Үнэ өссөн сураг: Байртай болох мөрөөдөл ч хол байна даа

3e70461cfe4e4deboriginalҮндэсний статистикийн хорооноос гаргасан тайлан мэдээллээс харахад ипотекийн зээл олгож эхэлснээс хойш орон сууцны үнэ тогтмол өсчээ. Анх зээлийг олгож эхлэхэд буюу өнгөрсөн оны гуравдугаар улиралд нийслэлийн төвийн зургаан дүүргийн орон сууцны үнэ 2012 оны мөн үеэс 32.2 хувиар өссөн байна.

Түүнчлэн энэ оны эхний улирлын орон сууцны үнийн тайлан мэдээнд 2013 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад шинэ буюу 2002 оноос хойших барьсан орон сууцны үнэ төвийн зургаан дүүрэгт 1.4-5.2 хувь, 1970-2001 он хүртэлх орон сууцны үнэ 1-4.3 хувь, харин 1970 оноос өмнөх хуучин орон сууцны үнэ 0.6-1.5 хувиар өссөн мэдээ гарчээ. Дүүргээр нь задалж үзвэл Сонгинохайрхан дүүрэг 4.3 хувь, Хан-Уул дүүрэгт 2.6 хувь, Баянгол, Баянзүрх дүүрэгт тус бүр 2 хувь, Сүхбаатар дүүрэгт 1.9 хувь, Чингэлтэйд 0.9 хувиар байрны үнэ өссөн байна. Нийслэлийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ дунджаар өмнөх улирлаасаа 2.3 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 34.9 хувиар өсчээ.

Эх сурвалж: Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих