Хэл мэдэхгvй харийн нєхєр ч Туул голд машинаа угаах боллоо, Эрхэм дарга нараа!

Урин дулааны цаг ирж хvмvvсийн амралтын улирал эхэлчихлээ. Зуны шар нар зулай тєєнєн шарах vеэр халуунаас зугтах иргэд гол ус бараадан сvvдэр хайн бэлчих. Vнэндээ єнєєдєр манай залууст амралтаа ая тухтай єнгєрvvлэх газар ховор байдаг гэдэгтэй санал нэгдэх хvн олон биз ээ. Гэхдээ нэг vеэ бодвол арай дээр болжээ. Харин нийслэлийн залуус, иргэд хэрхэн амралт, чєлєєт цагаа єнгєрvvлж байгаа бол гэсэн асуулт тархинд буух. Энэхvv асуултын хариулт тун хурдан толгойд орж ирж байна. Зайсан толгой, Туулын эрэг орчим гээд. Vнэхээр ч тийм л байлаа. Зайсан толгой, Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэн, Туул голын урд эрэг орчим цагийг зугаатай єнгєрvvлэх гэсэн амрагч иргэдийн хєлд хэдийнэ дарагдчихжээ. Цааш гvн рvv нь явах тусам иймэрхvv дvр зураг бvр элбэгших аж. Туул голд илvv ойр байя гэвэл нэг хvний 300 тєгрєг тєлєєд орох боломж байх юм аа. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэрхvv тасалбарыг ганцхан суудлын жижиг тэрэгнээс л авах, суусан хvнийх нь тоог тооцоод нэг хvний 300 тєгрєг хураадаг юм билээ.

Харин жийп машинтай нєхдvvд бол энэ тасалбарынх нь барааг ч харахгvй. Тэдэнд тасалбар тасалж єгдєггvй гэсэн vг л дээ. Бараг тэдэнд тасалж єгєхєєс айдаг гээд шулуухан хэлчихэд буруудахгvй биз ээ. Монгол Улсын хууль иймэрхvv л маягтай хэрэгжиж байгаагийн захын жишээг эндээс харж болох мэт. Тэрхvv ягаан тасалбар дээр нь БОЯ, ТХГН гэсэн эмблем байх аж. Бас ард нь ТХГН-т vзvvлэх ажил vйлчилгээ гээд хvмvvст vзvvлэх vйлчилгээгээ бичжээ.
1 .Мэдээллийн тєв, экогэрийн vйл ажиллагаатай танилцуулж, ТХГН-ийн тухай хууль тогтоомж, аюулгvй ажиллагааны талаар мэдээлэл зааварчилгаа єгєх, хоёрт.аялал жуулчлалын замыг танилцуулж, хоноглох, отоглох газруудыг зааж єгєх, гуравт. тодорхой мэдээлэл,товхимол, гарын авлага, санамж, хогны уутаар хангах, дєрєвт. шаардлагатай тохиолдолд газарчлах хvн гаргаж єгєх гэсэн товч бєгєєд тодорхой заалтуудтай гэнэ. Гэтэл амьдрал дээр энэхvv дєрвєн тєрлийн vйл ажиллагаа нь даанч хэрэгжихгvй аж. Ядаж хоноглох, отоглох газруудаа зааж єгєєд хогны уут санамж, гарын авлагаа мєнгєє хураахдаа єгч болдоггvй юм болов уу гэх бодол єєрийн эрхгvй тєрж байлаа. За дvvрч энэ бvхнээ байг гэхэд ядаж Туул голын эрэг дагуу машинаа угаагаад байгаа нєхдvvдэд шаардлага тавьж болиулах арга хэмжээ авчихаж болдоггvй юм болов уу. Тэнд ч нэг нєхєр машинаа угааж энд ч нэг нєхєр машиныхаа шалавчийг хvvхэдтэйгээ чирчихсэн явж байх юм. Эрэг дагуу хаясан хогны талаар ярих ч юм биш. Хараад єєрийн эрхгvй бухимдах сэтгэл тєрж зарим нэгэнд нь болохгvйг нь сануултал тоосон шинжгvй байх юм. “Туул голын эрэг болон тvvний ойр орчмоор машин тэрэг болоод бусад зvйл угаах хориотой байдаг” хэмээн дахин хэлтэл гайхсан янзтай хараад байх юм.

Гэтэл тэр нєхєр манай улсад хvргэн орсон Солонгос улсын иргэн аж. Монголоо гэх омогшуу сэтгэл цээж дэлсэх ч тvvнээс цаана машинаа гэр бvлийнхэнтэйгээ угааж байгаа “аз жаргал”-тай нєхдvvдээ хараад мань эртэй шєргєєцєлдєх сэтгэл маань єєрийн эрхгvй унтарч байсан. Монгол хvн уул усаа хайрлах сэтгэлгvй байхад харийн орны хэл мэдэхгvй нэг нєхєртэй миний бие мянга тэмцээд ёстой нєгєє “тэмээ туйлаад тэнгээ эвдэхгvй, ямаа туйлаад янгиа эвдэхгvй” гэдэг л болох биз. Туулын эргийн урд дагуу явбал дээр єгvvлсэн тєрхийг захаас аваад л харахаар байсан тул нааш эргэн Зайсан толгой, Бурхан багшийн цэцэрлэгт хvрээлэн орлоо. Зайсан орчмыг бvхэлд нь харахын тулд Зайсан толгой єгсєж дээд талд нь гартал Зайсан толгойн хойд талд тємєр хашаа хатгаад газар шорооны ажил хэдийнэ эхэлчихжээ. Ямар зорилгоор юу хийгээд байгааг Хан-Уул дvvргийн ТVК-ийн даргаас асуутал харин єєрєє эргvvлээд сэтгvvлч надаас асууж байх юм. Юу ч гэлтэй билээ. Тэр орчим vнэхээр тухгvй болчихжээ. Vнэндээ Зайсан толгой, Туул голын эрэг орчимд хvний сэтгэл татах зvйл огт vгvй болчихжээ.

Дээр єгvvлсэн газруудаар явсны дараа энэ бvх болохгvй байгаа зvйлvvдийн талаар тодруулах гэсэн боловч нєгєє л албаны хvмvvсийн бие бие рvvгээ чихсэн бєєрєнхий хариулт тэр бvv хэл “хуультай байхад тvvнээс л харчихгvй юу даа” гэх эгдvvцсэн хариултыг сонссон юм. Нэлээд хэдэн жилийн ємнє гарсан Туул голын эрэг дагуу автомашин болон бусад зvйл угаахыг хориглосон НИТХ-ын тогтоол гарсан. Гарсаныхаа дараа гайгvй сайн хэрэгжээд нєгєє л Монголын хууль гурав хоног байдгийн vлгэрээр дашийн шог болчихсон. Ерєєс Туул голын эрэг дагуу машин угааж тvvнийг бохирдуулж байгаа нєхдvvдэд хариуцлага хvлээлгэх хууль тогтоомж журам энээ тэрээ тун хомс юм билээ. Усны тухай хуулийн Зурагдугаар бvлэгт “Хариуцлага хvлээлгэх тухай” заажээ. Тодруулбал “37 дугаар зvйл. Хууль тогтоомж зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага 37.1.Усны тухай хууль тогтоомж зєрчсєн этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол хохирлыг нєхєн тєлvvлж, шvvх болон улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна.
37.1.8. Усыг бохирдохоос хамгаалах шаардлагыг биелvvлээгvй, эсхvл усны эх vvсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрvvл ахуйн бvсийн дэглэмийг зєрчсєн иргэнийг 20000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 хvртэл тєгрєгєєр торгох;

37.1.9. энэ хуулийн 31.2.1, 31.7-д заасныг зєрчсєн иргэнийг 30000, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-200000 хvртэл тєгрєгєєр торгож, онцгой болон энгийн хамгаалалтын бvсийн газрыг нєхєн сэргээхтэй холбогдсон зардлыг нєхєн тєлvvлэх, хэмээн зааснаас єєр тодорхой зvйл байхгvй юм билээ. Єєрєєр хэлбэл Туул голын дагуу ямар нэг ус болоод байгаль экологид халгаатай зvйл хийвэл тэгнэ ингэнэ гэсэн зvйл байдаггvй юм билээ. Тиймээс энэ мэт дураараа авирлаад байгаа нєхдvvдэд авах арга хэмжээгээ чангатгаад урт нэртэй хуулиндаа єєрчлєлт оруулахдаа энэ талаар тусгаж єгєхєд яагаад болохгvй байхсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих