Оюутолгойн ханган нийлүүлэлт буюу Си Ай Эс Монголия компани татвараас их хэмжээний мөнгө нуусан уу?

;jfd;lfjkd fljkdflОюутолгой гэж олон толгойг хямрааж олон толгойг баяжуулж байгаа Дэлхийд томоохонд тооцогдох Монголын баялаг ард түмэнд бус харийханд ээлээ өгсөөр удлаа.

Энэхүү том баялагийнхаа үртэсээс ч атугай хүртчих азтай Монгол аавын хүү олдохгүй л байгаа бололтой.

Оюутолгойн ханган нийлүүлэлтийг нь хүртэл Монгол биш Франц компани авч захирлаар нь Англи ноён суудаг гэхлээр Монголчууд бид сураггүй нь үнэн аж.

2005 оноос Францын Си Ай Эс компанийн охин компани болох Си Ай Эс Монголия компани Оюутолгой төсөлтэй гэрээ байгуулан хайгуулын ангийн кемп, ажилчдын хоол, хүнсний хангалт,  хувцас угаалга, гэр цэвэрлэгээ… гээд ханган нийлүүлэх бүхий л ажлыг гүйцэтгэж эхэлсэн байна.

Анх үйл ажиллагаа эхлэхдээ Амгалан өртөөний орчим контейнерт үйлдвэрүүдээс бараа таталт хийгээд шууд Оюутолгой руу хүргэдэг байж. Контейнероос эхэлсэн хангалтын  үйлчилгээ нь одоо бол асар их орлоготой Монголдоо “монопол” болсон том компани болгосон.

Гэхдээ тус компанийн талаар но-той ноцтой мэдээлэл үе үе чих дэлдсэг. 80 орчим хүн хоолны хордлогонд орж Мэргэжлийн хяналтынхан тус байгууллагыг шалгаж байсан нь тэрүүхэндээ нам жим болсон.

Тэгвэл саяханаас тус компани нь Монгол улсын хуулийг уландаа гишгэж татвараа нуун дарагдуулж их хэмжээний мөнгө луйвардсан байж болзошгүй хэрэг үүсээд байгаа тухай мэдээлэл факт.мн сайтад иржээ.

Уг нь Франц Монгол хоёр улсын давхар татварын гэрээний дагуу Си Ай Эс Монголия компани нь гадаад мөнгөн гуйвуулга дээрээ 20%-ийн татвараас хөнгөлөгдөөд 5%-ийг л төлөх үүргийг хүлээсэн байдаг хэдий ч энэхүү үүргээ биелүүлэлгүй 1,5 тэрбум орчим төгрөгийн НӨАТ-ын болон бусад татварыг төлөлгүй нуун дарагдуулсан байж болзошгүй гэх албан бус мэдээлэл ч байна.

Энэ талаар ч гэсэн хууль хяналтын байгууллага өөрсдийн хяналт шалгалтыг явуулаад эхэлсэн бололтой.

Ер нь бид хайгуулын ангийн кемп, ажилчдын хоол, хүнсний хангалт,  хувцас угаалга, гэр цэвэрлэгээ зэрэг хамгийн энгийн энэ ажлыг, Монголын том саалийн үнээ гэгдэх Оюутолгой дээрээ хүртэл өөрсдөө биш харь улсын компаниар хийлгээд хамаг мөнгөө гадагшаа урсгаж байгаа нь харамсалтай.

Энэ мэт хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэж аашилдаг харь орны даварсан компаниудад хамаг баялагаа цөлмүүлж дээр нь татвар дээрээ хүртэл луйвардуулсаар суухуу Монголчуудаа…!!!

Эх орондоо хэзээ бид эзэн нь суух вэ?  Ард түмэнтэйгээ ойр Ерөнхийлөгч өө…

Энэ асуудалд ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ШӨХТГ, МХЕГ, АТГ зэрэг байгууллагууд анхаарлаа хандуулж хяналт шалгалтаа хийнэ гэдэгт найдаж байна.

Удахгүй бид энэхүү компани болон татварын асуудлыг нь мэдээллийг эрэн сурвалжилж та бүхэнд хүргэх болно.

Г.Эрдэнэтөгс

165121Си Ай Эс Монголия компанийн Ахлах санхүү: Манай компани татварын шалгалт хийлгэж байгаа нь үнэн

            Мэдээллийг олон талаас тэнцвэртэй хүргэх үүднээс дүрстэй сурвалжлага, тодруулга хийхээр Си Ай Эс Монголия компани дээр очсон боловч санхүүгийн албаны ажилчин хүүхнүүд хэвлэлийнхэнд ярилцлага өгөхгүй, зайл яв гэж хөөж тууж “гэмт хүн гэлбэлзэнэ” гэдгийг үзүүллээ.

Ингээд хэвлэлийнхэнд гомддог, тэдэнд дургүй гэсэн олон оршилынх нь эцэст ямар нэг камераар дүрс авалгүйгээр тус байгууллагын ахлах санхүүч  гэх хадагтайгаас цөөн хэдэн асуултанд хариулт авлаа:

-       Танай байгууллага татвараас зайлсхийсэн үйлдэл гаргасан шалтгаанаар шалгагдаж байгаа юм уу?

-       Манайд санхүүгийн шалгалт орсон нь үнэн. Энэ бол хэвийн шалгалт.

-       Санхүүгийн шалгалтаар их хэмжээний мөнгө татвараас нуусан нь илэрсэн гэсэн үнэн үү?

-       Татварын шалгалтын дүн гараагүй байна. Энэ талаар мэдээлэх боломжгүй. Гэхдээ бид үнэн шударгаар явдаг байгууллага. Ямар нэг зөрчил дутагдал байгаад торгууль тавьбал манай байгууллага асуудалгүй төлнө.

-       Хоёр тэрбумын зөрчил гарвал танай байгууллага төлөх үү?

-       Төлнө.

-       За баярллаа.

Азтай

ЭХ СУРВАЛЖ: www.fact.mn

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…


URL:

Сэтгэгдэл бичих