Урт нэртэй хуулиар УУЛ УСАА хамгаална гэж vv

Урт нэртэй хууль анх 2009 онд батлагдаж, 2010 оноос хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ хэрэгжиж гэдэг нь vндсэндээ цаасан дээр л дээ. Амьдрал дээр бол огт хэрэгжсэнгvй. Урт нэртэй гээд  нэрлэчихсэн болохоос биш яг хуулийнх нь нэр Гол мєрний урсац бvрэлдэх эх, усны сан бvхий газрын хамгаалалтын бvс, ойн сан бvхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль л даа. Уг нь ашигт малтмалын vйл ажиллагаанаас байгаль дэлхийгээ хамгаалах гэсэн зорилготой. Анх батлагдахад нь бас ч гэж зєв зvйтэй хууль баталчихлаа гэж хэн хvнгvй л хэлж байсан. Даанч энэ хууль амьдралын шалгуурыг давсангvй.

Тиймээс одоо Засгийн газар дээр уг хуулийн зарим зvйл заалтыг хvчингvй болгох тухай хуулийн тєсєл яригдаж байна. Харин анх санаачилсан УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ тэргvvтэй гишvvд vvнийг эрс эсэргvvцэж байгаа билээ. Гэхдээ энэ хууль хэрэгжих боломжгvй гэдэг нь нэгэнт тодорхой болчихсон. Тиймээс засч, єєрчлєх л ёстой. Хэрэгжих боломжгvй хуулийг хэрэгжvvлэх гээд улсын мєнгийг vрээд байх шаардлагагvй шvv дээ. Чухам яагаад хэрэгжих боломжгvй гэж.
Хуулийн дагуу хилийн бvсээс дотогш vйл ажиллагаа явуулж буй компаниудын лицензийг цуцалж, тодорхой хэмжээний нєхєн олговор олгох ёстой. Харин єнгєрсєн хугацаанд тодорхой хилийн бvсvvдийг тогтоож, vйл ажиллагаа явуулж буй компаниудынх нь лицензийг цуцлах гэж хэд хэдэн удаа оролдсон байдаг ч бvтэлгvйтсэн. Учир нь лицензээ хураалгах уул уурхайн компаниуд тєлж баршгvй их мєнгє тєрєєс нэхэмжилсээр ирсэн гэдэг. Дєнгєж хууль хэрэгжиж эхэлсэн он буюу 2010 оны эхэн vед лицензээ цуцлуулах шаардлагатай болсон ердєє 10 гаруйхан компани 800 гаруй тэрбум тєгрєг улсаас нэхэмжилсэн гэх мэдээлэл бий. Тэгэхээр тєр компаниудад нэхэмжилсэн шиг нь их мєнгє олгож чадахгvй учраас хэрэгжих ямар ч боломжгvй болж байгаа юм. Хэрэгжлээ гэхэд тєр дааж давшгvй их єрєнд ороод дуусах биз, эсвэл татвар тєлєгчдийн мєнгийг цєєн хэдэн уул уурхайн компаниудад хувааж єгнє гэж vv. Тийм байж таарахгvй.

Нєгєєтэйгvvр уг хуульд лицензтэй талбайн багахан хэсэг нь хориглолтын бvсэд орсон тохиолдолд яах вэ гэдгийг зааж єгєєгvй байдаг.
Бас л том асуудал. Багахан талбайн тєлєє бvхэл бvтэн тєслєє зогсоолгохыг хэн ч хvсэхгvй шvv дээ. Лицензийг хураана гэж зааснаас биш яг ямар байдлаар хэрхэн хураах вэ гэдэг нь тодорхойгvй. Тvvнчлэн бас нэг асуудал байгаа нь уг хуулийг БОАЖЯ, АМГ, ЭБЭХЯ хамтран хэрэгжvvлнэ. Даанч тэдгээр яамд хэн нь яг ямар vvрэг фvнкцийг гvйцэтгэх вэ гэдэг нь бас тодорхойгvй. Энэ мэтээр олон асуудал байгаа учраас урт нэрт хууль хэрэгжихгvй байгаа юм.
Нэгэнт баталчихсан юм чинь гээд яаж ийгээд хэрэгжvvллээ, тєр бvх ачааг нуруун дээрээ vvрч, лицензvvдийг цуцаллаа гэж бодъё. Лицензийг нь цуцалсан талбайд орж ирэх “нинжа” нарыг яах вэ.

Тэднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, тодорхой хэмжээнд дэмжих тухай хууль батлагдсан ч хэрэгжих эсэх нь бас л тодорхойгvй. Тэгээд ч хаа сайгvй дур зоргоороо авирлах “нинжа” нарын асуудлыг тєр єнєє хэр шийдэж чадахгvй л байгаа шvv дээ. Хэчнээн “нинжа” орж ирээд хэдий хэмжээний алт мєнгє, нvvрс сэлт аваад явчихыг хэн ч мэдэхгvй. Нєгєєтэйгvvр хориглолтын бvсэд vйл ажиллагаа явуулж байгаа ч чамгvй єндєр технологи хэрэглэдэг компани олон байна. Тэдний эрхийг цуцалчихаад ямар ч хамгаалалт, стандартгvй “нинжа” нарыг оруулна гэж vv. Мєнєєх хамгаалах гээд байсан байгаль чинь харин эсрэгээрээ ёстой сvйрч таарна биз дээ.

Ийм нєхцєлд урт нэртэй хуулийг хэрэгжvvлээд уул усаа хамгаална гэж vv. Эргэж харахад гэмгvй л асуудал. Ерєєсєє урт нэртэй хуулиа цуцлаад оронд нь гол мєрєн, уул усаа хамгаалах арай єєр арга олсон нь дээр юм шиг байна.

Л.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.