Жастин Тимберлейктэй амраглаж явсан хүүхнүүд

2f5f220128bff4c7big

Фержи и Бритни Спирс, актрисы Женна Деван, Алиса Милано, Камерон Диаз болон Жессика Бил нар бүгд түүний өврийг дамжсан билээ.

Фержи

Хамгийн хачирхалтай нь Жастин Тимберлейкийн “анхны охин нь” Бритни Спирс биш харин Black Eyed Peas-ийн Фержи байсан ажээ. 23 настай Фержи, 16-тай Жастин хоёр 1996 онд танилцжээ. Тухайн үед хэний ч танил биш  ‘N Sync хамтлагийнхан Wild Orchid гэх жижиг хамтлагийн дуучин Фержитэй хамт дуулж үзсэн гэдэг. Тимберлейк, Фержи хоёрын дурлалын роман удаан үргэлжлээгүй нь тэдний насны зөрүүтэй холбоотой гэдэг. 

Бритни Спирс

Тэдний дурлалын түүхийг 90-ээд оны сүүл үеийн MTV сувгийн үзэгчид болон поп хөгжим сонирхогчид сайн мэднэ. Жастин Тимберлейк, Бритни Спирс хоёр 1993 онд “Микки Маусын Клуб” гэх хүүхдийн шоуны үеэс бие биенээ мэдэх болжээ. Харин жинхэнэ дурлалын роман 1998 оноос эхэлсэн байна.

Женна Деван

Жастин болон жүжигчин, бүжигчин Женна Деван нарын амрагийн явдал 2002 онд эхэлсэн. Женнаг “Бритнигээс салах эмчилгээ” хэмээн нэрлэж, бичиж байлаа. Жастин, Жена хоёр хэдхэн сар л “явалдсан”. Хэвлэлийнхнээс их нуугдмал байдалд байсан. 2006 онд бүсгүй Ченнинг Татумтай танилцаж нөхөрт гарсан. Гэхдээ одоо ч гэсэн Жастинийгаа төгс эрийн нэг хэмээн магтсаар байдаг гэсэн.

Алиса Милано

Жастин 2002 онд Женнагаас салангуутаа цуврал киноны од Алиса Миланог “уургалжээ”. Алиса дуучин эрд чихээрээ дурласнаа ярьдаг байлаа. Тэд хагас жил үерхсэн. Жастин нэгэн үл таних бүсгүйтэй амраглаж яваад папарацциудад баригдсанаар Милано түүнээс явжээ

Камерон Диаз

Жастин Тимберлейк, Камерон Диаз хоёр бараг гурван жил гаран хамт амьдарсан. Олон ч дуулиан, шуугиан дэгдээсэн дээ. Тэд 2003 онд Nickelodeon Kids’ Choice Awards-ийн үеэр танилцсан. Харин хэсэг хугацааны дараа тэднийг романтик болзоотой байхад нь папарацциуд илрүүлсэн билээ. 2007 онд тэднийг салсаны дараа эргээд нийлэх гэж байгаа талаар багагүй шуугисан.

Жессика Бил

Жастин Тимберлейкийн дараагийн оддын хайр дурлал 2007онд шатаж эхлэв. Энэ удаад сайхан бүсгүй Жессика Бил… Тэд эхнээсээ зургийн аппаратаас нуугдахгүй үнсэлцэх болжээ.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.