч хүрээгүй, Сэлэнгэд төрсөн бөгөөд дунд сургуулиа Улаанбаатарт төгсчээ. 2013 оны 5 сард хүн зодсон хэргээр Баянгол дүүргийн цагдаад шалгагдаж байхад хэн нэгэн нөлөө бүхий “ивээн тэтгэгч нь” 800,000 төгрөг өгч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. 2013 оны 06 сард буудалд хамт орсон залуугийнхаа эд зүйлийг хулгайлаад 3 сарын баривчлагдах ялаар шийтгэгдэж байсан, Эрхүүгийн амралт зэрэг газруудад “томчуудад” үйлчилж биеэ үнэлдэг нэгэн аж.

Өөрөөр хэлбэл С… нь өөрөөсөө ахмад буюу мөнгө төгрөг, нэр нөлөөтэй хүмүүст биеэ үнэлдэг, тэднээсээ мөнгө авч тэтгүүлдэг, бас хамт хонож буй хүнээ согтоогоод эд зүйлсийг нь хулгайлдаг болох нь тодорхой болж байна. Сайд энэ охинтой хэн нэгнээр зуучлуулж танилцсан нь ойлгомжтой. Ер нь нөлөө бүхий эрхэмүүдэд охид хүүхэн дөхүүлж өгч ажлаа амжуулдаг сүлжээ монголд бий болсон гэлцдэг. Хүний наймаа, хар тамхины хэрэг үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрч яригдаж буй үед энэ бүхэнтэй тэмцэх ёстой салбарын сайд нь биеэ үнэлэгч, хулгайч, хар тамхичинтай орооцолдоод явж байгаа нь нэг талаас өнөөдрийн улстөрчид, хууль хүчний байгууллагын үнэн нүүр царай нөгөө талаас гутамшиг, аймшиг болж байна.

Хуульзүйн салбарыг удирдаж энэ салбарт шинэчлэл хийж байгаа хүнийх нь үнэн дүр төрх ийм байхад монголын цагдаа, шүүх ямар байх нь ойлгомжтой. Баасанхүү гишүүн саяхан Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Хуульзүйн сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед энэхүү хэрэг үнэн эсэхийг холбогдох байгууллага, албан тушаалтныг нь дуудан тодруулах хэрэгтэй хэмээн иргэд ярьж байна. Хэрвээ буруугүй бол түүнийг нь нотолж өгөх ёстой, буруутай бол хариуцлага тооцох хэрэгтэй.  Энэ бүхнийг хэвлэлд нийтлэгдсэн бодит баримтуудад үндэслэн бичив.

                                                                                                                                                         Д.Анар


URL:

Сэтгэгдэл бичих